Хөгширч үзээгүй болохоор эцэг, эхийнхээ үгэнд итгэхгүй байх нь хүний жам бололтой. 20 хүртэлээ үгэнд нь орсонгүй. 30 дөхөөд ч үгэнд нь итгэсэнгүй. Амьдралын шавар шавхай, зүлэг ногоон дээгүүр нь явж үзээд хөлийн мөрийг нь олж харав. Өвдөгөөр хатгаад ёолж байж л санаа амардаг болчхож. Арай л эрт хөгшрөөд байна уу даа би чинь!? Ажил дээрх залуучуудыг хараад аавынхаа хэлж байсан үгийг давтаж хэлмээр санагдав ч сонсоогүй болохоор тогтоосонгүй. Өөрийнхөө мэдэхээр хэд гурван үг холбохоор үгэлсэн болчихно. Хип хоп дуучин байгаад сүүл толгой холбосон бол ойлгох шинжтэй. Тийм болохоор өөрийнхөө мэдэх, өөрийнхөө чадах газартаа буу халъя даа. Бодож байсан зүйлээ хийсэн ч, хийгээгүй ч амьдрал үргэлжлээд л явах юм. Цаг хугацаа, эргэн тойрны хүмүүс намайг хүлээсэнгүй. Өөр өөрсдийнхөө амьдралд дарагдаад урсаад явна. Сөрдөг, сэлдэг эсэхийг нь мэдэхгүй. Зовлонтой, жаргалтайг нь овон цовон л мэднэ. Одоо болохоор би өөрөө хийсэн бол, хийдэг байж гэж бодсоор үлдэж. Тиймээс хүсэл байгаад зориг хүрвэл ...
Минийх ... Тэгээд таных :Д