Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж.
Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ.
Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ирнэ. Эелдэг зандаа хөтлөгдөөд зүгээр л хариулсаар. Хариулаад байх ёсгүй юм шиг боловч хүмүүжил нь тийм биш байж.
Нэг мэдэхэд өглөө болчихсон байлаа. Ажилдаа явахаас өмнө зүсэм талх үмхэж, цаг агаар хараад ажилдаа алхана. Орцоосоо гарч тэнгэртэй мэндлээд, газартай дотносоод нарыг угтаад гэлдэрнэ. Цаг агаар сайхан бол ном уншина, үгүй бол мөрөөдөлдөө автана. Урд шөнийн зүүд тархинаас нь унжсаар зүрхэнд нь ирээд чангаар тэвэрч намайг санаач хэмээх аж. Жагаа энэ бүхнийг яаж ухаарах билээ. Өнөөдрийн ажилдаа түүртэн, маргаашийн зовлонгоо бодож, өчигдрийн алдаандаа харамсана.
Энэ өдөр үүл байсангүй. Түүнээс ирсэн зурвас ч байсангүй. Жагаагийн сэтгэлийг дагаад нар ургаж байв. Салхи араас нь түүнийг аргадна. Хэрвээ Жагаа сонсож чаддаг байсан бол. Мянга, мянган жилийн түүхэнд сая, сая хүмүүс гунигтай баяртай алхаж байв. Чи ганцаараа биш ээ, өнөөдөр сайхан өдөр байх болно гэсэн урмын үгсийг нь сонсох байсан биз. Хот харин аль хэдийнээ сэрсэн байв. Унтсан эсэх нь тодорхойгүй.
Ажил дээрээ ирлээ. Харц тулгарсан хүмүүстэйгээ толгой дохин мэндлэв. Эрт гарсан ч гиюүрч явсаар ажлаасаа хоцорч. Сэмээрхэн алхсаар ширээн дээрээ суув. Компьютер ээ асаах төдийд хэдэн арван зурвас ээлж дарааллаараа анивчина. Чихэвчээ зүүгээд youtube нээн playlist ээ тоглуулав. Үнэндээ тэнд нь ямар дуу байдгийг нь Жагаа сайн мэдэхгүй. Нэг нэгээр нь нэмсээр байгаад өөрөө таних аргагүй бие даасан өөрөө хувьсаж өөрчлөгддөг зүйл болсон байдаг.
Нэг мэдэхэд өдрийн цай дөхөж байгаа нь мэдэгдэв. Урд хойгуур нь хөдөлгөөн ихсэж хаана ямар хоол идэх талаараа хэлэлцэж эхэлцгээнэ. Өчигдөр байсан бол эсвэл маргааш Жагаа дунд нь эргэлдэж байх байсан. Яг одоо бол тийм хүсэл алга. Өөр өөрийгөө зовоон түүнээс болж зовоогүй гэж өөртөө итгүүлэх нь чухал байлаа.
Хоолондоо орохгүй юм уу? Хоолтой ирсэн юм уу? Юу идэх гэж байгаа юм? ...
Хоолондоо гарсан юм уу? Юм идсэн юм уу?
..
Баяртай? Харих болоогүй юм уу? Явлаа шүү?
...
Нэг харсан Жагаа ажил дээрээ ганцаараа үлдчихэж. Гадаа харанхуй. Сар байхгүй, од байхгүй, зурвас ч байхгүй. Өдөржин хоосон суусан Жагаагийн толгой өвдөж дотор нь муухайрч эхэллээ. Сэтгэл нь биш бие нь өвдсөн Жагаа аргагүй эрхэнд сандлаасаа өндийн гэрийн зүг гэлдрэв. Бороон дуслууд би гоё байна уу? би гоё байна уу? би гоё биш байна уу? гэж нэг нэгнээсээ өрсөн асууна. Ухаан алдчихгүйн тулд аргагүйн эрхэнд онгорхой газраар шагайн идэх юм олов.
Гэрийнхээ үүдэнд хувцсаа урсгаад орондоо шургалан орлоо. Өдөржин хариу авч чадаагүй салхи хариу нэхэж цонх балгана. Шөнийн зориг Жагаад ирэв. Орон дотор нь дайран оров.
Hi.
- Hi
юу байна
- юмгүй дээ.
Жаргалсайхан үргэлжлүүлж юу бичихээ мэдсэнгүй. Ээлж дараалан бичсэн зүйлсээ устгаад эцэст нь утсаа дэрэн доороо шургуулан тааз ширтэв. Хэрвээ дурлаагүй байсан бол амьдрал илүү амар болох гээд байдаг. Шохоорхол болохоороо сэтгэл нь догдлоод өглөө бүр өөдрөгөөр сэрнэ. Энэ хооронд Уран хоолоо хийнэ. Хувцсаа бэлдэнэ. Найзуудтайгаа уулзана. Инээж ханиана.
Дуусахгүй байсан өдөр арай гэж барагдаж өглөө босоход нь нэг жил өнгөрсөн байлаа. Зун эхэлж цэцэг ногоо дэлгэрнэ. Одоо л хайраа илчлэхгүй бол Жагаад өөр өдөр үлдсэнгүй. Ажлын сүүлийн өдөр нь болчхож. Яахаа мэдэхгүй болохоор тэсэхийн аргагүй зүрх нь савлана. Оюутан насны дурсамж сэдрэв. Хонхны баяраараа хамаг сэтгэлээ уудлахаар шийдэв. Шөнөжин бэлдэж хэлэх үгээ давтав. Мартахгүй тулд замын турш амандаа бувтнана. Ангийн хаалгаар ороод царай нь харах төдийд бүх зүйлс саринан одлоо. Өөрийгөө нь яаж тоож, өөртэй нь яаж үерхэнэ гэж бодсон юм болдоо. Арын эгнээн очиж хамаг байдгаараа чинэрсэн тархи нь тэнхээ тас уначхав. Тэр өдөр зүүд байсан уу? жинхэнэ байсан уу? гэдгээ одоо хүртэл бодоод ялгаж чадахгүй.
Цаг нь хүн нь өөрчлөгдсөн болохоос Жагаа өөрчлөгдсөнгүй. Байдгаараа, хэвээрээ. Хулчгар. Тулгар. Тийм болохоороо ч ажлаасаа гарахаар шийдэж. Чадах ганц зүйлээ л хийж байгаа нь тэр. Жаргалсайханыг гаргаж өгөхөөр ажлын газрынхнаас нь тийм ч олон хүн байсангүй. Гэхдээ тэр дунд нь Уран байлаа. Тэр л байхад Жагаад хангалттай байх. Түүний дайсан. Түүний эрлэг. Тэгсэн атлаа тэрний цэцэг. Тэрний зүүд. Хоол идээд архиндаа оров. Тэндээсээ гараад дуу дуулав. Нар ирэхээс өмнө сар тэдний чирэн гаргалаа. Гэр гэрийн зүг хуваагдан одоцгоов. Жагаа бүгдтэй нь гар барин баяртай гэж таксинд нь суулгана. Нэг мэдэхэд Уран тэр хоёр хоёулханаа үлдсэн байв.
- Баяртай
Баярлалаа
- Гэртээ согтуу ороход жоохон тийм байна.
Харин тийм ээ. Гэхдээ машин зогсчихлоо.
- ...
Баяртай.
Ингээд Жаргалсайхан ганцаараа үлдлээ. Сүүлийн машинд. Сүүлийн хүн суугаад явав. Жагаа халаасандаа гараа хийгээд гэрийн зүг алхлаа. Архи уусан ч зориг нь хүрсэнгүй. Хоосон буудал дээр уйтгартай сандал дээр гунигтай суугаад тэнгэр ширтэв. Нар мишээсээр зүүнээс ургав. Магадгүй нэг л удаа баруунаас мандсан бол Жагаа сэтгэлийн үгээ хэлэх байсан биз ээ.

нөгөө талд нь Уран энэ тухай бодсон ч хэлж зүрхлэхгүй мөн нөгөөх бардам зангаа дийлэхгүй яваа ч юм билүү!? магадгүй Уранд ч бас хорвоо хагарчих шиг санагдаад, дотроо шаналан гаднаа инээмсэглэж явааг Жагаа олж харахгүй, өөрийг нь хүлээсээр байгаа ч мэдэхгүй яваа юм билүү!? Хүнд оноож болох хамгийн хэцүү шийтгэл “харамсал” гээд хаа нэгтэйгээс уншиж байсан санагдаж байна, харамсахгүйн тулд хамгийн сүүлийн удаа Урантай ярилцаад үзээсэй, бүтэх эсэх нь тодорхойгүй ч харамсахгүй гэдэг нь тодорхой байх. Хариу нь юу ч гарсан тэр ганцаараа биш ээ! бас маргааш сайхан өдөр болох байх аа :))
ReplyDelete