Skip to main content

Posts

Showing posts from November, 2009

#16 .Соно

Нэг зүйлийг мэдсэнээс хойш соно өөрөөрөө бахархах боллоо.Нисдэг тэрэгийг өөрөөс нь санаа авсан гэдэгт тэр үнэмшээгүй эцэстээ итгэсэн . Одоо тэр хамгаас гайхалтай шавьж гэдэгтээ бүрэн итгэлтэй болжээ. Өмнө нь баталж л чаддаггүй байсан болохоос биш тэр үргэлж л онцгой гэдэгээ мэддэг байсан . Үгүй дээ л ядаж тийм болохыг хүсдэг байв . Одоо тэр тэгэх шаардлагагүй тэр үүнийгээ мэднэ. Бусад ч адилхан үүнийг мэдсэн . Бусад ч гэсэн түүнийг хүндлэх болжээ. Яагаад заавал тэгэх ёстойг мэдэхгүй ч тэнгэрт нисдэг аварга төмөр түүнээс санаа авсан бас тэр өөрөөрөө бахархдаг . Магадгүй зүгээр л биеэ авч яваа байдалд нь тэгж ханддаг байж болохын . Нэг өдөр соно нисэж явлаа . Хоол хайж явтал юу ч олдсонгүй . Нисээд л байлаа нисээд л байлаа .Нэг зүйл өөрийг нь татаад буй мэт санагдаад байх тул тийш ниссээр л байв . Энэ үед аварга том бороон дусалууд аажуухан шаагиж эхэллээ . Соно нэгэн модны мөчирт хоргодон байтал нэг тэнэг дүнгэнээ хэдгэнэ хажууд нь ирж бороонд хорогдлоо , амандаа амтат жимсний ялзм...