Skip to main content

Posts

Showing posts from May, 2022

Бүдүүн

Бүдүүн хүүхдүүд нээх эгдүүтэй түлхэж унагаад босож ирэх гэж зовж байхыг нь хармаар. Яг дондогмаа шиг босож ирэнгүүт нь эргүүлж түлхээд л. Бондойчихоод баацганаад өндийх гэж бөөн юм болно оо бүүдка нар.Яасан муухай харгис хүн бэ? гэж бодож болох юм. Танд нэг л юм хэлье. Та амьдралдаа бүдүүн хүүхэд түлхэж үзээгүй хүн байна. Туранхай гарууд яахав дээ, бөгтийчхөөд явж байдаг юм. Түлхээд унагахад унжийчихаад уйлаад суучихна сонирхолгүй гэдэг нь. Эрт урд цагт амьдардаг байсан ах дүү гурван тоорой тус тусдаа гарч өөр өөрийнхөө гэрийг барихын өмнө том хоёр ах нь чонотой хуйвалдаад олигтой байшин барилгүй унтаж хэвтсээр байгаад дууссан гэдэг. Хахуул авсан чоно гүйж очиж гэрийн урд жүжиг тавина аа. Байшин үлээж унагадаг асар их хүчтэн болж. Ямар юмаараа мундаг байхав дээ хужаад хийсэн хулхи эд л байсан байхгүй юу! Ингээд залхуу ч гэсэн ухаан сийрэг хоёр ах тоорой дүү тооройгоо бараадан орон гэрт нь тоодгор гэдсээ элсээр амьдрах болжээ. Хөөрхий дүүгээ дээрэлхэн түлхэж унагаад босож ирэх гэж тонго...

Эрвээхий охин

Эрвээхий охин эргэлдэнэ Эрвэлзэн дэрвэн ниснэ. Цэцэг, цэцэг дамжин Цэнгэл жаргал эрнэ. Ганган улаан цэцэг Газар сайгүй ургана. Гандах цагаа хүлээлгүй Газраас өөд тэмүүлнэ. Эрвээхий охин уйдаад Эрхэлж намайг тойрно. Эрээ мэдэхгүй би Элдэж түүнийг хөөнө.   Уран үгт аалз Уянгат тор татаж Хонгор сэтгэл эзэмдэж Хөөрхий зүрхийг булаав. Урвагар царайт би Уй гашууд автаж Унтаж зүүд эрэвч Удалгүй мартаж сажигнана. Үзэмж төгсөө гайхуулах Үлгэрийн нэгэн охин Үзвээс дүрсгүй намайг Үл тоон ширвэлзэнэ. Хөөрхөн эрвээхий нэгэнтээ Хүүхдийн гарт буулаа Ган зуд нүүрлэн Гоо үзэсгэлэн буув Хашир туршлагат эр Хүний эцэг болохоос Хүүр болтлоо айгаад Хуй болон нисэв. Нэгэн цагийн эрвээхий Намуун цэцэг арчлана. Хөрсөлж дэлбээлэхийн хүлээн Хавийн эрвээхий эргэлдэнэ.

Алиса гайхамшгийн оронд: Ньютон

 Эйнштен цаг хугацааны машин бүтээчихээд байлаа. Хэдий хүн төрөлхтөний түүхэн дэх агуу бүтээл нээсэн боловч өөрийнх нь Е=мс^2 нь атомын бөмбөг үүсгэн түүхээс арчигдахааргүй аймшиг дагуулсан шиг цаг хугацааны машин нь хүн төрөлхтөнөөс гадна орчлон ертөнцөд гай гамшиг болох бий гэхээс айгаад зарлаж чадахгүй байв. Ингээд ерөөсөө өөрөө хүн төрөлхтөнд туслахаар шийдэн аян замд гарваа. Ингэхдээ сайтар бодож зохицуулсаны эцэст агуу нээлт хийсэн хүмүүсийн нээлт хийх хугацааг нь бага багаар урагшлуулахаар шийдэв. Хэрвээ ингэж чадвал хүн төрөхтөний хөгжил 2,3н хувиар урагшлах байлаа. Олон ч газараар яван олонч хүмүүсийн нээлтийг урагшлуулж байсаны эцэст Ньютон дээр ирээд яах учираа олохгүй байсан Эйнштений толгой гэнэт сум мэт санаа төрсөн нь алимны оронд өөр ямар нэг юм унагаах байлаа ингээд өөрийн хөлөгийнхөө доторхийг ажин байтал Чарлес Лутвиджи Додгсоны Алиса гайхамшгийн оронд харагдсан баярлан харин ч аштай юм боллоо гээд эхлэл төгсгөлийнх нь он сартай хуудасыг нь урж аваад онилж онилж ...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Dimension

I. One You. Two  We are null How much do I have to be!? You are one In your number system I am an imaginary number Exist in a brief memory of passing.