Skip to main content

Posts

Showing posts with the label Шүлэг

Анахай

Анахай охинд дурлачих шиг бололтой Алгын чинээ зүрх минь Аянга шиг ниргээд болохгүй нь Атганд багтахаа байжээ. Эзэн нь болсон тэр Энгэртээ тэврээд алхдаг болов уу Энд, тэнд тавьчхаад Инээгээд л суужийдаг юм уу Надад олдохгүй байсан цаг Нэг, нэгээрээ нарнаас гэтнэ Намайг гэхгүй тэр цаг Нэрийн сонсоод л мөлхөөд ирнэ. Өөрөө би өгциймүү Өөрөө тэр авчхав уу Өөдөс л үлдсэн бололтой Өөр зүйлст хангалттай, энэ!

Хуучин дэвтэр сөхөж шүлэг уудлав

Зарим даа шүлгээсээ оруулъя гэхээр оруулчихсан ч юм шиг. Бичье гэхээр биччихсэн ч юм шиг. Өөртөө итгэж ядан баахан шалгана. Би бичээгүй ч өөр хүн бичсэн мөрд байх вий дээ. Хорон санаанаас бус харанхуй мунхгаас минь болсон буй за. Дээр үед бичиж байсан, саяхан бичиж байсан ялгаагүй шүлэг бүр минь нэг л хөшүүн санагдана. Эвсэлтэй хүн биш бололтой. Уян сэтгэл алга юм болов уу? Уянгалуулаад л уяраагаад байдаг хүн байсан бол алдар нэр минь мандсан байх биз ээ. Дээр үе шиг байгаад хайрын шүлэг бичээд л болчихдог бол гэж бодовч худлаа л байх даа. Газарт хэвтэр зурвасаа түүгээд л өвөртлөх буй за. Яалтай ч билээ!? Ахх, бүсгүй! би кино үзэх гэж ирсиймсан Аяа! чи кинонд юунд ингэж гангалж ирнэ? Анхаарал минь чам дээр төвлөрчхөөд Аниргүй, харанхуйд бүүдийх чам руу ширтэнэ. Дэргэд чинь суух залуу ажигч үгүй Дэлгэц рүү гөлийгөөд суучих юм, Тэгээд чамайг гуниглахыг ажихгүй мөртөө Тэвэрч суучхаад надад ч харуулахгүй Харц чинь надтай тулгарахад Харин би ичингүйрч орхиод Хачин ёозгүй инээх аядаад Хараа ...

Тэнэмэл & Пянз

Гунигтай эсвэл сэтгэлд гэмтэй зүйлс уншихад төвөгтэй. Өдөржин ажил дээрээ толгой гашилгаж ирчхээд орой ирээд зүгээр л суумаар санагдана. Гуниглахгүй, бухимдахгүй. Болж өгвөл инээгээд хөхрөөд болохооргүй бол нэг л хэвийн энгийнээр орондоо орохыг хүснэ. Тэгсэн атлаа өөдрөг, гэгээлэг юм бичиж чадахгүй. Хэн ч сөрөг байж чадна эерэг байх хэцүү гэдэг үнэний хувьтай буй за. Гунигтай юм шиг санагдаж магадгүй зүйлс уншмааргүй байвал доорх хоёр шүлэг тохиромжгүй байх шүү. Өмнө нь санууллаа шүү. Тэнэмэл: Тэнэмэл жаал хотоор бадарчилна Бадар гуйн гудамжаар бүлтэлзэнэ Бүлтгэр нүд нулимстай тормолзоно Торомгор мэлмий гунигтай ширтэнэ Хүнхгэр зовхи хөхрөн үзэгдэнэ Үзсэн бүхэн алсуур даялна Дайсан мэт гэтэн дутаана Дутуу юмс зүрхийг дарна. Ширүүн харц зүсэн өнгөрөхөд Шилэн хүүхэлдэй шивнэлдэн зөрөхөд Шаналал болгон нуруунд авирч Шулуун уруул гэдийн мишээнэ. Шөнийн зүүд шиг хоосон Ширмэн ходоод нь хонхолзож Шаржигнах торон уут хий Шижир сажар салхинд намилзана Үдшийн наранд зэрэглээ ургана Ургамал ного...

Дэвтрийн дундаас

Бичих юм аа мэдэж байгаа боловч хэтэрхий том юм шиг санагдаад хойш тавьсаар. Өчигдөр арай ч ингэж цалгардана гэж юу байхав гээд суусан боловч болж өгсөнгүй. Арга ядсан би дэвтрээ дэлгэн суулаа. Өөр хоорондоо уялдаатай дараалж уншигдах ёстой юм болов уу? Хамаагүй байж магадгүй гэхдээ нэг нэгээсээ үндэслэж салаалсан нь лавтай. Уул нь тэгж байгаад болий гэж бодож байсан боловч одоо л бичихгүй бол хэзээ ч оруулахгүй юм шиг санагдав. Бэлэг: Ягаан туузаар бэлэг сүлжив Яарах хосууд урд хойгуур холхино Чимэг болгож шигтгээ наав Чимээгүйхэн харц нэг нэгнээ олно. Урсах шатаар уруудан явав Ургах сэтгэл нүдэнд нь үсрээд л Хойд хаалгаар гараад алхлаа Хонгор шивнээ агаар чимнэ. Бэлэг эзнээ хүлээн өрөөний буланд Бэлзэг ядам хүлээн шилэн хоргонд Сэтгэл баглаанд тайван нойрсоно Сэтгэлт хоёр биеэсээ тэврэн таатай нойрсоно. Өөдөс: Би өчигдрийг санаж байна Уржигдрыг умартаж Ухаан минь саруул атлаа Бүдэг бадаг тортогт автжээ. Би маргаашийг мэдэж байвч Нөгөөдрийг гадарлахгүй Нийгэм бахь байдгаараа юм шиг мө...

Ширээтэй болов

Гэртээ ширээтэй болов. Ширээгүй шалтгаанаар залхуурч байсан би шанагагүй болов. Угаасаа шанага байгаагүй болохоор шалтгаан минь дуусав. Иймийн учир хуучин дэвтрээсээ сөхөж харлаа. Наадмаар уул нь нөхөж ажиллах юм сан гэж хүсэж байсан юм сан. Даанч интернэт хурд минь шаардлага хангахгүй байх шиг. Хүлээж, бодож суусаар залхав. Ажлыг тиймээс түр хойшлуулъя. Магад амралтын өдрүүдээр онгод минь орох буй за. Уншихын аргагүй, бичихийн эцэсгүй олон зүйлс байна аа. Тэгж, тэгж нэг зүйл сэтгэлд минь хүрэв. Би итгэхгүй: Хувхай цайсан мөчирт Би итгэхгүй. Халуун нар дээрээс Төөнөж байгаа цагт Би итгэж чадахгүй. Тогорууун сүрэг буцаж Нэгийг илтгэх авч Би итгэхгүй. Харанхуй шөнийн жавар Эргэж ирээгүй үед Би итгэж чадахгүй. Итгэхийг хүсэхгүй байх Эрх байгаа цагт Намар болж буйд Би итгэхгүй. Цаг нь болоогүй намрыг шүлэг юм уу даа. Хадгалаад орхичихвол цагийг нь тааруулж чадахгүй биз ээ. Тиймээс олдсон дээр минь завшмуй. Дараа нь дандаа яаж хуучин юмнаас оруулдаг юм бэ. Исэж, эмтрээ байлгүй хэмээн ичив. ...

Нээлттэй нууц

Би өөрийгөө бол шүлэг бичиж чаддаг гэж боддоггүй юм. Тэр нь тэгэхдээ шүлгээс өөр юм болохоор биччихдэг гэсэн үг биш шүү. Аль алийг нь мэдэхгүй ч гэсэн шүлэг бол хэцүү. Би өөрөө хүртэл шүлэг сонирхож бараг уншдаггүй. Тэгэхдээ л хааяа нэг шүлэг бичих нь хэрэгтэй юм шиг. Sara Teasdale гээд миний бараг ганц уншдаг яруу найрагч. Тэгээд тэрний хамгийн дуртай шүлэг минь. The Look By Sara Teasdale Strephon kissed me in the spring, Robin in the fall, But Colin only looked at me And never kissed at all. Strephon's kiss was lost in jest, Robin's lost in play, But the kiss in Colin's eyes Haunts me night and day. Энэ шиг л ганц шүлэг үлдээчих юм бол болоод явчих юм шиг санагдаад тэгдэг юм болов уу? Тэгээд гэхдээ шүлгээ хүнд уншуулахаас ер нь ичээд байдаг. Аймаар олон муу юмнууд байгаа. Хааяа нэг зүгээр сэмээрхэн сэмээрхэн арай гайгүй гэж бодсоныгоо энд тэнд шургуулж магтуулах гэж оролддог байх. Үдээс хойш Нар, Сар нэртэнгүүд мартахад хэцүү Өдөр шөнөгүй нүдэнд харагдаад Цэцэг, Навч боло...

Нохойн хоол & ...

Нохойн хоол Цээж дүүрэн салхитай Цэнгэг ус булагтай Цэлгэр сайхан нутгаа Цэдэн хүү санагалзана. Мөнхийн ус хайгаад Орхиод явсан эцгээ Мөшгөж олно гээд Өнчин эхээ орхиж Эрээн тэнгэрт хотын Бараа чиглэн одохдоо Эргэж нэг харалгүй Буруулан явсандаа харамсан, Буурал ээжийнхээ энгэрт Эрхэлж суухгүй юунд Барaa сураггүй сүүдэр Эрж хайснаа гайхна. ____________________________________ Hanper.   Чи миний хайртай хүн биш болчихсон! Нэг л өглөө чи миний хайртай хүн биш болчихсон Миний дурласан тэр л бүсгүй ор мөргүй алга болчихсон Чи надаас <Би чамд хайртай> гэсэн биз дээ гэж асуусан Тиймээ би түүнд хайртай байсан. Чи намайг өөдгүй амьтан хэмээн хараасан Хайртай бүсгүй минь чи биш хойно яалтай!? Чи уйлаад битгий яваач гэсэн Би <чи эргээд ирээч> гэж чамаас хэчнээн гуйлаа!? Чи эргээд хэвэндээ орноо гэсэн Ямар байснаа санаж байна уу? гэж би асуусан Чи уйлаад толгой сэгсэрсэн Тэрүүнээс хойшхыг би мэдэхгүй.   _____________________________ Hanper. Өөр өөр хэлбэртэй шүлэг бичих гэж х...

Хүсэл, хясал

Шүлэг гэхээр л Шаналсан үгс буугаад Шогтой байндаа миний сэтгэл Ёозгүй юм даа миний бодол Ёондоотой бол улс гүрэн бичээд Ёгтолж нэг шүүж тунгаахсан Үзээгүй байндаа амьдрал би Үзүүрийг нь л ээрээд Үлбийж байх юм Сийрүүлж нэг найраг туурвин Сүрийг бадрааж, нэр олоод Сэнтийд залрахсан Хүсэл минь аминчхан болохоор Хорвоо намайг таниад Хувь тавилан урвана уу Номонд бичигдэж Намтарт үлдээд Насыг барах юм сан. Зайлуул өөрийгөө яая гэж байж Заяа нь дэлгэр түмний Замыг яаж заах билээ Энгийн хүний амьдралаа чамлаад Ээ дээ би хаа холдох юм. Элэг бүтэн байвал барав.