Skip to main content

Posts

Showing posts with the label Бодол

Гуйранч

Намайг хүүхэд байхад хотын гудамжаар траншейны гэх хүүхдүүд их байдаг байлаа. Нэг хүүхэд гэрээсээ зугтаад юм уу? Уруу татагдаад траншейны хүүхэд болж байгаа тухай олон ангит кино ч гардаг байсан. Аав, ээжүүд хүүхдээ тийм болчихно гээд л их айдаг байсан байх. За тэгээд нөгөө хүүхдүүд амьдрах гээд л тэр байх. Эсвэл өөр юм мэдэхгүй болохоороо ч тэр байх дээрэм хийнэ, хулгай хийнэ. Яаж буруутгах билээ. Зүгээр байгаа, гэр оронтой хүмүүс нь хүртэл хулгай, дээрэм хийж байхад. Нэг мэдсэн тийм хүүхдүүд анзаарагдахгүй болчхож. Эсвэл би өөрөө тэр бүхэнд дасаад өнгөц хараад өнгөрдөг болчхож. Томчуудад харагддаггүй болохоор л тэр хүүхдүүд өрөвдөлтэйгөөр амьдраад байсан юм биш биз. Аль эсвэл надын хамт бүгд өтөлжээ. Өвгөнтийхөн нэрээ сольсон бололтой бас. Өдөр бүр л зурагтаар гараад байдаг байсан санагдах юм. Бүгд хордоод үхсэн ч байж мэднэ. Одоо тэгтэл эргээд тэд нар ирээд байх шиг. Өвгөнт нь дууссан болохоор өөр юманд орсон бололтой. Гуйлга гуйж буй хүнтэй таарав. Мөнгө өгөх тухай бодох үед шинэ, ...

Маргааш

Маргааш, маргааш гэсээр арваад өдөр өнгөрчээ. Хойшоо суугаад байна уу гэвэл толгой өвдөөд байх аж. Тэгэвч хүсэж байсан бол хүчлээд бичиж болох л байсан биз ээ. Сар тал болчхоод толгой дээр гэрэлтэнэ. Хэн ч байсан мэдэж болох зүйлийг бичээд юу хийнэ вэ? Хэн ч уншихгүй байж магадгүй зүйлийг тэмдэглэж үлдээгээд өөр нэг өдөр өөрөө эргэж харж магадгүй юм. Тэр үед сар өөр нэг хэлбэр дүрстэй байх нь гарцаагүй. Монголд толгой, тархи хөдөлсөн гээд хэд бариулаад л зүгээр болчхоод байдаг. Гадаадад аль нэгийг нь аваачиж байгаад спорт эмчилгээнд нь оруулаад нэг, хоёр бариад л зүгээр болгочихдог аргаа хэрэглэвэл ч уул нь нэлээд хөлжих болов уу. Бага байхад барьдаг гээд л хөгшин өвөө нар байдаг байсан санагдах юм. Одоо болохоор хайгаад олддоггүй. Хүүхэдгүй хүнээс нуугдаж амьдардаг юм болов уу. Дүнхүүргэн л хүн явна би. Намар болоод цаг агаар сэрүүсэж байгаа болохоор уншиж буй та амар байна уу? Эрүүл мэнддээ анхаарна шүү. Ажил дээр ханиадтай хүмүүс нэмэгдээд байх юм. Тоонд нь орчихгүй юм сан. Би гэдэг...

Өнчин эрвээхэй

Хэдэн өдрийн өмнө ажилдаа орох гээд талбай дээр буулаа. Зам товчилж барилга дундуур сүлжээд явж байтал модон шатан дээр эрвээхэй үзэгдэв. Харь газар ирсэн хөөрхий эрвээхэй учраа олохгүй байгаа юм шиг санагдав. Үргээхгүй гэж хэдий хичээвч нисээд явчихлаа тэр. Сэтгэлд минь бага ч гэсэн жаргал шургуулчхаад нар чиглээд одов. Яана даа, хэд хоног л тэсэх байх даа гэж ажилдаа ирэв. Шөнөжин шоудаад харьж явсан эрвээхэй ч юм уу гэж бодлоо. Бал бурмын амтанд бялуурсан тэр ийнхүү их хотын хөлд дэрвэж яваа ч юм билүү. Өөр хараагүй зүйл дээ сэтгэл сэргэсэн би тэр өдөртөө баясгалантай явав. Өчигдөр тэгтэл нүдний өмнүүр алаг эрээн өнгө өөрийгөө гайхуулав. Сайн харвал өнөөх эрвээхэй байх шиг. Адилхан өнгө төрхтэй, нэг газар ойролцоо нисэх хоёр өөр эрвээхэй байна гэж бараг л байхгүй байх даа гэж бодоод түүнийг амьд буйд нь баярлав. Тэр ч намайг тоосон шинж алга нар дагасаар найгаад одлоо. Нэг л хаягдсан юм шиг мэдрэгдэнэ. Үл тоох түүнийг барьж аваад базчихмаар юм шиг. Амьдрал ийм шүү дээ! энд юу хийж я...

Сарны мандал

Залуу: Хөөх тэр сарыг хараа. Бүсгүй: үгүй ээ! чамайг л хармаар байна. З: Намайг зөндөө л харна шдээ. Харин энэ сар ахиж хэзээ ингэж гоё харагдахыг мэдэхгүй шдээ. Б: Чи сартайгаа суух юм уу? З: Заза, зүгээр л хэлсэн шдээ. Мэдээж чамтай л сууна шдээ. Б: Би чамтай суухгүй ээ. З: ... Яагаад? Б: Чи гоё албан ёсоор гуйгаагүй юм чинь З: Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Би ч мангар шүү. Б: Тийх чи мангар, тэнэг, мулгуу ... З: За одоо болно шдээ. Б: Тэгээд. З: Би мэднэ ээ мэднэ! мангар гэдгээ Б: Тээр хараа мангар гэдэг нь хүн чамд гоё юм хэлэх гэж байхад. З: Тийм үү!? за хэлээрэй. Юу ийн. Б: Хэлэхгүй ээ! одоо өнгөрчихсөн. З: За хэлчих л дээ. Хэлэхгүй бол гижигдлээ шүү. Б: Хнн, тэрүүнээс чинь айна гэж бодоо юу!? З: Тэгвэл үнслээ шүү! Б: Паах далимдуулчих юмаа. Тэгвэл бүүр хэлэхгүй. З: Тэгвэл үнсэхээ болилоо. Б: Тэр сарыгаа үнсэх нь үү? З: Болдог бол сарыгаа үнсье гэхдээ одоо сарандаа үнсэлт илгээчихье. Б: Сар та хоёр сонин байгаа шүү. З: Хөөрхөн шдээ сар чинь гэхдээ чамайг яаж гүйцэх билээ. Б: Ху...

Есөн сарын нэгэн

Бага байхад есөн сарын нэгэн гоё байсан юм шиг санагдана. Үнэндээ нээх сайн санахгүй л байна шүү. Формоо индүүдэж бэлдүүл гээд үглэдэг байсан ээж нэг мэдэхэд индүүдээрэй болсон байсан. Дараа нь огт форм өмсөх шаардлагагүй болчихсон. Тэгээд л намайг төгстөл эргээд өмсдөг болсон доо. Аль, аль үеийг нь мэдэхийн хувьд гээд өөрийн бодлоо хэлмээр байсан боловч тэр үеийн дурсамжид форм хувцас чухал биш байсан бололтой. Одоо сайн санадаггүй. Цагаан цамцаа өдөр болгон угаах гэж зовдог байсан аа санана. Өөрөө хүүхэд биш, өөрөө хүүхэдгүй мөртөө есөн сарын нэгэн гэсэн чинь арай өөр юм шиг мэдрэгдэв. Хотын гудамжаар шулганалдах бацаанууд зугаатай харагдана. Баахан жоохон хүүхэд хэдтэй гэдэг нь мэдэгдэхгүй шамбааралдана. Зарим нь дуртай, зарим нь дургүй байсан байх даа. Би бол нээх дуртай байсан гэдгээ санахгүй байна. Угаасаа хичээл орохгүй байхад хар өглөө босоод гадаа зогсох гэж ядаргаа байсан даа. Энэ үед нүдний өмнүүр сонин дүр зургууд зөрж өнгөрч байлаа. Охид 4,4өөрөө тойрч зогсох юм. Яагаад ч ...

Би дарангуйлагч байсан бол

Ёо, хэрвээ би дарангуйлагч байсан бол засгийн газрын ордноо аваад хотоос зайлах сан. Зам нь бөглөрөхгүй амар. Тэгээд бодохлоор би дарангуйлагч биш болчих гээд байх шиг байна аа. Ард иргэд бөглөрч байхад дээр нь нисдэг тэргээр сүр дуулиантай явбал зүгээр ч юм уу? Хангалттай дарангуйлагч биш юм шиг болоод явчихлаа. Бөглөрч байхад нь онгироод л хажуугаар нь сүнгэнээд яваад байх хэрэгтэй юм байна. Яая, би дарангуйлагч байсан бол та бүхнийг загнаж байгаад л хотод метро байгуулаад Налайхтай холбочих байсан юм. Тэгээд л та нар уурлаад босоод, жагсангуут метрогоор цэргүүдээ зөөж авчирч загнаад л. Ёстой сайхан байх сан даа. Сэтгэхгүй байна даа, энэ одоо үеийн хүүхдүүд. Хэрвээ би дарангуйлагч байсан бол хотыг тэр чигээр нь хамарсан үнэгүй вайфай цацаж өгөөд л та муу сайнуудыг хянаж байхгүй юу. Юу хийж байна, хаана явна гээд л. Дайснаасаа сурч байж сайн дарангуйлагч болдог юм гэдгийг санах хэрэгтэй л дээ. Америк, Хятадыг хар. Ёо би та нарыг жаргааж байгаа юм шиг болоод л араас чинь хутга шаах сан...

Доголон тулаанч

Бага насны үлгэрүүд сэтгэлээс гарна гэж үгүй. Доголон тулаанч тийм л үлгэрүүдийн нэг. Харамсалтай нь би энэ үлгэрийг дуустал нь сонсож байгаагүй юм. Гүнжийг луу аваад явах хүртэл л би тэсдэг байлаа. Тэгээд л нэг мэдэхэд өөрөө доголон баатар болчхоод луутай тулалдах гээд хорвоо дэлхийгээр манарган давхидаг сан. Хэзээ ч үлгэрээ дуусгаж байгаагүйтэй адил зүүдэндээ хэзээ ч луу олж байгаагүй билээ. Заримдаа гүнж надаар биш доголон тулаанчаар авруулах гээд өөрөө нуугдаад байх шиг санагддаг сан. Тэгээд энэ үлгэрийг дуустал нь уншихаар нас биед хүрсэн хойноо төв номын сан орлоо. Үнэндээ гүнжээс болоод найз охинтой болж чадахгүй байна гэсэн мухар сүсэг намайг эзэмдчихээд байсан юм. Аварга том хаалгыг татан харанхуй чулуун танхимд оров. Энэ үед яг л өөрөө доголон тулаанч болчхоод гүнжийг аврахаар явж буй мэт санагдаж байлаа. Тэгээд гэгээн цагаан өдөр мөрөөдөлдөө дэмийрэн зогсож байтал минь жижүүр авгай ууртай хашхиран сэрээв. Тэр доороо орох боломжгүй ажээ. Заавал үнэмлэх авч байж ордог аж. Тийм...

Нүгэлтэн

Сахиусан тэнгэрүүд ирээд сүүлчийн нүгэлтэн болохыг надаас гуйв. Би юу ч ойлгоогүй тул учрыг лавлавал. Чөтгөр бурханд нэг санал тавьжээ. Хэрвээ бурхан чөтгөрийн сонгосон нэг хүнийг амиа хорлохыг ятгах аваас чөтгөр тамын үүдээ хаах аж. Харин тэр хүн тамын тогоонд үүрд үлдэх болно. Гэвч бурхан энэнтэй эвлэрч чадахгүй байлаа. Бусад гэм хийсэн хүмүүсийн өмнөөс энгийн нэгнийг тамд явуулна гэдэг байж боломгүй хэрэг санагдана. Тэгэвч өөр хэдэн живаа сүнс нарыг тамын зовлонгоос аварна гэж бодохоос мөн л сэтгэл нь тогтохгүй. Бурхан их удаан боджээ. Тэгээд зөвшөөрөхгүй байхаар шийдэж гэнэ. Учир нь түүнд итгэдэг хэн нэгэн итгэгчийг чөтгөр аваад явчихвал юу болох билээ!? гэж бодох төдийд л хамаг эргэлзээ нь арилжээ. Диваажинд байх сүнснүүдээс бурхан сайн дураараа там руу явах хүн байгаа эсэхийг асууна гэхээр өөрийнх нь амласан мөнхийн амар амгалан үгүй болчих гээд байдаг. Харин сахиусан тэнгэрүүд бурхныг алдаж байна хэмээн үзжээ. Тэгээд эхлээд чөтгөрийн санал болгох хүнийг сонсохоор болж гэнэ. Тэр ...

Хүн дагаж уйлав

@oliverspeaks1 Teaching myself how go read and this is the results of it #booktok #books #readmorebooks ♬ original sound - Oliver James Интернэтээр явж байгаад ийм бичлэгтэй таарлаа. Нэг залуу уншиж сурч байгаа үйл явцаа тикток-д оруулдаг юм шиг. Би өөрөө тикток хэрэглэдэггүй боловч хүмүүс сонирхох юм болов уу гээд холбоосыг нь уяв. 34н насандаа уншиж сурч байгаа юм байна. Одоо би өнгөрсөн, хөгширсөн гээд хаяж болох байтал тэгсэнгүй. Чадна, болно гээд уншиж сурахаар шийдэж. Надад бол төсөөлөгдөхөөргүй зүйл. Мэдээж би эхээс төрөхдөө л ярьж бичиж байгаагүй нь тодорхой. Гэхдээ бага байхын л ном уншиж өссөн болохоор энэ хүн амьдралдаа бүхэл бүтэн гуч гаруй жил тэгж амьдарсан гэхээр ойлгомжгүй ч юм шиг. Хүн болгон л шоолдог байсан байхдаа гэж бодлоо. Би хэрвээ ийм хүнтэй таарвал яах бол дорд үзэх болов уу? Хөгжлийн бэрхшээлтэй юм болов уу л гэж бодох байх даа. Одоо уншиж байгаа ном нь Charlotte's Web гээд хүүхдийн ном. Насанд хүрсэн хүн уншиж болохгүй гэсэн үг биш боловч Амер...

Өглөө бостол

Өглөө бостол дотор минь ямар нэг юм өөрчлөгдчихсөн юм шиг санагдлаа. Гадаа бүрхэг болоод тэр юм болов уу. Эрчлээстэй утас тасарчихсан юм болов уу. Шөнө босож иддэг юм аа идээгүй болохоор өлсөөд тэгж болох юм. Оройхондоо бороо орох аястай чийг үнэртэнэ. Орой орсон болоод ч тэгж байж болох юм. Би ямар нохой биш арай ч тийм үнэрч байна гэж юу байх билээ дээ. Гэхдээ салхи арай өөр үлээгээд байх шиг. Бүх юм өөр байгаад байна гэхээр ганц шөнийн дотор байж болох нэг л тохиолдол байна. Би өөрөө өөрчлөгдчихсөн. Харин ямраар, яаж өөрчлөгдсөн гэдгээ би өөрөө мэдэхгүй. Унтаад л босоод ирсэн байхгүй үл мэдэх юмтай хүн болчхож. Эсвэл ямар нэг юмаа алдчихаж. Бодвол бодол бүхэнд төрдөг өөрийгөө олох хэмээгч нь болж байгаан байлгүй. Нэг дэхэд сагс тоглож байгаад хүнд мөргүүлчхэв. Би уул нь уурлаад байдаггүй хүн боловч дотор дүрс хийгээд явчихлаа. Тэгээд л уурлахаа больсон л доо. Өмнө яг тэгж мөргүүлээд чихний хэнгэргээ хагалж байсан болохоор толгой чихэнд хүн хүрэхээр аймаар эмзэг. Түүнээс болж бараг б...

Бадарчин

Эр хүн уйлдаггүй юм. Тэр чинь хэнд хамаатайн хөгшин халзан бадарчин чамд л хамаатай байх! Юу ч үгүй хоцрохын зовлонг чи мэдэх юм уу! Надад угаасаа юу ч байхгүй. Чимээ аниргүй тэнгэр бүрхлээ. Тэртээд үүл аажуухан урсан элдвийн түүхийг хүүрнэн хэлбэр дүрсээ өөрчлөн байх нь нулимстай нүдэнд нь даанч сонирхолтой тусахыг хүү ажин, саяны үгийг бодон тэрийн хэвтэнэ. Надад угаасаа юу ч байхгүй!? Надад угаасаа юу ч байхгүй!? хэмээн амандаа үглэн байн байн давтан чарлах боловч бадарчин хажууд нь үг дуугүй завилан суусаар л байлаа. Шөнийн тэнгэрийг харуулах гэсэн мэт үүлэн хөшиг ярагдан, жаргах нарны туяа улаанаар сүүлчийн гэрлээ цацраан байснаа уулын цаагуур оров. Одод нэг нэгээр гялтгана гялалзаж ээлж дараалан тэнгэрийг чимсээр эцэстээ нэлэнхийд нь бүрхэхэд хүү сая нэг ядарч сульдан нойрондоо дийлдэн ойчлоо. Бадарчин суусаар л. Шавар бурхан мэт ажээ. Сарны туяа гялаан толгой дээр нь ойн амьд бурхан мэт харагдуулна. Магадгүй амьд бурхан байгаад толгой дээр нь гэрэл ойн буй мэт үзэгдэж ч байж юу...

Нүүдэлчин тагтаа

Тагтаа сүмээ орхин одох хэрэгтэй гэдгээ мэдэж байв. Өглөөний нартай угтан уянгалах номын дуу чихэнд нь үргэлжид цуурайтна. Шинэ цагийн шуурганаар сүм дуган балгас болж, хөөрхий тагтаа ганцаардахын эрхэнд хот суурин газар барааджээ. Одоо тэр шилэн цамхгийн орой дээр амьдарна. Хотын үзэмж гайхалтай авч сэтгэл тогтохгүй зугтана. Замаар нэг хөглөрөх тэрэг, гудамжаар нэг холхилдох хүмүүс залхуутай агаад уйтгартай. Заримдаа тэр хүн болгоныг даган дэгдэнэ. Нэг хоёр, нэг хоёр хэмээн дэгдэх бяцхан тагтааг ажиглах хүн нэгээхэн ч үгүй. Нэг өдөр тагтаа тэнгэрт дүүлэн, салхинд найган байтал унадаг дугуйтай жаал даллав. Амьдралдаа хүн өөрийг нь дуудаж байсныг хараагүй тагтаа аажуухан дэргэд нь буулаа. Жаал инээмсэглэл алган дээрээ үр цацав. Тагтаа эргэлзэж байсан ч сайхан сэтгэлт жаалын инээмсэглэлд үгүй гэж чадсангүй. Үүнээс хойш жаал хүү үргэлжид ирэх болов. Өдөр бүр, сар бүр. Тэгэвч тагтаа сүмээ санасаар л. Хашаанд холхилдох банди нар үр цацан гүйлдэх нь ертөнц амар амгаланд нойрсох мэт санагддаг...

Гоё хоолой

Дуртай хамтлагаа сонсож байгаад ийм гоё хоолойтой бол хэмээн төсөөлөв. Тэгвэл гудамжаар явж байхдаа дууг нь намуухан аялаад алхахгүй юу. Хүмүүс зөрөхдөө эргэж хараад л. Ямар нэг дур булаам зүйл үзсэн мэт сэтгэл нь нэг л хөнгөрч гоё болохыг мэдрээд л. Магадгүй хэн нэгэн өмнө минь сөхөрч унаад уйлж ч болох юм. Чи л намайг ойлгох юм!? хэмээн цурхиртал уйлаад би аргадах гэж бөөн юм болбол яах билээ хэмээн мөрөөднө. Ердөөсөө ийм зүйл болохгүй байх л даа. Аймар тайван гудамжаар алхаж явтал нэг нөхөр гоншигноод байвал зэвүүцсэн харц чулуудаад, бүүр уур бухимдалд автчихсан байсан бол алгадаад авч ч болох юм. Би өөдөөс нь яаж байна аа!? гэсэн харцаар нүдэндээ нулимс бөнжгөнүүлэн гөлрөөд л. Тэгтэл гэнэт айдас ч төрөх шиг. Дараа нь бодол санаа минь өөрийн эрхгүй гоо сайхан өөд тэмүүлэв. Хэрвээ миний дуртай хамтлагт хайртай охин таалагдаад бид хоёр танилцвал ямар сайхан бэ? гэж мөрөөсөв. Тэгээд л би тэр охинд өдөр болгон дуулж өгөөд, тэр аймаар хайлж уусаж буй харцаар намайг ширтээд л. Ингээд бодс...

Заяа ийм ажуу

Эзэн хичээвэл заяа хичээнэ. Заяа хэмээгч шивэгчинд сэтгэл алдарсан ноён шүлэг, найрагт автсанаас ийм үг бүтжээ. Заяа хүүхэн зүс царай тэгш боловч сайн эрд хулгайлагдан гэргий болон сууж. Хүсэл хясавч жам даган тогоо барина. Нөхөр нь шилийн сайн эр тул ёсыг даган эд хөрөнгөө тарааж дуусаад аян даган, адуу хуруун амьдрах бөлгөө. Эхнэр болсон Заяа бүсгүй үг хаяагүй болов чиг зүүд нойрондоо хааяа нэг сэмээр нударна. Нөхөр болсон сайн эр эс ухааран, үл ойлгон амьдрах аж. Боол хүүхэнд дурласан ноён унтах нойр, идэх дураа алдан дуу дуулж, шүлэг бичих болсон билээ. Тэндээс бодон бодон, тунгаан тунгаан: Эхнэр чанга, энгэр чанга. Хэмээх мөр нэмэв. Хувь заяа бурхны гарт хэмээн бурхан айлджээ. Сонссон хүн үгүй боловч мэдэрсэн хүн байдаг аж. Хүссэнээр нь амьдрал эс өрнөн үл мэдэгдэх хүчинд автаж буйгаа тэдгээр гайхамшигт хүмүүс мэдэрнэ. Бурхан баруун солгойгүй долоон тэрбум хүний хувь төөрөг зурах хийгээд, хэдэн живаа амьд амьтдын буян нүглийг жинлэх аж. Хааяа нэг гар нь салганан, залхуу нь хүрэн г...

Уйтгарлах болсон хүүгийн түүх

Энэ хүүхэд уйтгарладаггүй байсан юм. Уйтгарлах ч шаардлага түүнд байсангүй. Өдөр бүхэн нар мандаж, үдэш болгон жаргаад араас нь сар залган авч байхад юундаа ч уйтгарлах билээ. Харин тэр нэг өдөр түүний толгойд хачин бодол орж ирлээ. Хэрвээ орчлон ертөнц хязгаартай юм бол түүн доторх бүхий л зүйлс хязгаартай байж таараа. Тэгэхлээр аз жаргалын тоонд ч хязгаар байдаг байх нь ээ!? намайг уйлж байхад өөр нэг нь инээж намайг инээж байхад өөр нэг нь уйлж ... бүгд л хязгаартай, тоотой түүндээ баригдана. Би өөрөө уйлах дургүй ч хэн нэгнийг уйлахыг харах бүүр ч дургүй. Хэдий хараагүй ч гэсэн намайг баяртай байхад өөр хэн нэгэн гуниглана гэдэг хэдий харамсалтай вэ? ерөөсөө би уйтгарлах хэрэгтэй юм байна. Тэгээд надад ирэх ёстой байсан баяр баясал өөр нэгэнд шилжин очиг. Би хамгаас хүчтэй хамгаас мундаг болохоор би гуниглаж, би шаналж, би л тэдгээр зовлонг үүрье. Хүү ерөөсөө л анхнаасаа ингэж бодож. Түүний толгойд өөр юу ч орж ирсэнгүй. Ингээд тэр өдөр болгон гунигладаг боллоо. Нар өөд гунигтай нү...

Хаан хүний гутал

Хаан хүний нойр хүрэхгүй бол хөөрхий тэр тоггүй яадаг байсан бол. Боол хүн бол яахав ядраад л унтдаг байсан биз. Хаанд ямар тийм зовлон, жаргал байх биш. Хэвтье гэсэн ч нуруу нь өвдөнө. Хамгийн хөөрхөн нь өлмийг нь барьсан ч хөндүүр янгинаа нь арилахгүй. Түүдэг галд бүрсийх дүрс сүнс сүг мэт зүүдийг нь эзэмдэнэ. Хатан хүн харин яадаг юм бол доо. Мартаасай гэж бодно уу? Мартчихсан юм биш биз дээ гэж сандарна уу? Эрх мэдэл энэ амь нь бол яалтай. Өрх гэрийнх нь тулгуур бол тоогүй нь ээ. Хайр сэтгэл боддог болов уу? Хөөрөн байхдаа л санаа зовдог юм болов уу? Одоо цагийн энгийн хүн шиг хэн нь амьдарч байсан бол доо. Халуун ус үгүй болохоор халааж л ордог буй биз. Өөрөө халаана гэж юу байхав. Харц ардын л ажил байсан нь тодорхой. Тиймийн учир дуртай байхаас өөр яалтай. Түшмэл ноёд өргөөндөө сэвэлзэнэ. Ухаалаг утастай байсан бол уралдаж тоглох байсан болов уу? Инстаграм ухам хэвтэхийн биш үү! Хаан хүний зарлиг харц ардад үйлчилнэ. Өдөр бүр усанд ор гэж тунхаглана. Хүйтэн усанд хөөрхий ханиад ...

Онгод оруулах гарын авлага

Олон хүмүүс онгод орохгүй байна. Онгод ирэхээ байчихлаа хэмээн үглэдэг. За тэгвэл тэр онгодыг хэрхэн оруулах хийгээд, яаж дуудах аргийг нь цухас дурдъя. ( Анхаар гэхдээ энд бөө, удганы онгодын тухай яриагүй болно. Тэдгээр нь аймаар догшин ширүүн тул хамаагүй оролдвол лусын хорлол болж луу жил гаралгүй өөд болдог гэсэн шүү! ) За тэгээд юуны өмнө оруулах гээд байгаа онгод гээч юм аа тайлбарлая. За тэгэхээр онгод бол тархин дахь мэдээллүүд эмхлэгдэн цэгцлэгдэж байх үедээ гэнэт хэд хэдэн зүйлсийн уялдаа холбоо олохын нэр билээ. Тийм болохоор онгод хэзээ ч орж магадгүй гээд байдаг шүү дээ. Ялангуяа зүүд нойрны үед онгод ихээхэн хэмжээгээр төрдөг гэдэг. Хэчнээн ч олон агуу зохиол зүүднээс эхтэй юм бэ дээ!? бүү мэд. За тэгээд онгодоо орсон үед бичиж тэмдэглэхгүй бол тархи гэгч зүйл чинь угаасаа мартаад л байдаг зүйл. Өнөөх сайхан санаагаа мартчих нь олонтоо. Тийм болохоор боломж л олдох юм бол тэмдэглэж авч байх хэрэгтэй. Орчин үед гар утас гээд сайхан юм гарч ирсэн байхад сайхан тэмдэглэж ав...

Хөгжимт хайрцаг

Хөгжимт хайрцгийн эгшиг өрөөгөөр нэг уянгалан, бяцхан хүүхэлдэй доороо эргэлдэнэ. Энэ бүхнийг харж суусан охин нулимсаа арчиж орон дээрээ өндийн суулаа. Гадаа бороо орж байх нь сонсогдоход цээжээр нь үдшийн чийглэг агаар сэнгэнэх шиг. Охин сэмээрхэн тагтан дээрээ гарч зогслоо. Бороо аажуухан шивэрнэ. Ард нь хөгжимт хайрцаг эгшиглэнэ. Гэнэт гадаа бороон дунд гүймээр санагдахад охин өрөөндөө эргэж ороод гаднаас тусах бүүдгэр гэрэлд хувцаслаж гарав. Ээж, аав нь мэдчих юм бол гаргахгүй нь мэдээж. Галзуурсан биш яах гээд байгаа юм хэмээн хангинах нь ойлгомжтой. Охин ийнхүү хувцаслаж дуусаад хаалга өөд гэтэж эхлэхдээ хөгжимт хайрцаг одоо хүртэл онгорхой байгааг анзаарлаа. Хаахаар зэхэн тонгойвол хөгжимт хайрцгийн хүүхэлдэй өөр шиг нь ганцаараа эргэлдэнэ. Охин хөгжимт хайрцгаа шүүрэн гэрээс гарав. Ашгүй хэн ч анзаарсангүй. Гадаа гараад л эргэж эхэллээ. Эргээд л...эргээд л...хөгжимт хайрцаг эгшиглэнэ. Бяцхан хүүхэлдэй бас л эргээд л... Охин өөрийгөө гүнж болчхоод үдшийн цэнгүүнд бүжиглэж байна...

Магадлал, статистик, эдийн засаг

Гудамжинд бөмбөг шидэх хоёр жаал маргалдана. Миний бөмбөг оруулах магадлал 50%. Би бөмбөг шидэх бүрд бөмбөг орно, орохгүй гэсэн хоёр л боломж буй. Нөгөө жаал нь нусаа арчин хамраа үрчийлгээд хэлэх үгээ бэлдэнэ. Чи муу нусаак ямар тоглож чадах биш арав шидэж азаар нэг хийвэл их юм. Тэгж бодох юм бол чиний бөмбөг хийх магадлал ердөө 10%. 50% -тай жаал мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. Тэгвэл хоёулаа мөрийцье. Би хоёр шидээд аль нэгийг нь оруулбал чи надад юу өгөх юм? Хоёр дараалж шидвэл хэн ч хийнэ шүү дээ! Хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй тэгтэл надад найз охин олдохгүй байна хэмээн хоёр найз хундага тулган сууна. Хотын нөгөө захад хоёр хүүхэн хов ярих уу, залуу ярих уу? гэдгээ мэдэхгүй хоёуланг нь ярина. Хоёр хөөрхний яриаг чагнах нь ээ. Хотын хүн ам нэг сая гарсан нь асуудал биш боловч улсын гуравны нэгээс их тул яах аргагүй зовлон болоод байгаа аж. Зарим нэг хүмүүс ганц нийслэлдээ гурван саяулаа шахцалдаад үлдсэн газраа малтаж зараад гэдсээ илэн жаргах боломж байгаа аж. Алтан өргөө барьж, ал...

Төөрөгсөд

Баахан төөрсөн, төөрөлдсөн хүмүүс. Арга ч үгүй юм даа, насаараа хайсан эрсэн хүмүүс юм чинь. Ерөөсөө л цаг хугацааны эхнээс өөрийгөө, сүнсээ, хүслээ, мөрөөдлөө, ирээдүйгээ, хайртай хүнээ хайсаар л ирсэн хүмүүс юм чинь. Тэгтэл энэ их орон зай, цаг хугацааны хооронд бүтээх талаар ярьсан хүн нэн цөөхөн. Сонссон хүн нь бүүр ховор. Дуулсан ч гэсэн бүтээхээс хайх нь амар тул өөр яалтай билээ!? Төөрөөд л гиюүрээд л хэвтэцгээнэ. Одоо үеийн нийтэд дэлгэрсэн хамгийн том үзэл суртал бол өөрийгөө олох. Чи бол чи. Чиний оршин байхуй гэдэг бол чи өөрөө. Чиний дотоод хүн, мөн чанар гээд байгаа бүхий л зүйл бол хайх ёстой зүйл бус. Энэ бол бүтээх ёстой эд. Бүтээх ёстой гэдгийг нь ухаарахгүй, аль эсвэл залхуурсандаа ухаарах хүсэлгүй байгаа болохоороо бүгд хайцгаана. Хайж явахдаа зарим нь өөрийнхөө хэр муухай хүн болсноо хараад гутарна. Гутарсандаа амьдралыг хараан зүхнэ. Эцэст нь хүн төрөлхтнийг өөртэйгөө адилтган үзэж, бүхнээс айна. Хөөе! тэр чинь тийм байх ёстой зүйл бус юм. Хүн чинь өөрчлөгддөг, хув...