Skip to main content

Posts

Showing posts with the label Үлгэр

Өвлийн өвгөн

Хойд туйлд өвлийн өвгөдийн шуурхай хурал эхлэв. Монгол улс шинэ жил тэмдэглэх болсонтой тохиолдуулан хэнийг өвлийн өвгөнөөр томилох вэ? гэдэг асуудал ургав. Олон олон төрлийн өвлийн өвгөд шинэ гарсан суудлын төлөө өрсөлдөнө. Өвлийн өвгөд дотроо дөрвөн бүлэгт хуваагдана. Эдгээр нь Өрнөдийн Санта Клаус, Дорнын Дед Мороз, Лалын шашинт Ноел бөгөөд үлдсэн нь шоовдор өвгөд болой. Хэдийгээр Санта Клаус нар хүчтэй байсан боловч монгол айлууд гэрт амьдрах тул гэрийн яндангаар ороход хэт жижиг, дээр нь харуй бүрийн цагаар ноход үл ойртуулах ажээ. Ноел нарын хувьд лал шашинт хүн Монгол газар тийм ч олонгүй учир аргагүй хүчин мөхөстөнө. Шоовдор өвгөдийн хувьд гэвэл тэд нар шоовдорлогдсоор хэн ч үгийг нь эс тоох аж. Эцэст нь Дед Мороз нар ялалт байгууллаа. Монголд шинэхэн өвлийн өвгөн томилов. Цагаан сахалт Цэнхэр тэрлэгт өвгөн Цан чаргаар Цас мөсний орноос Цан хүүрэг татуулан Цасан охидоо дагуулсаар ирэх болов. Он цаг улиран өнгөрсөөр хоёр мянган нугарч шинэ эрэн эхэллээ. Дед Морозын бүлгэм бага ...

Амьтны хүрээлэн

Араатны хаан арслан титмээ унагаав. Араатны хаан арслан өөд болжээ. Хүрээлэн харгалзагчид цогцсыг авч яваад гурав хонож. Амьтад гурван өдөр, гурван шөнө гашуудал илэрхийлэн баярлаж цэнгэсэнгүй. Дөрөв дэх өдөр нь өвгөн чоно бүх амьтдыг цуглуулан өгүүлсэн нь: Урьдын хаан арслан бүгдэд ээлтэй шударга хаан байв. Цагийн эрхээр тэнгэрт оджээ. Бид араас нь гашуудан, эмгэнэх нь туйлаас их боловч амьд үлдсэний жам ёсоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй билээ. Иймийн тулд дараагийн хааныг сонгох нь нэн тэргүүний асуудал боллоо. Амьтад өөр хоорондоо шивэр, авир хийнэ. Үнэг олны дундаас үзэсгэлэнт сүүлээ шарвасаар гарч ирэв. Хэдийгээр арслан хаан диваажинд одсон боловч бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндэт байр суурийг эзлэх билээ. Тиймээс хуучин хааныхаа үзэл суртлыг дээдлэн олон нийтээр дагаж мөрдөцгөөвөл шинэ хаан байх шаардлага үгүй хэмээн бодно. Үнэг ийн өгүүлээд хулгайн нүдээ бэлэвсэн эрслэн өөд гүйлгэв. Эрслэн бяцхан зулзагаа энхрийлэн долоогоод их л сэтгэл хангалуун үзэгдэнэ. Цугласан олон ч толг...

Гүнж ба Хун

Эртээ урдын цагт нэг бяцхан гүнж байжээ. Нэг өдөр тэнгэрт хун шувуу нисэж байгааг хараад гүнж "Цагаахан хөөрхөн хун шувуу минь намайг аваад нисээч." гэж ээ. Тэгтэл хун шувуу ордон дээгүүр нь гурав эргэлдээд цонхон дээр нь суугаад хүний хэлээр "Үзэсгэлэнт гүнж минь би чамайг аваад нисэж болж байна. Гэхдээ тэгвэл чи нэг жил эргэж гэртээ ирж чадахгүй шүү." гэвэл гүнж "За" гээд ээж аавдаа захидал үлдээгээд хун шувууны нуруун дээр суун хөөрөн нисэж гэнэ. Тэгээд нисээд л байж гэнэ. Ингэж нисэж явж байгаад нэгэн цэцэгт нуга дээгүүр нисэж өнгөрөхөд нь гүнж хунгаас "Цагаахан хун минь хоёулаа энэ цэцэгт нугаар дайраад гаръя тэгэх үү? цэцгүүд үзэсгэлэнтэй биш гэж үү?" хэмээн гуйхад нь хун "Би ч гэсэн амраад авъя даа." гээд нугад газарджээ. Гүнж охин ийшээ ч нэг гүйгээд тийшээ ч нэг гүйгээд тоглож байтал гэнэт тас шувуу тэнгэр дээрээс шунхдан ирээд гүнжийг шүүрээд нисчихлээ. Гүнж "Цагаахан хун минь. цагаахан хун минь намайг авраач!" хэмээ...

Анахайн оршуулгын газар

Анахай нар мянга мянган жил амьдардаг ч нэгэн цагт хорвоог орхин оддог нь үнэн. Би бага байхын л анахайн оршуулгын газар хаана байдгийг хүсдэг байв. Тэгээд арван зургаан нас хүрээд л гэрээс явлаа. Ердөө л нэг том талх, нэг сав ус, бас бус юм үүргэвчиндээ хийгээд үлгэрт гардаг алс холын хойд нутгийг зорин одлоо. Эхний өдөр бүх юм сайхан байв. Тал газар цэлийн харагдаж нүд нээгдээд, сэрүүн салхи сэвэлзэн энгэр яраад сэтгэл гэгэлзүүлнэ. Үдэш нь нар уулын цаагуур бөгтийн, сар орой дээр мандах нь үзэсгэлэнтэй харагдана. Унтах газар олохгүй бол хээр хонох нь гэдгээ ухаарсан би эргэн тойрноо дурандсан боловч оддоос өөр бүрзийх ч гэрэл харагдсангүй. Хээр яаж хонох вэ!? гэсэндээ ойрхон харагдах цохиог зүглэв. Гадарга нь яг л усны мандал мэт толилзон, сар дээр нь тусна. Хальт харах аваас тэнгэр, газар хоёр нэг нэгнээсээ өрсөн гэрэлтэх мэт. Түдэлгүй хадны ёроолд ирлээ. Аз болж баруун тийшээ харсан цохио байв. Үгүй бол зүгийн муу зүүн хойшоо харж балрахгүй юу. Тэгээд хэвтчихээр газар хайн газар тэ...

Доголон тулаанч

Бага насны үлгэрүүд сэтгэлээс гарна гэж үгүй. Доголон тулаанч тийм л үлгэрүүдийн нэг. Харамсалтай нь би энэ үлгэрийг дуустал нь сонсож байгаагүй юм. Гүнжийг луу аваад явах хүртэл л би тэсдэг байлаа. Тэгээд л нэг мэдэхэд өөрөө доголон баатар болчхоод луутай тулалдах гээд хорвоо дэлхийгээр манарган давхидаг сан. Хэзээ ч үлгэрээ дуусгаж байгаагүйтэй адил зүүдэндээ хэзээ ч луу олж байгаагүй билээ. Заримдаа гүнж надаар биш доголон тулаанчаар авруулах гээд өөрөө нуугдаад байх шиг санагддаг сан. Тэгээд энэ үлгэрийг дуустал нь уншихаар нас биед хүрсэн хойноо төв номын сан орлоо. Үнэндээ гүнжээс болоод найз охинтой болж чадахгүй байна гэсэн мухар сүсэг намайг эзэмдчихээд байсан юм. Аварга том хаалгыг татан харанхуй чулуун танхимд оров. Энэ үед яг л өөрөө доголон тулаанч болчхоод гүнжийг аврахаар явж буй мэт санагдаж байлаа. Тэгээд гэгээн цагаан өдөр мөрөөдөлдөө дэмийрэн зогсож байтал минь жижүүр авгай ууртай хашхиран сэрээв. Тэр доороо орох боломжгүй ажээ. Заавал үнэмлэх авч байж ордог аж. Тийм...

Цэцэг ургуулагч бүсгүй

Намайг шуламд дурлах юм бол арван авдар алт өгнө гэж хаан андгай тангараг тавив. Би ч алт гэхээр нүд сэргэчихдэг хүн болохоор шуламд дурлахаар биш дурласан алтаа авахаар шулмын эрэлд гарлаа. Манай улсанд гурван шулам байдаг. Нэг нь аль өвөөгийн үед л байсан атигар хар хочит шулам хойд ууланд буй. Хоёр дахь нь өмнөд улсаас ирсэн эрээн толгойт нэртэй эмгэн шулам. Урд ууланд бүгдэг. Хамгийн сүүлчийнх нь харин харсан болгоноо дурлуулж алдаг хэмээх хорт сарнай хочит баруун нуурын шулам. Хэдий алтнаас болж байгаа ч гэсэн үхэх дээрээ тулбал гоо сайхан хараад үхнэ ээ гэж бодсон би мэдээж хорт сарнайг сонгов. Ингээд гурван өдөр, хоёр шөнийн аялалдаа гарч идэж уугаад наргиж цэнгэсээр сарын дараа нуурын эрэгт ирлээ. Харанхуй шөнө ирсэн болохоороо ч тэр үү!? нуур аймшигтай үзэгдэнэ. Хав харанхуйд намайг ширтэх сар, сарны тусгал хоёр дотор хүйт оргиулна. Уусан архи аль хэдийн гараад одоо зүрх түг, түг хэмээн цохилох нь мэдрэгдэх ажээ. Хэдий айвч авдар алт ой тойноос үл гарах тул зорьж ирсэн хэргээ ...

Нүгэлтэн

Сахиусан тэнгэрүүд ирээд сүүлчийн нүгэлтэн болохыг надаас гуйв. Би юу ч ойлгоогүй тул учрыг лавлавал. Чөтгөр бурханд нэг санал тавьжээ. Хэрвээ бурхан чөтгөрийн сонгосон нэг хүнийг амиа хорлохыг ятгах аваас чөтгөр тамын үүдээ хаах аж. Харин тэр хүн тамын тогоонд үүрд үлдэх болно. Гэвч бурхан энэнтэй эвлэрч чадахгүй байлаа. Бусад гэм хийсэн хүмүүсийн өмнөөс энгийн нэгнийг тамд явуулна гэдэг байж боломгүй хэрэг санагдана. Тэгэвч өөр хэдэн живаа сүнс нарыг тамын зовлонгоос аварна гэж бодохоос мөн л сэтгэл нь тогтохгүй. Бурхан их удаан боджээ. Тэгээд зөвшөөрөхгүй байхаар шийдэж гэнэ. Учир нь түүнд итгэдэг хэн нэгэн итгэгчийг чөтгөр аваад явчихвал юу болох билээ!? гэж бодох төдийд л хамаг эргэлзээ нь арилжээ. Диваажинд байх сүнснүүдээс бурхан сайн дураараа там руу явах хүн байгаа эсэхийг асууна гэхээр өөрийнх нь амласан мөнхийн амар амгалан үгүй болчих гээд байдаг. Харин сахиусан тэнгэрүүд бурхныг алдаж байна хэмээн үзжээ. Тэгээд эхлээд чөтгөрийн санал болгох хүнийг сонсохоор болж гэнэ. Тэр ...

Гэрийн буг

Өрөөсөн оймс минь алга болчхоод намайг мөн ч их зовоодог байлаа. Сүүл сүүлдээ бүүр дандаа өрөөсөн оймстой үлдэх дөхөв. Энэ бүхэнд хэнийг буруутгахаа мэдэхгүй хий дэмий л бухимдаад л. Ямар өрөөсөн оймс өмсөөд яваад байлтай биш. Нэг орой унтахаар орондоо шургасан боловч нойр хүрэхгүй гар утсаараа тоглож байв. Харанхуйн гүнд үл мэдэг түчигнэх дуу гарсанд гайхан чих тавин хэвтлээ. Яах аргагүй хувцасны шүүгээнд хулгана байна уу!? гэлтэй байх юм. Гайхан гэрлээ асаан үзсэн боловч юу ч байсангүй. Эргэж хэвтээд чимээ чагнавал нам гүм байсанд буруу сонсож хэмээн бодоод унтахыг хичээн тааз гөлрөн байтал түг түг гэх өнөөх чимээ яах аргагүй ахин дуугарав. Бушуухан шиг харайн босоод үзсэн боловч урдын л адил хов хоосон. Хэсэг зуур шүүгээгээ гөлрөн суусан боловч өт хорхой ч үзэгдсэнгүй. Эцэст нь өөрийн эрхгүй эвшээлгэн нүд анилдаж эхэлсэн тул эргэн хөнжилдөө эрхлэв. Хар дарсандаа цочин сэрвэл аниргүйд өнөөх түчигнээн цуурайтаж байх юм. Энэ удаа гэрлээ асаахгүйг шийдэн утсаа аван бичлэг хийгчийг нь шө...

Алмас Хүн хар гөрөөсийнд зочилсон нь:

Монголд Алмас байдаггүй хэмээн Мазаалай гомдоллов. Хүн хар гөрөөс араас нь дэмжлээ. Хулсны баавгай, хулсны баавгай л гэх юм! Би ч гэсэн мөхөж байгаа амьтан шүү дээ хэмээн Мазаалай тунирхав. Хүн хар гөрөөс ард нь толгой дохилоо. Мазаалай толгой эргүүлэн Хүн хар гөрөөс өөд архиран чи ч гэсэн үг хэл л дээ! Худлаа дүмбийчхөөд хэдий удаан ингэж байх гэсэн юм бэ!? Одоо л хэлэхгүй бол бид нарт өөр боломж олдохгүй шүү хэмээв. Хүн хар гөрөөс хоолойгоо засан Мазаалайн араас гарж ирээд: Алмас гэдэг чинь байна шүү дээ! Хойд туйлд байдаг манай төрлийн амьтан байхгүй юу! Цагаан баавгай тэр хоёр ихээхэн найзалдаг юм. Яг л Мазаалай бид хоёр шиг хэмээн сайрхав. Тэгснээ Мазаалай өөд эргэн “За хоёулаа ингэж гомдоллоо гээд юу л өөрчлөгдөв гэж дээ!? Өмнө нь ингээд яалаа золтой л шувууны хараал хүрчхээгүй биз дээ!? Хоёулаа буцъя тэгэх үү?” гээд аргадангуй харлаа. Мазаалай жижигхэн биедээ баймааргүй томоор архирснаа санаа алдан үг ч дуугаралгүй эргэн одов. Хүн хар гөрөөс араас нь дуугүй дагалаа. Нуурын ман...

Үлгэр сэрэх цагт

Хэн нэгэн чихэнд минь `Би чамайг алах болно!` хэмээн шивнэх болов. Түүний дуу хоолой нь яг л манан мэт бүүдгэр агаад сөөнгө. Харанхуй гудамжинд тэр нуруун дээр минь үсэрч гарчхаад хоолойноос минь зүүгдээд байх шиг санагдах тул гэрээс гарахаа болив. Тэгсэн ч энэ бүхэн тус болсонгүй. Тэр үргэлжид чихэн дээр минь өнөөх л үгсээ шивнэнэ. Би чамайг алах болно. Унтаж байхад чинь хоолойг чинь багалзуурдан аажуухнаар амийг чинь тасална. Чи хэчнээн тийчгэнэн, тонгочсон ч миний гараас үл гарч чадна гээд бөгшүүлэн хөхөрнө. Дараа нь хүйтэн хуруугаар хүзүүгээр минь гүйлгэн алах цагаа хүлээх болсондоо харуусах мэт санаа алдана. Эхэндээ хэт их ядарснаас болоод ийнхүү хий зүйл сонсож байна хэмээн бодож байсан боловч энэ найдвар минь долоо хоног унтаж идэхээс өөр хийгүй байсны эцэст замхран одов. Тэрхүү сүүдэр хоолойноос минь зүүгдсээр л. Сэтгэл мэдрэлийн эмчид хандъя гэж хүсэвч галзуугийн эмнэлэгт аваачаад хийчихнэ хэмээн бодохоос нэг л зүрхлэхгүй байв. Учир нь тэр намайг хаанаас ч олно. Харанхуйгаас г...

Бадарчин

Эр хүн уйлдаггүй юм. Тэр чинь хэнд хамаатайн хөгшин халзан бадарчин чамд л хамаатай байх! Юу ч үгүй хоцрохын зовлонг чи мэдэх юм уу! Надад угаасаа юу ч байхгүй. Чимээ аниргүй тэнгэр бүрхлээ. Тэртээд үүл аажуухан урсан элдвийн түүхийг хүүрнэн хэлбэр дүрсээ өөрчлөн байх нь нулимстай нүдэнд нь даанч сонирхолтой тусахыг хүү ажин, саяны үгийг бодон тэрийн хэвтэнэ. Надад угаасаа юу ч байхгүй!? Надад угаасаа юу ч байхгүй!? хэмээн амандаа үглэн байн байн давтан чарлах боловч бадарчин хажууд нь үг дуугүй завилан суусаар л байлаа. Шөнийн тэнгэрийг харуулах гэсэн мэт үүлэн хөшиг ярагдан, жаргах нарны туяа улаанаар сүүлчийн гэрлээ цацраан байснаа уулын цаагуур оров. Одод нэг нэгээр гялтгана гялалзаж ээлж дараалан тэнгэрийг чимсээр эцэстээ нэлэнхийд нь бүрхэхэд хүү сая нэг ядарч сульдан нойрондоо дийлдэн ойчлоо. Бадарчин суусаар л. Шавар бурхан мэт ажээ. Сарны туяа гялаан толгой дээр нь ойн амьд бурхан мэт харагдуулна. Магадгүй амьд бурхан байгаад толгой дээр нь гэрэл ойн буй мэт үзэгдэж ч байж юу...

Хайрцаг

Хотын төв талбайд хоёр гүн ухаантайн мэтгэлцэнэ. Нэг нь Өнгөрсөн, нөгөө нь Ирээдүй хэмээх нэртэй агаад энэ хоёрын хачиртай нэрийн талаар мэдэх настнууд гарын хуруунд багтахаар болжээ. Тэр хоёр хотын иргэдийн хувьд төв талбайн хөшөө мэт санагдана. Тэд нарыг төрөхөд байсан, анхны болзоо, анхны үнсэлт гээд л амьдралынх нь бүх л чухал үед тэр хоёр зогссоор л байсан тул хүмүүс одоо нэгэнт тоохоо больж. Тэр хоёрын юу хэлэлцдэгийг мэдэх хүн нэгээхэн ч үгүй агаад нэг дүлий эмгэний хэлснээр бол амьдралын хар барааны тухай маргалддаг ажээ. Анир чимээгүй ертөнцийн гуниг хийгээд, гутралыг бүгдийг нь уудлан гаргадаг хэмээх. Өнгөрсөн үргэлжид тэнгэр ширтэн зогсох агаад Ирээдүй хажууд нь зогсоо зайгүй шулгана. Өнгөрсөн хааяа нэг толгой дохин, толгой сэгсрэн хариулах агаад Ирээдүй хажууд нь үсэрч цовхрон, үс зулгаах нь холгүй бувтнана. Тэр хоёр өдий болтол энд зогсож буйн шалтгаан нь магадгүй тэр хоёр хэзээ ч бусад хүмүүс шиг орилдоггүйд орших биз ээ. Эс бөгөөс анхны мөчөөсөө л хүмүүсийн анхаарал тата...

Үлгэрч өвөө

Үлгэр ярьдаг өвгөн юу боддог юм бол гэсэн хачирхалтай сэдэл төрөв. Өвөөгөөс асуух гэсэн боловч зүрх хүрсэнгүй. Хуурч тэр өвөөгийн харц нэг л гунигтай харагдана. Он цагийн эрхэнд оч нь буусан тэр нүднээс хааяа нэг гэрэл цацарна. Нэг үдэш үлгэрийн дараа зориг гаргасаар үлгэрч өвөө дээр очлоо. Өвөр дээр нь эрхэлж гарчхаад сахлаас нь зулгаан асуув. Өвөө та юу бодно вэ? Өвөө үг дуугарсангүй. Зулайг минь үнэрлэчхээд газар буулгав. Муухан жуумалзах инээмсэглэлээс нь он цагийн үнэр ханхална. Тэр л мөчид үлгэрч өвөө хүүхэд насаа алдчихсандаа ийнхүү гуниглан суудаг юм байна хэмээн бодлоо. Маргааш нь цэцэрлэг даяар найзуудаа цуглуулан үлгэрч өвөөгийн хүүхэд насыг олох гарамгай баатарлаг төлөвлөгөөгөө танилцуулав. Анд найзууд маань ч уухайн тас зөвшөөрлөө. Улаан өнгөтэй уралдааны машин, Ганц гарт бор бамбарууш, Галзуу шар анааш гурав унтлагын цагаар багш нарыг саатуулан, Номхон зогсох цэрэг намайг сэрээн доод давхарт уулзахаар зөвшилцөв. Төлөвлөгөө ёсоороо явж байлаа. Би унтсан мэт жүжиглэн хөнжи...

Нүүдэлчин тагтаа

Тагтаа сүмээ орхин одох хэрэгтэй гэдгээ мэдэж байв. Өглөөний нартай угтан уянгалах номын дуу чихэнд нь үргэлжид цуурайтна. Шинэ цагийн шуурганаар сүм дуган балгас болж, хөөрхий тагтаа ганцаардахын эрхэнд хот суурин газар барааджээ. Одоо тэр шилэн цамхгийн орой дээр амьдарна. Хотын үзэмж гайхалтай авч сэтгэл тогтохгүй зугтана. Замаар нэг хөглөрөх тэрэг, гудамжаар нэг холхилдох хүмүүс залхуутай агаад уйтгартай. Заримдаа тэр хүн болгоныг даган дэгдэнэ. Нэг хоёр, нэг хоёр хэмээн дэгдэх бяцхан тагтааг ажиглах хүн нэгээхэн ч үгүй. Нэг өдөр тагтаа тэнгэрт дүүлэн, салхинд найган байтал унадаг дугуйтай жаал даллав. Амьдралдаа хүн өөрийг нь дуудаж байсныг хараагүй тагтаа аажуухан дэргэд нь буулаа. Жаал инээмсэглэл алган дээрээ үр цацав. Тагтаа эргэлзэж байсан ч сайхан сэтгэлт жаалын инээмсэглэлд үгүй гэж чадсангүй. Үүнээс хойш жаал хүү үргэлжид ирэх болов. Өдөр бүр, сар бүр. Тэгэвч тагтаа сүмээ санасаар л. Хашаанд холхилдох банди нар үр цацан гүйлдэх нь ертөнц амар амгаланд нойрсох мэт санагддаг...

Үл үзэгдэгч

Үл үзэгдэгч баатар Улаанбаатар хотод төрөв. Шөнийн харанхуйд уусан, хүн бүхнийг хамгаална. Үл мэдэгдэх, үл танигдах тэр баатар хэн бэ? Нэвтрүүлэг бүр үл үзэгдэгч баатрын талаар ярилцана. Түүнийг таньж мэдэх хүнийг хайна. Орой болгон үл үзэгдэгч баатраар авруулсан хүмүүс ярилцлага өгнө. Би явж байтал ... би алхаж явтал ... би унтаж байтал. Би. Би. Би... Үл үзэгдэгч баатар гайхна. Би юунд хүмүүст тусална вэ? Би яах гэж хүн аварна вэ? ... Харанхуйд дээвэр хэсэх түүнтэй ярих хүн олдсонгүй. Өөдөөс нь ширтэх муур хүний хэлээр "Aгуу хүч чадалтай, ууч хариуцлага ирнэ." хэмээн жуумалзаад алга болно. Үл үзэгдэгч баатар хотыг бүхэлд нь харах гэсэн дээ Зайсан дээр гарлаа. Утаанд дарагдсан хот аниргүй мэт санагдана. Үл үзэгдэгч баатар алсын харагч дээр суув. Хотын гэрэл нэг цацран, бодит амьдрал нэг ургана. Эргэдэг цамхагт хос хоёр түгжигдчихэв. Газраар сандралдах хүмүүс шоргоолж мэт үзэгдэнэ. Үл үзэгдэгч баатар нөмрөгөө хийсгэн цамхгийн дээр ирэв. Эрэгтэйгээсээ тас зуурах эмэгтэй. Нүдээ ...

Азарган тахиа

Азарган тахиа донгодно. Амь авраарай, амь авраарай гэх мэт өглөө болгон донгодно. Хүний хэлээр ярьдаг байсан бол энэ олон хүүхнүүдээс намайг авраарай хэмээн орилох байсан нь гарцаагүй. Өдөр болгон хүүхэд гаргах тэр олон эхнэрээс ямар ч эр айхгүй байхын аргагүй. Соломон хаан мянган эхнэртэй байсан ч жилд нэг хүүхэд гаргах бололцоотой тул эрүүл саруул сэтгэхүйтэй сайхан амьдарч болоод байж. Ядаж байхад дээр нь хаан тул уйдсан үедээ дайн хийгээд зугаагаа гаргачхаж байгаа юм. Хөөрхий азарганд тахианд тийм зол оногдсонгүй. Хашаан дотроо хориос доошгүй тахианд өдөржин, шөнөжин хөөгдөж өглөө нь нэг ганц олдох зав чөлөөгөөрөө ахиад нэг өдөр ирлээ. Одоо би яана аа? Энэ олон хүүхдүүдээс намайг нэг чөлөөлөөч хэмээн донгоддог болов уу? Үнэн дээ тэр тэгж донгоддог юм. Итгэхгүй гэвэл миний хажууд тамхи баагиулаад суух энэ тахианаас асуу. Анхны эрх чөлөөт тахиа. Эрх чөлөөтэй болохоор өөртөө Бүргэд хэмээх нэр хайрлаж. (Хойшид түүнийг нэрээр нь дуудах болно. Тиймд уншигч та бүргэд шувуутай андууруузай....