Намхайд ер нь дутаад байгаа юм байхгүй тэгсэн атлаа байгаа юм байхгүй. Өөрийнх нь бодлоор сайхан амьдраад байгаа юм шиг. Интернэт үзэхээр үгүй ч юм шиг. Мөнгө хураагаад баяжъя гэхээр заавал нэг шалтгаан гарна. Өвөл ирээд дулаан хувцас нэхээд л. Өвчин тусаж эм шаардаад л. Цагаа олоогүй зардал хэтэвчийг нь тэмтэчнэ. Зарим нэг нь байр түрээсэлж хөлжөөд, нөгөө нэг нь крипто хөөж баяжаад, бусад нь харин яаж юм мэдэхгүй хөрөнгөжөөд байдаг. Намхай тэгсэн атлаа өөрийн нүглээ ухаарахгүй. Байнга л гадуур хооллож, юм л бол хүн даана. Хаанаас нь тэгж их мөнгө ургаад байдаг юм. Өнөөдөр ч гэсэн ялгаа байсангүй. Ажлын газрын хүмүүстэй хэсэг суув. Өөрөө яав ахлах тушаалтай юм болохоор залуу хүүхдүүдийг өрөвдөнө. Миний мөнгө хүрэхгүй байхад энэ нарын яаж болдог юм болоо гэж бодов. Төлбөрийг нь хийчхээд түрүүлээд явлаа. Гэртээ орохоос өмнө бага зэрэг сэргээд бөөлжихөөр бол бөөлжчихөөд ормоор санагдана. Бүтэн сартай шөнө таарч. Тэнгэрт тэр ганцаараа, газарт би ганцаараа. Хэзээ би хэнтэй танилцаж үерхэх
Минийх ... Тэгээд таных :Д