Араатны хаан арслан титмээ унагаав. Араатны хаан арслан өөд болжээ. Хүрээлэн харгалзагчид цогцсыг авч яваад гурав хонож. Амьтад гурван өдөр, гурван шөнө гашуудал илэрхийлэн баярлаж цэнгэсэнгүй. Дөрөв дэх өдөр нь өвгөн чоно бүх амьтдыг цуглуулан өгүүлсэн нь: Урьдын хаан арслан бүгдэд ээлтэй шударга хаан байв. Цагийн эрхээр тэнгэрт оджээ. Бид араас нь гашуудан, эмгэнэх нь туйлаас их боловч амьд үлдсэний жам ёсоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй билээ. Иймийн тулд дараагийн хааныг сонгох нь нэн тэргүүний асуудал боллоо. Амьтад өөр хоорондоо шивэр, авир хийнэ. Үнэг олны дундаас үзэсгэлэнт сүүлээ шарвасаар гарч ирэв. Хэдийгээр арслан хаан диваажинд одсон боловч бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндэт байр суурийг эзлэх билээ. Тиймээс хуучин хааныхаа үзэл суртлыг дээдлэн олон нийтээр дагаж мөрдөцгөөвөл шинэ хаан байх шаардлага үгүй хэмээн бодно. Үнэг ийн өгүүлээд хулгайн нүдээ бэлэвсэн эрслэн өөд гүйлгэв. Эрслэн бяцхан зулзагаа энхрийлэн долоогоод их л сэтгэл хангалуун үзэгдэнэ. Цугласан олон ч толг...
Минийх ... Тэгээд таных :Д