Skip to main content

Posts

Showing posts with the label Ёзоор

Амьтны хүрээлэн

Араатны хаан арслан титмээ унагаав. Араатны хаан арслан өөд болжээ. Хүрээлэн харгалзагчид цогцсыг авч яваад гурав хонож. Амьтад гурван өдөр, гурван шөнө гашуудал илэрхийлэн баярлаж цэнгэсэнгүй. Дөрөв дэх өдөр нь өвгөн чоно бүх амьтдыг цуглуулан өгүүлсэн нь: Урьдын хаан арслан бүгдэд ээлтэй шударга хаан байв. Цагийн эрхээр тэнгэрт оджээ. Бид араас нь гашуудан, эмгэнэх нь туйлаас их боловч амьд үлдсэний жам ёсоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй билээ. Иймийн тулд дараагийн хааныг сонгох нь нэн тэргүүний асуудал боллоо. Амьтад өөр хоорондоо шивэр, авир хийнэ. Үнэг олны дундаас үзэсгэлэнт сүүлээ шарвасаар гарч ирэв. Хэдийгээр арслан хаан диваажинд одсон боловч бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндэт байр суурийг эзлэх билээ. Тиймээс хуучин хааныхаа үзэл суртлыг дээдлэн олон нийтээр дагаж мөрдөцгөөвөл шинэ хаан байх шаардлага үгүй хэмээн бодно. Үнэг ийн өгүүлээд хулгайн нүдээ бэлэвсэн эрслэн өөд гүйлгэв. Эрслэн бяцхан зулзагаа энхрийлэн долоогоод их л сэтгэл хангалуун үзэгдэнэ. Цугласан олон ч толг...

Өөрийгөө худалдах нь

Сүүлийн үед зурагтаар гарах болсон мундаг хүмүүсээс болж миний амьдрал хэцүүдэв. Өдөрт гэдсээ илэн, оройд нет хэсэх намайг эцэг эх минь шаналгана. Үглэх нь ихсэн, чихнээс хонх уяастай. Ажилд орж, авгай аваач . Би ажилд орохгүй гээд байгаа юм биш ажилд ороход туршлага шаардлагатай болчхоод байгаа юм. Авсан диплом маань үйлчлэхээ болиод мастер хийх хэрэгтэй болчхоод байна. Мастер хийх гэхээр нас явчхаад ажилд оръё гэхээр насны шалгуурт тэнцэхээ болих гээд байна. Самсунг, Гүүгли, Майкрософт өөр хаана, хаана ч билээ ажиллаж байгаа хүмүүс мундаг, мундаг хүмүүс байна. Надад гадаадад сурах боломж л олдчихвол би ч гэсэн тэр мундаг газруудад чинь ажиллачих гээд байна шүү дээ. Даанч надад боломж алга. Тэд нар чинь бүгд англи хэл шаардаад байна. Эцэг, эх та хоёр минь даанч ойлгохгүй. Би авгай авахгүй гээд байгаа юм ч бас биш эхнэр олдохгүй байгаа юм шүү дээ. Учирлаад ч хөгшин хүмүүс залуу миний зовлон үл ойлгоно. Сэтгэлийн шаналгаа үл мэднэ. Орчин үед чинь залуучууд эрт гэрэлдэг болчхож. Хорь га...

Магадлал, статистик, эдийн засаг

Гудамжинд бөмбөг шидэх хоёр жаал маргалдана. Миний бөмбөг оруулах магадлал 50%. Би бөмбөг шидэх бүрд бөмбөг орно, орохгүй гэсэн хоёр л боломж буй. Нөгөө жаал нь нусаа арчин хамраа үрчийлгээд хэлэх үгээ бэлдэнэ. Чи муу нусаак ямар тоглож чадах биш арав шидэж азаар нэг хийвэл их юм. Тэгж бодох юм бол чиний бөмбөг хийх магадлал ердөө 10%. 50% -тай жаал мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. Тэгвэл хоёулаа мөрийцье. Би хоёр шидээд аль нэгийг нь оруулбал чи надад юу өгөх юм? Хоёр дараалж шидвэл хэн ч хийнэ шүү дээ! Хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй тэгтэл надад найз охин олдохгүй байна хэмээн хоёр найз хундага тулган сууна. Хотын нөгөө захад хоёр хүүхэн хов ярих уу, залуу ярих уу? гэдгээ мэдэхгүй хоёуланг нь ярина. Хоёр хөөрхний яриаг чагнах нь ээ. Хотын хүн ам нэг сая гарсан нь асуудал биш боловч улсын гуравны нэгээс их тул яах аргагүй зовлон болоод байгаа аж. Зарим нэг хүмүүс ганц нийслэлдээ гурван саяулаа шахцалдаад үлдсэн газраа малтаж зараад гэдсээ илэн жаргах боломж байгаа аж. Алтан өргөө барьж, ал...