Skip to main content

Posts

Showing posts from August, 2022

The slide

You know you are sliding down and you cannot do a thing. Cause you don’t want to think about it. You wanna waste time and drift away. Watch a movie. Play a game. Listen to music. Sleep all day. There is no difference between the sun and the moon ‘cause you are inside all the time. There is only a display and you. You are hungry but you are too lazy to get up and eat or you just wanna melt. Spill all over your chair. No bed because you don’t wanna think. Then you have to go to the toilet ‘cause you cannot hold it any longer. You almost cramp your stomach. You have to work because … you like it … you need money. Perhaps a lot of it. Why? Maybe you just want to give to people and be done with it. ‘Cause you are afraid of how they will cope with it. You mean a life. A future. An absence. You keep sliding. You close your eyes, not because you are afraid. It is just that you don’t know whether you wanna stop or not. What if you don't want it? Then it will be the end of you. So you delay ...

Тагтаа

Хонх дүнгэнэн, хувраг бувтнах гандангийн хэрэмд буян горьдсон тагтаа талаар нэг хөглөрөх ажээ. Сувраг тойрох хүний гар тосон бөхөлзөх тэдгээр тагтаа дундаас гурван тагтаа их л содон үзэгдэнэ. Хар тагтаа харж байсан уу? гэвэл тийм хэмээн хариулах хүн лав үгүй биз ээ. Хэрээ лугаа гал тоссоор нүүрс болсон юм болов уу? Бурхан багшаас элбэрэл гуйн, гуниг зовлонгоо тайлах мөргөлчид ер бусын тагтаанд зориулах анхаарлаар дутмаг. Эрих эргүүлэн мөнгө тоолох ламхай нарт ч толгой өндийлгөх завгүй. Үүл тэнгэр барьцалдан өвөл ирж буйг илтгэх намрын сүүл сарын арван таванд гурван хар тагтаа атга будаа олов. Хачирхалт гурван тагтаа ном дуулсаар чих нь онгойсон тул өөр өөрсдөдөө нэр бодож олжээ. Намхай, Булхан, Хүрхэн. Намхай олзоо үзэх төдийд маань тавив. Ум аа хум, хамаг тагтааны тусын тулд бид бүхэн энэ будааг хувь тэнцүү хуваах нь зүй юм. Хүрхэн гоолиг хүзүүгээ гулжгануулан хошуу юугаа хурцлан будаа өөд дайрав. Хүд хүд дуугаран хамаг байдгаараа зүтгэв. Булхан сүр сар хийлгэн өмнө нь буулаа. Аяа! Хү...

Хөдөө

Ширээ, ажил хоёроос холдож хөдөө, гадаа явсаар ирэв. Балчир зуны дурсамж бүдэг бадаг болжээ. Ган их байсан уу, газар сунасан уу? Гол, горхи ширгэх нь ширгэж, агших нь агшжээ. Уулс сүрлийн байдаг сан; сая нэг л гундуу харагдлаа. Удаан уулзаагүй болохоор гомдсон ч байж мэдэх юм. Хол ойрын хамаатан бүгдтэй нь уулзсан ч би танихгүй, тэд ч мэдсэнгүй. Зүсийг нь ямар үзсэн бишдээ! Зулайг нь ямар үнэрлэсэн биш. Хэзээдээ таньж, хэдийдээ мэдэх билээ. Хээрийн салхи харин хээнцэр байлаа. Нарнаас бултаж шөнөөр намайг бүүвэйлээд сэтгэл дэвтээв. Уушги дүүргэж уужим болгов. Үүл харин үлдээд, хотоор л эргэлдсэн бололтой. Надтай огт таарсангүй, нарыг тэр түр ч атугай саатуулсангүй. Би гэдэг хүн борц болов. Багын явдал санаанд байх ч сая ерөөсөө тохирсонгүй. Өдөр дуустал энхэл донхол тойрч тоос манаргадаг сан. Би тэгтэл засмал замаар исгэрсээр л очлоо. Хөдөө яаж хотоос дутах билээ хэмээн барьцаж хоёр, гурван нүх зам дээрээ үлдээжээ. Ингээд уран үг дууслаа. Шулуун бодол эхэлж байна. Сумын төв дээр уран са...