Skip to main content

Алиса гайхамшгийн оронд: Ньютон

 Эйнштен цаг хугацааны машин бүтээчихээд байлаа. Хэдий хүн төрөлхтөний түүхэн дэх агуу бүтээл нээсэн боловч өөрийнх нь Е=мс^2 нь атомын бөмбөг үүсгэн түүхээс арчигдахааргүй аймшиг дагуулсан шиг цаг хугацааны машин нь хүн төрөлхтөнөөс гадна орчлон ертөнцөд гай гамшиг болох бий гэхээс айгаад зарлаж чадахгүй байв. Ингээд ерөөсөө өөрөө хүн төрөлхтөнд туслахаар шийдэн аян замд гарваа. Ингэхдээ сайтар бодож зохицуулсаны эцэст агуу нээлт хийсэн хүмүүсийн нээлт хийх хугацааг нь бага багаар урагшлуулахаар шийдэв. Хэрвээ ингэж чадвал хүн төрөхтөний хөгжил 2,3н хувиар урагшлах байлаа. Олон ч газараар яван олонч хүмүүсийн нээлтийг урагшлуулж байсаны эцэст Ньютон дээр ирээд яах учираа олохгүй байсан Эйнштений толгой гэнэт сум мэт санаа төрсөн нь алимны оронд өөр ямар нэг юм унагаах байлаа ингээд өөрийн хөлөгийнхөө доторхийг ажин байтал Чарлес Лутвиджи Додгсоны Алиса гайхамшгийн оронд харагдсан баярлан харин ч аштай юм боллоо гээд эхлэл төгсгөлийнх нь он сартай хуудасыг нь урж аваад онилж онилж модон доор унтаж байсан Ньютоны толгойруу шидчихэв.

Ньютон гайхан толгойгоо илээд дээш харсан ч юу ч байсангүй, боловсорч гүйцэж буй хэдэн алим л санжигнана. Эргээд зүүрмэглэхээр суудалаа засах гээд өндийхдөө хөл доор нь хэвтэх номыг олж хараад яагаад энэ ном гэнэт гараад ирдэг билээ!? сая толгой дээрээс энэ унасан юм байхдаа гэж элдэвийг бодон номыг эргүүлж тойруулж харвал. Алиса гайхамшгийн оронд, зохиолч Лэвис Каролл гэжээ. Шинэ гарсан ном болгоныг худалдаж авахгүй ч гэсэн номын дэлгүүрт гүйлгэн хардаг Ньютоны өмнө нь огт харж байгаагүй хачин сонин ном байсанд гайхан уншиж эхэллээ. Алиса туулайн араас гүйж байх хэсэг дээр явж байтал гэнэт хэн нэгний хашгирах дуулдахад гайхан өндийн харвал нэгэн цагаан зүйл тэнгэрээс унаж явлаа тэгээд нүд ирмэхийн зуургүй өмнө нь пид хийтэл унаад тоос шороо маналзуулав. Тоосонд дунд хэн нэг нь "ээ хөөрхий, ээ хөөрхий би яагаад уначихваа би хоцрохнээ.. гарцаагүй хоцрох нь" гэж үглэх нь сонсогдох агаад гайхсан Ньютон улам лавшаруулан харсан ч онцын зүйл харагдсангүй. Нэг улаан хүрэн хантааз өмсөж гартаа алтан шаргал цаг барьсан цагаан туулай байлаа. Гэнэт Ньютон юу билээ!? яахаараа туулай ... гэж бодож амжаагүй байтал өнөөх туулай өөрийг нь анзаарсан шинжгүй доошоо бөгтийгөөд дээшээ үсэрчихэв. Ньютон хүүе гээд гараа сунгатал туулайн халааснаас унжсан цагных нь оосорт гар нь орооцолдон дээш нислээ. Туулай  мөн л "одоо би яана!? одоо би яанаа!? яарч байхад яагаад ийм удаан яваад байгаа юм шиг санагдаад байнаа!?" гэж амандаа үглэх авч Ньютоныг анзаарсангүй.

Нэг мэдсэн Ньютон унтчихсан байв. Саяны бүхэн зүүд байсан гэж үү? гээд эргэн тойрноо харвал Ньютон нил цагаан цасан дээр сууж байлаа. Юу болоод байгааг ойлгохоо байсан Ньютон гайхан эргэн тойрныг сонжин үзсэн ч юу ч харагдсангүй. Түрүүчийн цас гэж бодож байсан зүйл нь хөвөн шиг бамбалзсан зүйл байх агаад цас биш байсанд яахаа мэдэхгүй эргэн тойрноо харвал газараас нэг сонин төмөр хоолой цухуйн харагдав. Гайхаад очиж харвал дээр нь "Намайг хар" гэжээ. Хэрэгт дурлан харвал тэртээ доор газар харагдана. Юу билээ арай би үүлэн дээр байгаан биш биздээ арай үгүй байлгүйдээ гэж бодон доошоо газарлуу ухвал сийрэгхэн цас мэт амархан нүхлэхдэх агаад хүйтэн оргисонгүй. Ингээд хэсэг ухаж байтал гэнэт доошоо цөмөрчихөв. Ньютон үүлэн дээрээс дэлхийрүү унаж байлаа. Өөрийнх нь цоолсон үүлнээс бороо асгарна, нэг л газар цоолсон болохоор яг л тэнгэрт тулсан хүрхрээ мэт ус урсах нь хачирхалтай. Ньютон унаад л байлаа унаад л байлаа газар улам ойртсоор л яах учраа олохгүй байсан Ньютон хий дэмий нисчих болов уу!? гэж бодон гараа савчиж байтал хажуугаар нь хэсэг галуунууд "хаха, наад чинь тус болохгүй ээ! тэнэг өдгүй хэрээ " гээд үүлнээс буух бороон хүрхрээн дээр суугаад дээш хөвж гарахад нь юмыг яаж мэдэх билээ дээшээ сэлж болох юм гэсэн бодол толгойд нь гэнэт орж ирэн хүрхрээнд хүртэл харин ч эсрэгээрээ улам хурдтайгаар доошоо унаж эхлэв. Тэгж байтал усан дотор гарт нь нэг зүйл баригдсанд гаргаж ирэн харвал нэгэн сонин загас байх агаад дээр нь "Энийг үнс" гэчихсэн байсанд уурлан шидэх гэснээ магадгүй эцсийн найдвар нь ч юм билүү гэж бодон үнсэхэээр уруулаа цорвойлговол загас амаа жимийчихэв. Тэгсэнээ гэнэт томрон томорсоор өөрөөс нь том болоод дээшээ хөөрч эхэллээ. Газар дэлхийдээ буухад тун ойрхон байтал гэнэт тэндээсээ холдон хөөрөн хөөрсөөр тэнгэр өөд нисвээ.

Гэнэт хаанаас ч юм бэ!? хүчтэй салхилан Ньютоныг шааран загастай нь хийсгэж гарлаа. Яах ч аргагүйгээр салхины хандсан зүг бүрт хийснэ. Гэтэл хэрэг бишдэж эхэллээ. Салхи тэртээд бараантан харагдах аадар бороон зүг эргэчихэв. Яаж ч тийчлэн яаж ч оролдсон ер нь нисэх, шумбах тал дээр ямар ч ойлголтгүй Ньютон  салхины аясаар л үхэлрүүгээ ойртоно. Яах аргагүй аадарын үүлэн доор ирэхэд бүдэрсэн дээр нь нудрах гэгчээр аянга цахилж эхлэхэд Ньютон  хэдий сүсэггүй ч өөрийн эрхгүй залбирч эхлэв. Гэтэл яг өмнүүр нь гэрэл цахилан доош явснаа эргэн дээш хөөрөхдөө өөрийг нь хаман шунхийн үүл өөд шидчихэв. Энэ хооронд сонин юмдаа аянга яахаараа буцаж ойдог билээ гэж бодоод амжжээ. Азаар эсэн мэнд үүлэн дээр газардав. Үүнээс ч илүү аз болоход тэртээд нэгэн үзэсгэлэнт хот сүндэрлэн харагдана.  

Ньютон  тэнд очноо гээд бодтол хот өмнө нь хөб гээд гараад ирлээ. Хотын хаалганы дээд талд "Тэнгэрийн гайхамшигт орон" гэжээ. Ньютоны дотор гэнэт харанхуйлаад явчихлаа. Арай өөрөө үхчихээд диваанжинд ирэх гэж байгаан биш биздээ үгүй ээ! үгүй! яасан ч үхсэн байх боломжгүй хэзээ? хэзээ?  гэж орилтол. Хөөе юундаа орилсон юм бэ? чи орох юм уу? үгүй юм уу? гэсээр хоёр аварга биетэн өмнө нь гараад ирэв. Ньютон тэр хоёр өөд хулгасхийн хараад энэ диваажин уу? би үхчихсэн юм уу? гэж асуувал. "Чи сохор юм уу? Диваажин гэж бичсэн байна уу? эсвэл бичиг үсэг тайлагдаагүй юм уу?" гэснээ нэг нэгэн рүүгээ харан маасайтал инээлдэж гарав. Тэгсэн чинь гэнэт нэг нь нөгөөхөө "чи намайг шоолоод байна уу?" гээд цохиод автал нөгөөх нь харин чи намайг "шоолоод байна уу?" гээд эргүүлээд цохиод авав. Тэгсэн ээ зодолдож эхэллээ. Ньютон салгахыг хүссэн боловч энэ хоёр аварга биетэнг яаж зогсоохоо мэдэхгүй тул энэ хоёрыг энд нь орхиод цааш явахаар шийдэн хашааны аварга хаалгыг өнгөртөл гэнэт дийд, дийд гэсэн дохио дуугарч эхэлвэл өнөөх хоёр аварга биет чинь зодолдохоо болиод Ньютоныг бүслэн аваад чи яах гээв? гэвэл Ньютон "оръё та хоёр өөрсдөө орж болно гэсэн биздээ!?" гэвэл бид хоёр "чамайг орох юм уу? үгүй юм уу? гэж асуусан болохоос орж болно гэсэн юм уу? " гээд ташаагаа тулан зогсоод "чи энд яаж ирсэн юм бэ?" гэвэл Ньютон  "нөгөө туулай дээрээс..." гээд ээрч муурвал аль түрүүн л тэгээд хэлчихгүй яасан юм бэ!? за ор ор гээд зам чөлөөлөв. Тэгсэнээ гэнэт байзаарай "Чамайг хэн гэдэг билээ " гэвэл "Ньютон. Исаак Ньютон " гэж хариулвал өнөөх хоёр аварга биетэн нэг нэгэн рүүгээ гайхсан янзтай хараад "сонин юмдаа!? туулай яахаараа Алисаг авчрахгүй өөр хүн дагуулж ирдэг билээ!? туулай гуай алдана гэж баймааргүй юм даа!? чи худлаа яриад байна уу?" гэж Ньютоныг нухацтайгаар ширтэв. Ньютон "үгүй үгүй. Гэхдээ Исаак чинь Алисагын эрэгтэй хувилбар байхгүй юу!" гэвэл "Аан тийм байлгүй дээ, за ор ор. Эрэгтэй Алиса, Исаак минь" гээд алга болчихлоо.  

Хаалгаар ороход яг өмнө нь нэг том усан оргилуур байх агаад тэрийг тойруулан баахан ус ууж байгаа хүний хөшөө барижээ. Ньютоны уруул нь хатаад омголтчихсон байсанд хэлээрээ долоон чийглэх гэсэн боловч түрүүчийн аянганаас болоод ямар ч шингэнгүй болсон мэт санагдана, хэл нь хуурай үрүүл мэт мэдрэгдэнэ. Ньютон ус уухаар оргилуур дээр дөхөж очоод харвал бүх л хөшөөнүүд яг л амьд юм шиг бүтжээ. "Гайхалтай, гайхалтай урлагийн бүтээл " гэж дуу алдвал бүгд нэгэн зэрэг өөрлүү нь толгой эргүүлэн "тийм гэж үү? тэгвэл чи ч гэсэн нэгдэхгүй юм уу? " гэхэд нь Ньютоны зүрх золтой л хагарчихсангүй айсандаа огил харайн  босвол хөшөөнүүд эргээд байрандаа орчихов. Тэд нар ахиж хөдөлсөнгүй, Ньютон ч уснаас ахиж уухыг хүссэнгүй. Цааш одоо яах хэрэгтэй билээ гэж бодож байтал усан оргилуураас холгүйхэн "Номын дэлгүүр" гэсэн хаяг харагдав. Ундаасаж байсанаа ч мартан Ньютон дэлгүүр өөд харайлгав.
Холоос жижигхэн харагдаж байсан дэлгүүр ойртох тусам томрон томорсоор асар том болоод ирэв, орох хаалга хайж хэсэг нүд гүйлгэн харвал өөдөөс нь харсан нэг бяцхаан хаалга байсан тул тэрийг зүглэн явав. Хаалга ч түгжээгүй байлаа. Ньютон элдэвийг бодолгүй шууд л орж явбал тэр чигтээ нэг л танхимаас бүтэх асар том номын дэлгүүр байв. Гэрэл гагцхүү дээвэрийн шилэн цонхоор шурган орох бөгөөд энэ том нүсэр танхимийн дэргэд хэтэрхий өчийхэндэж гэрэлтүүлж эс чадна. Ньютон нааш цааш эргэлдэн хүн амьтан харсан боловч хэн ч харагдсангүй тул хамгийн ойрын тавиур дээр очин эхнээс нь гарчиглаж эхэллээ. "Үүл цоорвол яах вэ?", "Үүл саах нь", "Хэзээ хаана солонгорох вэ?", "Газарт унахгүй байхын учир" зэрэг сонин хачин номнууд байсанд Ньютоны зүрх хүчтэй цохилон догдолно. Алтан уул олсон далайн дээрэмчин мэт атхагаар нүд нь гэрэлтэн байтал хэн нэг нь мөрөн дээр нь алгадаад авахад нь гайхан харвал ард нь хэн ч байсангүй гэтэл хэн нэгэний хоолойгоо засах чимээ хөл доороос нь дуулдсанд гайхан харвал нэг сохор номин "За юу хүсээв? Алив нааш ир " гэсээр үүдний ширээрүү зүглэв. Номын хулгайг хулгайд бүү тооц гэдэг байхаа гэж бодон гартаа бариж байсан номыг өвөрлөх гэтэл сохор номин эргэж хараад "санасны ч хэрэггүй шүү! сэтгэл үнэртдэг юм!" гээд ширээн дээрээ суун гараараа дохин Ньютоныг дуудав. Ичиж улайсан Ньютон номыг эргүүлэн тавиад өмнө нь очин дуулгавартай суувал сохор номин нэг зузаан гэгч нь хавтас гаргаж тавиад:

-- "Нэр" гээд чимээгүй болсонд ингээд л болоо юм байхдаа гэж бодон хэсэг тээнгэлзвэл "нэр чинь хэн бэ? дүлий юм уу?" гэж харанхуйд яах гэж зүүсэн нь мэдэгдэхгүй хар шилээ доошлуулан асуув.
-- "Исаак, Исаак Ньютон"
-- "Ммм, тийм нэр байхгүй л байнадаа!?"
-- "Би сая л дөнгөж орж ирсэн л дээ!" гэвэл сохор номин таягаараа толгой дундуур нь буулгасанаа "Чи намайг сохор гэж бодоод байна уу?" гэвэл Ньютон "Үгүй ээ! юу нөгөө" гэж ээрч муурвал "тийм ээ, би сохор" гээд чимээгүй болов. Ньютон юу гэхээ мэдэхгүй чимээгүй суувал сохор номин "Тэгээд чи яаж орж ирсэн хэрэг билээ? арай " гэж өөрийг нь харж буй мэт ширтэхэд нь "Үгүй ээ, юу л даа Исаак гэдэг нь эрэгтэй Алисагын нэр л дээ" гэд сохор номинг яах нь уу гэж ажиглавал нүүрэнд нь инээмсэглэл тодорсон оо. "За за за. Тийм байж тэгвэл чамд нэг ном сонгож авах эрх байгаа л юм байна. Дуртайгаа сонгож авж болно. За нэрийг нь хэлээрэй" гээд өднийхөө үзүүрийг  амаараа чийглээд бичихэд бэлдэв.

Ньютон гайхан толгойгоо илсэнээ "би тэгээд нэрийг нь мэдэхгүй байж ямар ном сонгох болж байна!? " гэвэл чамд ямар ном хэрэгтэйн гээд сохор номин нухацтайн аргагүй харав. Ньютон "үгүй, юу л даа! би нөгөө..." гээд ээрч муурсанаа сохор номингийн харц ууртай болох шиг болоход нь "сайн мэдэхгүй байна л даа. Энд анх удаа ирж байгаа өөрөө мэдэж байгаа биздээ!" гэвэл "тэгвэл ямар ч ном байж болох л юм байна шдээ! альв хурдан нэрийг нь хэл" гээд шавдуулж гарлаа. Ньютон гайхан "тэгээд миний хэлсэн ном болгон байх юм уу? " гэж асуувал "Байгаа байгаа! байхгүй бол нэг нэргүй номон дээр тэр хэлсэн нэрийг чинь бичээд өгчихнө тэгээд болчих юман дээр юунд нь санаа зовдын" гээд унтууцсайн байртай хариулав. Ньютонд гэнэт санаа төрөөд "тэгвэл энэ газарын газарын зурагыг авъя" гэхэд нь яасан балай юм сонгодын гээд "нэг ном гаргаж ирэн тэмдэглэж аваад Ньютонд өгөв." Дээр нь "Тэнгэрийн гайхамшигт орны номын сангын газарын зураг" гэж ээ. Ньютон "үгүй , үгүй! байзаарай би энэ номын сангын газрын зурагаар яах юм бэ!? Би энэ Тэнгэрийн гайхамшигт орны газрын зураг" авах гэсэн шдээ гэвэл сохор номин "Тэгээд би ямар балай юм сонгодог юм бэ! гэж хэлээ биздээ одоо өнгөрсөн явж үз" гээд Ньютоныг хөөгөөд гаргачихав. Ньютон яаж ч оролдоод ахиж орж чадсангүй. Уурласандаа нөгөө номын сангаа өнөөх усан оргилуур луу чулуудчихаад цааш эргэвэл "Хаха, тэнэг Алиса сайн үзсэн бол ном солих хаалга гэж газрын зураг дээр чинь байсан шдээ" гэж өнөөх хачин бармилууд хөхрөлдөв. Ньютон сандран очоод газрын зурагаа авах гэсэн боловч аль хэдийнээ усанд уусан алга болжээ. Тэнэг хөшөөнүүд эртхэн хэлж байхгүй яасан юм бэ! гээд нэг хөшөөг нь цохиод автал шилэн баримал мэт бут үсэрсэнд бусанд барималууд "Аа, алуурчин, цагдаа цагдаа " гэж орилож гарсанд Ньютон айсандаа хамаг хурдаараа гүйж гарав. Гүйж гүйж ядраад сая нэг гүйж чадахаа болин зогсовол гэдэс нь хоржгонон дуугарч өглөөнөөс хойш юу ч идээгүйг нь сануулав.

Эргэн тойрноо харвал тэртээд баахан сүм дугана мэт оройтой байшин барилгууд үзэгдэх бөгөөд хонх, бүрээ зэрэг элдэв янзын хөгжим ч хангина. Баярласан Ньютон  "за тэнд ч сүм хийдүүд байдаг бололтой. Очвол ядаж бага ч гэсэн идэх юм өгөх байлгүйдээ!?" гэж горидон тэр зүг алхав. Хашаан гадна ирвэл "Шашин, Гүн ухааны төв" гэж ээ. Ньютоны баярласан гэж! аргагүй дээ ядаж л гэдэс гарах нь байна. Нөгөө талаас тэнгэрийн оронд юу ярдагыг сонсож болвол бурхантай уулзаж болох нь гэж боджээ. Ингээд орвол энд тэнд хэсэг бусагаараа хүмүүс маргалдан зогсоно. Хувцасны төрөл маяг загварыг тоолоод барахгүй их ажээ. Тэнд хар хувцастангууд, тэнд нь улаан, нөгөө газар нь шар, тэгээд зарим нь цагаан. Ер нь байж болох бүх л өнгө байсанд толгой нь эргэн яахаа мэдэхгүй хэсэг байсаны эцэст хоол идэж болохоор газар хаана байгааг асуухаар хамгийн ойрын хүмүүс дээр очин "Сайн байна уу? Би өлсөөд байна. Энд хоол идчихмээр газар байдаг болов уу?" гэвэл бүгд өөрлүү нь хачин чихтэй амьтан харсан юм шиг солийн, долийн хараад "олон хүн өлсөж үхэх тухай ярьх байхад чиний өлсөх ямар хамаатайн хол яв" гээд тоосонгүй. Эргэн тойроных нь хүмүүс энэ бүхэнийг сонсочихоод бүгд эргэн харсанаа бас л тоосонгүй эргээд яриандаа орчихов. Очиж асуусан боловч тоож ч харсангүй. Ингээд наад эгнээг нь дуусгасан Ньютон улам дотогш явлаа. Нэг байшингийн үүдэн дээр очин үүдийг нь тогшивол нэг хүн гарж ирээд за та тавтай морил манай шашин бол хамгийн үнэн хамгийн нигүүсэнгүй шашин билээ гээд хаалгаа цэлийтэл нээв. Ньютон  би өлсөж үхлээ хэрвээ боломжтой бол гэвэл өнөөх хүн чинь ууртай нь аргагүй харсанаа өө муу гуйлгачин манайх гуйлгачин болгоныг хооллоод байдаг юм шиг харагдаад байна уу!? эндээс тонил гээд хаалгаа хаачихав. Гайхсан Ньютон эргэж харвал нэг хүн их л сүрхий яриад хүмүүс ч хичээнгүй сонсож байлаа. Ойртон очоод сонсвол "Нийтийн сайн сайхан гэдэг бол амьдралын үндэс ..." гэх мэтчилэн ярих сонсогдсон тул баярлан жагсаал дундуур зүтгэн хамгийн эхний эгнээнд очвол өнөөх хүн чинь ярисаар л байлаа. "Нийтээрээ жаргавал. Бүгдээр жаргах боломжтой..." Ньютон  уучлаарай би яг өлсөөд үхлээ. Намайг харж үзээ ч би танай нийтийнх биздээ гэвэл өнөөх хүн чинь яриаг нь тасалдуулсанд уурласан уу!? аль эсвэл идэх юм гуйсанд уурлсан уу? "Энэ амиа бодсон хүнийг хараа. Нийтийн сайн сайхны тухай яриж байхад амиа бодон идэх юм гуйна гэнээ!? Энийг хөөж зайлуул" гэвэл өнөөх жагсагчид бүгд энд тэндээс нь зууран түлхэж, жанчсаар хөөгөөд гаргачихав. Өлсөхийн дээр сая баахан зодуулж нүдүүлсэндээ ядарч туйлдан хөсөр ойчлоо. Ядаж нэг нь ч гэсэн өөрт нь туслах байлгүйдээ гэж найдан улам цааш мөлхөв.

Хамгийн том сүмийн өмнө хурсан олон алга ташихтай зэрэгцэн нэгэн өвгөн сахиусан тэнгэр гараад ирлээ. Тэгээд гараа өргөн олонтой мэндлэхэд цугаар чимээгүй болов.
Тэгээд тэр өвгөн сахиусан тэнгэр өвөрөөсөө нэгэн дэвтэр гаргаж ирээд ийн өгүүлэв:

Act of Reason: Hell

God can I have some food? I am hungry.
Ok, take it. enjoy your meal
Mmm, God can i have some thing to drink? I am ..
Sure, here it goes
God, can I have some where to sleep? I..
Yes, yes over there .
God, can I have some thing to hunt?..
Why not. be careful
God, can I ...
...
... for thousands of years
God, can I...
fuck , fuck you. go to hell
Then men doomed to hell.

Ньютоны эрүү нь унжаад газар шүргэх шахав. Юу билээ!? энэ чинь сахиусан тэнгэр биш билүү? гээд мянга түмэн асуулт өөрөөсөө асуун байтал хоосон гэдэг аргагүй тархийг нь дийлж орхилоо. Тэгээд хоол өгчихөөр хүн байхгүй юм байхдаа гэж бодон энүүгээр тэрүүгээр эргэлдэн байтал өнөөх өвгөн сахиусан тэнгэр яриагаа дуусган индэрээс буун явж байгаа нь харагдав. Бушуухан шиг мөлхөж очоод "Ээ, сахиусан тэнгэр минь надад бага ч гэсэн идэх юм хайрлаач " гэвэл өнөөх өвгөн сахиусан тэнгэр ямар нэг өт хорхой харсан мэт хамараа сөхөн Didn't you hear me? You are doomed гээд гараа далайтал баахан улаан чөтгөрүүд гэнэт гарж ирээд Ньютоныг чирэн авж явав. Ньютон "Үгүй ээ! би тамд очмооргүй байна. Би ахиж юм гуйхгүй ээ! хэзээ ч гуйхгүй намайг зүгээр л явуулчих л даа би Алиса байна шдээ!" гэвэл өнөөх өвгөн сахиусан тэнгэрийн чих нь сортолзонм нүд нь гялалзаад "Алиса" гэнээ гэж нухацтай харахад нь Ньютон "Тийм тийм. Намайг Исаак Ньютон  гэдэг Исаак гэдэг бол Алиса гэдэгийн эрэгтэй нэр" гээд дуржигнуулвал өвгөн ахин гараараа дохиод "тийм бол тамд очихгүй байж болох юм! эндээс хөөж гарга! ариун номын газар идэх уух юм яриад ёс мэдэхгүй байгааг нь нэг удаа уучламз" гээд ахиж юу ч хэлсэнгүй яваад өгөв. Чөтгөрүүдийн урам нь хугарсан бололтой Ньютоныг  хашааны гадна чулуудчихаад ор мөргүй алга боллоо.

Яадаг юм билээ гэж бодон хэвтэж байтал гэнэт газар доогуур нэгэн зүйл явж байгаад урд нь үсэрээд гараад ирэв. "Өө, сайн уу? Алиса" гээд номын дэлгүүрийн сохор номин Ньютоныг тэврээд "чи сахиусан тэнгэр Гэрлийн-хурдын яриаг сонсон уу? яасан үнэн ярьж байна вэ? ямар агуу гэж санана?" гээд Ньютон руу харав. Ньютон хэсэг зуур бодол хийлсэн ээ... "Би өлсөөд сайн ойлгоогүй л дээ." гэвэл "Өө бурхан минь, өө бурхан минь. Тийм үү!? хүлээж байгаарай " гээд нүхэндээ шургалаад орчихов. Тэгээд эргэж гарж ирсэн ээ "Ер нь чи манайд очих уу? Тэгье хоюулаа манайд очъё" гээд Ньютоныг нүхэндээ чирэн орлоо. Нүхэнд нь багтахгүй байх гэж бодож байтал толгой нь орохын төдийд бие нь агшан агшисаар сохор номингийн дайтай болсон тул нүхээр чөлөөтэй явж болохоор болов. Тэр хоёр харанхуй нүхээр яваад л байлаа..яваад л байлаа. Сүүлдээ ядарч цөхөрсөн Ньютон "Уучлаарай! хоюулаа очих болоогүй юу? би ядраад байна бас өлсөж үхлээ" гэвэл "Тэгэлгүй яахав! тэгэлгүй яахав одоохон хүрлээ одоохон хүрлээ " гэсээр бас өчнөөн хол газар явчихлаа. Ингээд гэнэт тэртээд нэг сүүмгэр гэрэл харагдаж эхэлтэл сохор номин "За чи гэрэл харж байна уу? тэр чинь манайх шүү дээ! надад гэрэл хэрэггүй л дээ гэхдээ зочинд маань хэрэг болдог юм. Зөв биздээ!?" гээд инээмсэглэв. Ньютон ашгүй нэг өл залгах нь гэж баярлаад олон ч юм бодсонгүй.

Сохор номингын гэр тийм том биш боловч бас ч гэж тухтай ажээ. Үүдний хамгийн эхний тасалгаа нь уужим бөгөөд бараг арваад сохор номин багтахаар аж. Энэ тасалгаанаас цаашаагаа гурван салаа хонгил үзэгдэнэ. Сохор номин Ньютоныг ширээнд суулгаад "за би явж идэх юм цуглуулаад ирье чи цай уугаад сууж бай!"  гээд нэг хар бараан өнгөтэй юм авчирч тавьчихаад өнөөх гурван хонгилийн голынхоор нь ороод явчихав. Ньютон аягатайг аван үнэрлэж үзвэл харагдаж байгаагаасаа хамаагүй сайхан үнэртэй байсанд баярлан залгилвал амт гэж авах юмгүй муухай байсанд бүгдийг нь турхиж орхиод аягаа буцаан тавиад сохор номинг хүлээв. Хэсэг хүлээгээд ирэхгүй байсанд уйдан тасалгаан доторхийг сонирхвол ханаар нь дүүрэн зураг өлгөжээ. Доор нь "сохор номин: 1", "сохор номин:2" гэх мэтчилэн бичээстэй байх агаад нийт хорин ширхэг зураг байв. Гэнэт Ньютоны нүд нь бүрэлзэн хамар нь загатнаад, хамаг бие нь хүндүүрлэн өвдөж эхэлвэл гайхан хартал хамаг бие эрхтэн нь үсээр бүрхэгдээд, гар нь сарвуу блон хувирч байв. Айж сандарсан Ньютон орилж хашгиран тэврэж байтал сохор номин орж ирээд "Ээ бурхан минь! ээ бурхан минь! хүн чамайг дайлж байхад чи миний цайг голж уугаагүй юм биздээ! " гэвэл Ньютон айж сандран, сохор номингийн юу хэлж байгааг ойлгохгүй эргүүтэн байтал сохор номин бас нэг аягатай цай авчиран "май энэ аягатайг бүгдийг нь уу! тэгэхгүй бол чи энэ хэвээрээ үүрд үлдэнэ шүү!" гэв. Айж сандарсан Ньютон бүгдийг нь залгиж орхиод ухаан алдан унав.
Ньютон сэрээд гараад харвал зүгээр байсанд сая нэг тайвширан эргэн тойронг харвал өрөөний нөгөө буланд сохор номин хоол бэлтгэн байж байлаа. Ньютоны сэрсэнг мэдсэн сохор номин "Аа чи сэрчихсэн үү!? хүн чамайг дайлж байхад чи ёсгүй аашлаад нэг балрах дөхлөөдөө хаха" гэж шоолоод хоёр таваг авч ирэн Ньютонд нэгийг нь өгөөд өөрөө нэгийг нь аваад за сайхан хооллоорой гээд өөрийн тавагтайг идэж гарав. Гэтэл тэр тавагтай хоол нь нул өт байсанд Ньютоны дотор нь муухай оргин бөөлжиж орхивол сохор номин толгойгоо огцомоор өргөн "сайхан сэтгэл ойлгодоггүй муу мангар гахай! Агуу сахиусан тэнгэр Гэрлийн-хурдын үгийг ойлгохгүй байх чинь аргагүй юм байна. Эндээс тонил гээд Ньютоныг хөөж гарав." Энэ бүх жихүүдэс хүрмэр зүйлсээс хурдхан шиг холдохын түүс болсон Ньютон баяртай нь аргагүй орж ирсэн хонгилоороо ороод явж гарлаа. Ирэх гэж удсан болохоор буцах гэж ч удна даа гэж бодож байтал төд удалгүй гэрэл харагдан нүхний амсарт гараад ирлээ. Очихдоо тэгэж удчихаад гарж ирэхдээ яагаад ийм хурдан гараад ирэв гэж бодож байтал харин орсон нүхээрээ биш өөр нэг газар гараад ирсэн байв. "Хувийн хотхон" гэжээ. Жижиг, жижиг энгийн байшингууд замын хоёр талаар эгнэн үзэгдэнэ.

Ньютон арай гэж мөлхөн эхний байшингийн үүдэнд очоод хаалгыг нь тогшвол хаалга нь өөрөө онгойчихов. Хэсэг зуур хэн нэгэн ирэхийг нь хүлээн хаалгыг нь тогшсон боловч хэн ч ирсэнгүй гайхан дотогш орвол байшин нь доошоогоо газар нүхлэн байх агаад үүдэн дээр байсан хоёр аварга биет доод давхарт нь зодолдож байх нь үүдний танхимаас харагдах тул Ньютон хэрэгт орооцолдохгүйн тулд эргээд мөлхөв. Хий дэмий баахан мөлхөсөндөө ядарч үхэх гэсэн амьтан арай гэж хоёр дахь айлийн үүдэн дээр ирээд хаалгыг нь тогшвол нэгэн настайвтар эмэгтэй гарж ирээд Ньютоныг харсанаа "Өө, бурхан минь, бурхан минь" гэж уулга алдан Ньютоныг өргөж босгоод дамнасаар галынхаа өрөөнд оруулан суулгаад хөргөгчнөөсөө амтат жүүс гарган өмнө нь тавиад за одоохон би идэх юм бэлдээдэхье гээд түмпэн шанага хангинуулж гарав. Ньютон жүүсийг нэг амьсгаагаар уучихаад баярласан талархасанаа илэрхийлэн тийм сүртэй юм хэрэггүй зүгээр талх байхад л болно гэсэн боловч хатагтай зөвшөөрөхгүйгээр хоол хийхдээ улайрчээ. Нүд ирэмхийн зуургүй сайхан шөл хийн Ньютоны өмнө тавиад "за ид, ид. Залуу хүн байна юундаа нэрэлхэдэг юм бэ!" гээд шахаж гарав. Тэгсэнээ өө би нээрээ бяцхан зулзагануудаа хооллохоо мартчихаж гээд баахан сав эгнүүлж тавин дээр нь сүү, мах, шөл , будаа зэрэг янз бүрийн зүйл тавьчихаад шүгэлдвэл муурын зулзага, гөлөг, дэгдээхэй зэрэг хэд хэдэн амьтны зулзаганууд галын өрөөнд уралдан орж ирэв. Ньютон  өлсөж байсан тул одоо энэ бүхэнийг тоохоо болиод өмнөхөө идэж гарлаа. Идэж дуусаад тавагаа тавьтал "сайн идэж байна шүү! залуу хүн ийм л байх хэрэгтэй! ахиад ид! ахиад ид" гээд ахиад нэмж хийсэнд Ньютон хэсэг зуур түтгэлзэн байсан боловч удалгүй илүү амтархан идэж гарав. Тэгтэл ч өнөөх эмэгтэй өөд уруугүй, ам хамьхалгүй яриж гарлаа. "Энэ миний муур Цахилгаан, энэ миний гөлөг Гүйдэл энэ ...." сүүлдээ Ньютон залхаж гүйцээд бушуухан шиг явахын түүс болж байсан ч сайхан сэтгэлтэй эмэгтэйг гомдоохоосоо айгаад дуугай л суугаад байв. Сүүлдээ гэр бүлийнхээ тухай яриж гарлаа. "Манай ээж хамгийн анх ирэхдээ жирэмсэн байсан гэдэг. Гэдсэн доторхи нь манай ах Эсэргүүцэл байж." гээд л хичнээн удаан ярисан юм бэ!? бүү мэд. Гадаа харанхуй болсон тул эмэгтэй дэнгийн гэрэл асаан Ньютоныг дагуулан өрөөнүүдээ танилцуулж гарав. Одоо Ньютон энэ айлд орж ирсэндээ харамсаж эхэллээ. Тэгээд эцэс сүүлдээ тэвчихээ болиод гараас нь гараа суга татаад "Уучлаарай! би явахгүй бол болохгүй нь! " гэвэл гэнэ нөгөө эмэгтэй чинь би ингээд л орь ганцаараа үлддэг, надтай байхыг хэн ч хүсдэггүй миний муу хэдэн амьтад л надтай байдаг гээд цурхиран уйлж гарахад нь Ньютоны сэтгэл хэсэгхэн зуур хөдөлсөнөө гэнэт аймшигтай төгсөшгүй яриаг нь санаад "тэгэлгүй яахын ингэж их чалчихаар чинь хэнд ч хэцүү шдээ! гээд хэлээд тавьчихав." гэтэл гэнэт өнөөх бяцхан амьтад өөрийнх нь эзэнийг гомдоож байгааг мэдсэн бололтой Ньютон руу дайрахад айж сандарсандаа хаалгаар хариан гарахдаа газар хамараараа шаан унасанд газар цоорон хамар нь гацчихав. Эмэгтэй ч ард нь хаалгаа тас хийн хаалаа.

Хамараа татаад татаад сугалж чадахгүй байсан Ньютон хэсэг зуур зүйрмэглээд сэрсэн чинь хамар нь салчихсан байв. Гэхдээ нилээд урт болон суначихсан юм шиг санагдаад болсонгүй. Гэнэт доороос нь хүйт оргиод явчихсанд гайхан харвал өнөөх нүхнээс нь алт олгойдон гарч байлаа. Ньютоны гутал өмд нь аль хэдийнээ алтан болчихсон байв. Жинхэнэ эсэхийг нь мэдэхээр өмдөө тайлан хатсан алтыг хазаж үзвэл үнэхээр алт байлаа. Ингээд баярлаад чадлынхаа хэрээр халаасандаа гоожуулан хийгээд унтах газар олохоор өндийлөө. Гэтэл хийсэн алт нь хатаад, хатуураад даагдахын аргагүй болсон тул Ньютон  өмдөө тайлж явахаас өөр арга байсангүй. Аз болж өөр нэг айлийн гадаа хэзэнд нэг өмөнд байсаныг авж өмсөөд оронд нь хэсэгхэн алд өлгөчихөөд явав. Хаашаа явахаа мэдэхгүй Ньютон хэсэг зуур дэмий баахан алхаж алхаж байгаад бага зэрэг амархаар доош суун харвал доод талд нь уушийн газар байх агаад хүмүүс амьтад хөгжимдөн дуулалдах ажээ. Гайхан эргэн тойноо харж байтал өнөөх өглөөний туулай холгүйхэн байх нэгэн модыг тогшсонд модонд хаалга бий болоод онгойж байхыг нь харсан Ньютон араас нь гүйн очоод орох гэсэн боловч амжсангүй. Модыг тогшвол нууц үг гэж байна. "Лууван" гэвэл онгойсонгүй "цаг" гэсэн ч онгойсонгүй ахиж хэд хэдэн удаа таасан боловч аль нь ч амжилттай болсонгүй, тэгтэл мод эвшээн за мэдэхгүй бол хол яв би унтмаар байна гээд амаа том ангайхад нь амруу нь үсэрчихлээ.

Гулсан явсаар саяны харж байсан өрөөндөө унаад ороод ирэв. Хэн ч тоож харсангүй. Өнөөх туулай булангын ширээнд өмхий хүрэнтэй яриа өрнүүлэн лууван хэвэн зогсож байлаа. Ньютон юу ч бодолгүй туулай дээр очиод "За туулай би одоо яах ёстой вэ?" гэвэл туулай цочин үсрээд доороо байж ядан чичирч байсанаа " Энэ Алиса дагуулдаг хараал хэзээ алга болох юм болдоо!?" гэж дуу алдав. Тэгээд Ньютон тийш иргэн. Чи яаж ирээв. Хэзээ намайг дагачихав гэхэд нь Ньютон "Бүгдийг эхнээс нь авахуулаад дуустал нь дуржигнуултал" уушийн газар дахь хүмүүс, амьтад цөмөөр пир хийтэл гараад гүйчихлээ. Туулай хүртэл Ньютоныг ор тас мартаад гараад гүйчихэв. Ньютон араас нь даган гарах гэсэн боловч өнөөх мод өмнө нь  алдаж оруулсандаа шаралхан одоо тэгвэл нууц үгээ хэл! эс тэгвэл гаргахгүй гээд үүдээ хамхичихлаа. Ньютоны толгойд гэнэт "Алиса" гэсэн бодол орон хашгирах шахав хэлвэл мод дуртай, дургүй үүдээ нээв. Ньютоныг гараад харвал хамаг амьтан цугаараа нэг зүгт гүйлдэх ажээ. Ньютон тэр зүгт нь сониуч зандаа хөтлөгдөн гүйгээд замдаа тааралдах амьтадаас юу болсон тухай асуусан ч хэн ч, юу ч хэлэхгүй дуугай гүйцгээнэ. Тэгээд өмнө нь овооролдох хүмүүст тулан ирвэл өмнө орхиж явсан өнөөх байшингууд нь алтан байшин болчихоод хашааны гаднаас нь хүмүүс, амьтад орох гэж дайран харин доторхи оршин суугчид нь байдагаараа хоргилон хамгаалах ажээ.

Гэнэт бүрээн дуу цангинан "Хаан ирлээ. Хаан ирлээ" гэхэд бүгд аргагүйн эрхэнд өвдөг дээрээ сөхөрцгөөв. Хааны тэрэг сүрлэг сайхан ажээ. Өмнө талд нь хоёр ганц эвэрт байх агаад тэрэг нь өөрөө дугуйгүй бяцхан үүлэн дээр хөвөх аж. Хаан бууж ирэв. Хааны төрх нэг л энгийн биш этгээд сонин ажээ. Толгойноос нь гэрэл цацрах нь гэгээрсэн ч юм шиг аль эсвэл мулзан толгой дээр нь гэрэл ойгоод тэр ч юм шиг. Тэгсэн атлаа бэлхүүсээ хүрсэн урт цагаан сахалтай, нүүр нь ямар нэг үрчлээсгүй нь энэ сахал нь хуурамч гээд байх шиг. Тэгээд гэдэс нь цүдгэр бүдүүн байх агаад хөл нь яагаад ч юм бэ!? туранхай чөргөр болохоор бас нэг үүлэн дээр суун нэг сахиусан тэнгэр, нэг албин чөтгөр хоёроор дамжуулж байх ажээ. Ер нь хөл нь ийм болохоороо сууж явдаг, эсвэл сууж явдаг болохоороо хөл нь ийм болсон нь бас л тодорхойгүй. Хааны хувцас сонин содон байх агаад сайн ахиулж харвал өдөөр хийсэн байв. Хааныг дамжлан явах сахиусан тэнгэр "Таталцлын-хүч хаан ирлээ"  гэж зарлалаа.

Хаан хашааны хаалганы өмнө очоод хаалгыг алдлан суух хоёр аварга биетийг хараад та хоёрыг хэн гэдэг вэ? гэвэл өнөөх хоёр нэг нэгэн рүүгээ гайхсан харцаар хараад "Масс, Энерги" гэвэл хаан хажуу талын чөтгөртөө хандан "Хар-нүхээ энэ хоёрыг тамруу авч яв!" гэхэд өнөөх чөтгөр доогтой нь аргагүй инээгээд тэгэлгүй яах билээ! ёсоор болгоё гээд алга таштал өнөөх хоёр чинь алга болчихов. Тэр хоёр алга болтол хаалга өөрөө аажимдаа онгойвол хаан дагуул хоёрдоо гар дохион хашаа руу орлоо. Араас нь эргэн тойрондох хүмүүс орохоор завдтал Хар-нүх хэмээх өнөөх чөтгөр маасайтал инээсэн тул хэн ч айгаад байрнаасаа хөдөлж чадсангүй. Ингээд хаан өнөөх алт ундран гарах айлийн үүдэнд очвол өнөө сайхан сэтгэлт даанч тамтаггүй чалчаа эмэгтэй өмнө нь сөхрөн өлмийг нь үнсээд "хаантаан болгоож хайрла" гэвэл хаан тааламжтайгаар инээмсэглээд "чи хэн билээ?" гэхэд эмэгтэй баярлан за би "Хурдатгал" билээ гэвэл хаан хажуу тийш эргэн өнөөх сахиусан тэнгэрт хандаад "Гэрлийн-хурдаа үүнд нэг багц үүл өг!" гэж тушаагаад "За юу болсон ярь гэв."

Хурдатгал ч зогсоо зайгүй яриж эхлэв. Тэр өдөр хэрхэн эхэлсэн тэгээд дараа нь хэрхэн амьтадаа хооллосон тэгээд тэр зулзаганууд нь хичнээн хөөрхөн болох тухай яриж байтал хаан сүүлдээ тэвчээр алдан "алив зүгээр л юу болсонг яриадахаач" гэвэл Хурдатгал өдөр юу болсонгоо алгасан орой нь ямар үйл явдал болсон тухай яриж эхлэв. "Нэг ядарсан хүн байсан тэгээд өөрийнх нь сайхан сэтгэлийг тоолгүй хичнээн муухай аашилсан тухай яриж гарлаа." Сүүлдээ Таталцлын-хүч хааны хамаг уур нь барагдаад Хар-нүхэд хандан тамд илгээ гэвэл тэр чөтгөр ч дуртай нь аргагүй маасайн гараа өргөлөө. Яг энэ үед Ньютон өөрийг нь өлсөж үхэхийн даваан дээр байхад аварсан эмэгтэйг зүгээр үхүүлчихэж чадсангүй өөрийн эрхгүй "Болиоч! болиоч! Өөр хэн нэгэн мэдэх хүнээс л асуучихгүй юунд ингэж хүн болгоныг тамд унагаах гээд байгаан!?" гэвэл бүгд Ньютон тийш эргэж харав. Бүгдийнх нь царайд гайхаш тодорно. Хаан Гэрэлийн-хурд руу зангаад энэ хэн бэ гэвэл Гэрлийн-хурд "Чи хэн бэ?" гэж Ньютоноос асуулаа. Ньютон "Би Ньютон байна. Исаак Ньютон. Исаак нь эрэгтэй Алиса гэсэн үг" гээд зоригтойгоор хаан дээр очин өмнө нь ёслоод  "Хаан таны амарыг айлтгая" гэвэл Гэрлийн-хурд гэгч нь гэнэт дуу алдаад "Аа !чи нөгөө өдөр бурхан номын газар идэх хоол сураглан явсан нөхөр байх чинь; Алиса гэхээрээ л хамаа замбараагүй байж болдог гэж бодоо юу!? Хаантаа энэ Алисаг тамд илгээх хэрэгтэй " гэвэл хаан Ньютоныг нухацтай хараад "энд юу болсонг мэдэж байгаа юм уу? тийм бол ярь магад амийг чинь хэлтрүүлж болох юм." гээд Ньютоны ярихыг хүлээв. Ньютон ч эхнээс нь дуустал болсон явдалаа ярьж өглөө.  Гэхдээ ирсэнээсээ хойшихыг биш хэрхэн хамараа газар зоосон тэгээд юу болсон тухай тэгэхдээ мэдээж хэн нэгэн өөр хүний өмд авсан тухайгаа дурдсангүй.

Хаан " за тийм байж Хар-нүхээ энийг тамд авиачвал таарах уу!? " гэвэл Хар-нүх гэгдэх өнөөх чөтгөр чинь маасайтал инээн "таарна, таарна " гээд эврэндээ сэрээгээ билүүдэх аж. Ньютон "Хөөе, хөөе наадхаас чинь асуувал мэдээж дуртайя өөртөө авна шдээ. Сахиусан тэнгэрээс асуух хэрэгтэй" гэсэнээ Гэрлийн-хурдыг хараад бас л ямар ч найдваргүйгээ мэдээд зугтаах гэтэл Хар-нүх, Гэрлийн-хурд хоёр аль хэдийнээ нэг нэг хөлнөөс нь бариад авчихсан байв. Ньютон "Хүүе, хаан гуай танайд ингэхэд хууль байдаггүй юм уу? Хүн болгоныг ингэж дураараа хар нүхэнд шидээд өөрийнхөөрөө шийдээд байж болдог юм уу?" гэвэл хаан "Хаан байхад хууль байх хэрэг юу байсан юм бэ!?" гээд гайхсан байдалтай асуувал Ньютон "Тэгвэл тань үг зөв байх. Үнэн эсэх, заавал түүнийг дагах хэрэгтэй эсэхийг яаж мэдэх үү?" гэвэл хаан гэнэт час улаан болов. "Би бол хаан. Хаан бол хаан. Хаан юу гэнэ тийм л юм болох ёстой. Наадхаа там илгээ!!! " гэвэл Гэрлийн-хурд хажуугаас нь орж ирэн "Тээр хараа биз наадах чинь бол ийм л эсэргүү амьтан" гэж хааныг дэмжив. Хар-нүх "хаха" гэж хөхрөн дэвхэцэхээс цаашгүй. Гэнэт газар чичирхийлэх шиг болсоноо газар доороос сохор номин гараад ирэв. Тэгсэнээ "Аа, хаантаан энэ шинэ Алиса " гэсэн ээ Ньютоныг хараад доогтой инээмсэглэсэнээ чимээгүй болвол. Хаан "за тэгээд шинэ Алиса яасан гэнээ" гэвэл сохор номин:

Бид хоёр хамтдаа нүх малтав
Би ганцаараа уйдаад хийдэггүй бол
Алисагаар хань хийн
Ажилсаар байгаад сарын ажилаа хийв.

Тэгээд эцэс сүүлдээ ядран гэртээ ирж
Тэгээд дараа нь цайгаар дайлав.
Оройн хоолоо бэлдэхээр нүх малтаж эхлээд
Олз омог дүүрэн ирсэн юм.

Алиса харин сэтгэл ойлгохгүй
Аашилж голоод цайг минь асгажээ.
Хашир гэж хаширсаныг хэлдэгдээ
Хараал хийсэнг маань тэр мэдсэнгүй!

Салгаж цацсаныхаа төлөөсөнд
Сохор номин болон хувирав.
Сайхан сэтгэлтэйн болохоороо
Сохор номин би эргүүлэн хувиргав.

Унд хоолоор дайлтал харин
Угаасаа сэтгэл муу байжээ!
Өгсөн хоолыг минь голж шилээд
Өөрийг минь хараан зүхэв.

Тэгээд тэр гарч одлоо
Тэгэхдээ хоолоо ч үлдээгээд явав.
Би гэдэг хаялтай биш гээд
Бүгдийг нь сайхан зооглож орхив.

Харин тэгтэл сэтгэл сайхандаа зовж
Хар дарж шөнөжин тарчлөв.
Хаан танд айлтгахаар тэгээд гэрээсээ гарав
Харин золоор тантай учрав.

гэхэд нь хаан нулимс дуслуулан "Алисаг тамд илгээх хэрэгтэй! одоохон бушуухан тамд илгээ!!!" хэмээн хашгичиж гарав. Гэтэл хажуугаас нь Хурдатгал хэмээгч өнөө хоолоор дайлсан эмэгтэй дайран орж ирээд.

Аяа! хэрэг явдал тийм байж шүү!
Аяа! би даанч мэдээгүй юмсан.
Аяа! тун таагүй хэрэг болжээ.
Аяа! гэхдээ надад тохиолдсонг яаж гүйцэх үү!

Ганцаараа би ганцаардан байтал
Гаднаас нэг нь хаалга тогшив.
Ганцаардсан би баярласанг хэлээд юу гэхэв
Гялс очин тайлвал. Аяа! Алиса

Муур,Нохой, Галуутай л нөхөрлөнө би
Мянган жилд л хүн надтай харьцдаг байх
Мөрөөдөл болон байтал ашгүй харин
Мөрөөдөл минь биелж хүн ирэв.

...

гээд уйлан уншин үглэж гарахад цөмөөр түүнд анхаарал хандуулж эхлэв. Ньютон амь наана, там цаана байгаа болохоор хэрэг явдалд дурласангүй эвийг олон, сээмхийг ашиглан зугтаалаа. Удаж төдөлгүй ард нь олон түмэнээр шуугилдаж эхлэв. "Алисаг барь! бариад ав! " гэж хашгиралдана. Сарны гэрэлд гялтганах усан оргилуурын усыг харсан Ньютон хаалга зүглэн гүйлээ. Хамаг хурдаараа хариалгана. Гэтэл барааг нь харсан оргилуурын хөшөө нар "алуурчин, алуурчин" гэж хашгирч гарав. Ньютон нүдээ анин улам хурдлав. Гэнэт хий гишгэн доош унаж эхэллээ. Нүдээ нээх гэсэн боловч өөдөөс үлээх салхинаас болоод нүдээ нээж чадахгүй байлаа. Тэгвэл толгой дээр нь нэг юм тог гээд унасанд гайхан харвал час улаан алим газараар өнхрөн үзэгдэв. Ньютон өнөөх модныхоо доор сууж байлаа. Салхи салхилан мод найгана. Алим яагаад салхинд хийсэн одолгүй толгой дээр уначихваа хэмээн гайхан бодолд дарагдлаа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...