Skip to main content

Өрөөсөн дугуй нар

Уур биеийг зовоож, уул морь зовооно. Намуун харин намайг тарчлаана. Гомдох бий дээ хөөрхий. Хөөрхөн болохоороо л намайг шаналгаж байгаа юм сан. Бодох тусам юмс хүслээр болдоггүй юм шиг. Тэгээд л хүн шуналдаа шаналаад зовоод байдаг юм байлгүй. Лам хуврагууд хорвоогийн жамаас ангид амьдрахыг хүсэвч тэгж чадаж байгаа юм болов уу?

Хүмүүс ном уншуулж засал хийлгэж амьдралаа тэгшилнэ. Тэгсэн миний амьдрал онхол сондуултай. Будда нь ч тэр, Есүс нь ч тэр тоож байгаа юм алга. Би анхаарал хандуулахгүй болохоор арга ч үгүй биз дээ. Би тэгээд хөдөө явж тэргээ эвдээд л, сагс тоглож хөлөө гэмтээгээд л. Эрүүл юм, бүтэн юм багасаж өдөр бүр элэгдэж байх шиг байна. Хүн өтөлнө гэж энэ ажгуу хэмээн яруу найрагч тэрлэх буй за.

Би яахав бага сага бичнэ. Бичихээрээ уянгатай байхыг хичээнэ. Тэгэвч сөөнгө сэтгэлгээтэй. Хүний толгой өвдөж маргааш нь шартаж мартмаар зүйлс бичээд л. Хааяа нэг сэтгэлийн үгээ энд тэнд нь шургуулна аа бас. Сэтгэл алдаж, өөрөө алдсандаа харамсаад архинд ормоор. Даанч архи уудаггүй. Уумаар байлаа гэхэд ууж чадахгүй. Сонин хүний зовлон юм даа. Миний нэг багын зураг байдаг юм. Хэн нэгэн нь надад хундагатай архи амсуулаад би байдгаараа ярвайж гарчихсан. Магадгүй тэр хүний буян эсвэл холын сэтгэлээ амьдралд нөлөөлсөн бололтой. Эргэж очоод гараас нь алгадаж унагаамаар.

Бичих юм заримдаа олдохгүй. Тэглээ гээд гөлийгөөд амьдраад байлтай биш өөрийгөө хүчилнэ. Дүлж гаргаж байгаа болохоор заримдаа бядуу. Зүлгэж засахаас нааш засарна гэж үгүй. Эрт дээр үеэс онгод сонгод яриад л, бичээд л байдаг. Надад тэр ирж байсан нь ховорхон бололтой. Ирсэн ч би таньдаггүй байж магадгүй. Зүүд нойроор урсаад гарчихдаг байж ч магад юм. Сэтгэл нэг л тавгүй. Гуниглаж эхлээд байгаа юм. Энэ үед л уул нь шүлэг найраг урсгах ёстой юм шиг.

Өмнө нь надад нэг хүн хэлж байсан юм. "Сэтгэл гэдэг чинь хоёр хүнээс бүтдэг юм" гээд. Би бодоод бодоод бодын шийр дөрөв үгийг тэр надад хэлж. Одоо эргээд л бодно. Тэглээ гээд би зүрхээ дарж чадахгүй. Тэгэвч би түүнд зовлон болохыг хүсэхгүй. Ингээд л хүн салаа замын ирмэг дээр ирнэ. Замын тэмдэг харан зогсоно. Туршлагатай олоод харчихна. Мэдээд явчихна. Арай болоогүй нь доороо эргэлдээстэй. Дотроо сэмрээстэй.
Хүн болгон л адил төстэй өрөөсөн дугуйнууд юм даа. Өдрийн хоолон дээрээ юу идэх билээ гэж байнга бодоотой. Тэнд оры гэхээр жоохон амтгүй. Жоохон цаадах нь хүн ихтэй. Олигтой нэг нь арай үнэтэй. Тэгээд л тааруулаад найруулаад л иднэ. Унхиатай нэг нь хоол хийгээд л ирэх юм. Шөнө нь хийгээд хонуулна. Өглөө босоод хийнэ. Аль нь ч гэсэн санаанд нэг л тогтож өгөхгүй байгаа юм даа. Арай л ажилсаг хүмүүс тэгээд байна уу? Би л өөрөө залхуу байх шиг. Сүүлийн үед залхуу надад CU, GS этэр нэг л амар. Тэглээ гээд өдөр болгон орох бас утгагүй. Юмс өөрөө утга бага юм болохоор яалт ч үгүй тэднүүсээр нэг шагаагаастай. Орохгүй өнжчихөөр шөнө нь нойр хулжаатай.

Ажил эхлэх цагаар нэг их хүн. Ажил дуусах цагаар бүүр их хүн. Тэд нар хаана, юу хийгээд бүтэн өдөржин харагдахгүй, үзэгдэхгүй амьдарна вэ? Би бодоод байхад гурван сая хүний гучин мянгатай нь тааралдвал их юм шиг. Үлдсэн хоёр сая есөн зуун далан мянган хүн нь хаана ч байгаа юм бүү мэд. Тэгээд бүүр өргөжвөл яаж амьдраад байгааг нь мэдэхгүй долоон тэрбум хүн. Унтаад л, сэрээд л, амьдраад л байдаг. Интернэт байгаа болохоор одоо бас арай гайгүй Биден, Путин ах нарыг мэдэхтэй. Ах ч юу байхав гуай нар. Бид нарыг тайван амьдруулчихгүй дайн хийгээтэй. Сайн мөнгөө үрээд далайн эрэг дээр хэвтэж байж болдоггүй юм байх даа. Би бас жоохон хөгшрөхөөрөө тэгээд тайван суумаар л байх юм. Болий зүгээр усан онгоц этэр гэхгүй. Зүгээр нэг хүйтэн уух юм байхад л болно.

Тэгж байтал доллар нь өсөөд байх юм. Олсон хэдэн төгрөг нь одоо тэгээд яагаад ч байгаа юм. Адилхан л ажиллаад, адилхан л зүтгээд байх шиг байх юм. Тэгсэн чинь авч байгаа, хүрч байгаа юм нь багасаад л байхын. Хэн нэг нь дундаас нь саагаад л байх шиг байна даа хэмээн хардана. Хэнийг нь мэдэхгүй болохоор хүн болгон уруу хялам хялам хараад л. Магадгүй би хараа муутай эсвэл миний халаас ёроолдоо цоорхой бололтой. Шил зүүдэг болохоор тийм л байх. Шинэ юм авч хүрэхгүй болохоор бас л тийм байх. Тэгээд л юм болгон эргээд миний буруу. Яагаад хүний буруу байж болдоггүй юм бэ? За тэгээд бодоод байх юм бол надаас бусад нь буруутай болж таарч байх шиг байна даа. Бусдаас өөр байгаа гэдгээрээ би л ганцаардаж буруутах нь гарцаагүй юм даа хөөрхий.

Өнөөдрөө бодоод ирээдүйг хараад амьдрах хэрэгтэй. Тэгтэл би ирээдүй харж чадахгүй, боддог юм нь дандаа өнгөрчихсөн. Тэгэхээр би өнөөдрөө хараад өнгөрснөө бодож амьдраад байгаа юм. Ирээдүй яахав дээ тэртээд өрөнд баригдаатай. Жоохон хар бараан. Гэхдээ дандаа сөрөг юм гэж юу байхав. Гэрэл тусгаж харж байх хэрэгтэй л дээ. Харахдаа гол нь гоё гоё зүйлс дээр нь л гэрлээ тусгах хэрэгтэй юм шиг байгаа юм. Гоё зүйлс нь харин юу байж болох вэ? Байр? машин? гэр бүл? хүүхэд? Хүн болгоных л өөр байхдаа. Хүн ямар байгаа юм аа хүсэх биш.

Хүний амьдралд жижиг жижиг жаргал чимэг нь болж явдаг байгаа юм. Миний жаргал гоё шоколад, гоё ном. Зөөлхөөн салхитай нарлаг өдөр. Намуухан цастай сэрүүн шөнө. Их ажлын дараах долоо хоног. Таньдаг хүмүүс. Тэгээд бас тэр. Тэр бас тэгээд тэр. Жаргал яг л нар шиг ургаад л гараад ирнэ. Тэрэнд нь би эрхлээд л хэвтээд баймаар.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс