Намайг шуламд дурлах юм бол арван авдар алт өгнө гэж хаан андгай тангараг тавив. Би ч алт гэхээр нүд сэргэчихдэг хүн болохоор шуламд дурлахаар биш дурласан алтаа авахаар шулмын эрэлд гарлаа. Манай улсанд гурван шулам байдаг. Нэг нь аль өвөөгийн үед л байсан атигар хар хочит шулам хойд ууланд буй. Хоёр дахь нь өмнөд улсаас ирсэн эрээн толгойт нэртэй эмгэн шулам. Урд ууланд бүгдэг. Хамгийн сүүлчийнх нь харин харсан болгоноо дурлуулж алдаг хэмээх хорт сарнай хочит баруун нуурын шулам. Хэдий алтнаас болж байгаа ч гэсэн үхэх дээрээ тулбал гоо сайхан хараад үхнэ ээ гэж бодсон би мэдээж хорт сарнайг сонгов. Ингээд гурван өдөр, хоёр шөнийн аялалдаа гарч идэж уугаад наргиж цэнгэсээр сарын дараа нуурын эрэгт ирлээ. Харанхуй шөнө ирсэн болохоороо ч тэр үү!? нуур аймшигтай үзэгдэнэ. Хав харанхуйд намайг ширтэх сар, сарны тусгал хоёр дотор хүйт оргиулна. Уусан архи аль хэдийн гараад одоо зүрх түг, түг хэмээн цохилох нь мэдрэгдэх ажээ. Хэдий айвч авдар алт ой тойноос үл гарах тул зорьж ирсэн хэргээ ...
Минийх ... Тэгээд таных :Д