Skip to main content

Бүдүүн


Бүдүүн хүүхдүүд нээх эгдүүтэй түлхэж унагаад босож ирэх гэж зовж байхыг нь хармаар. Яг дондогмаа шиг босож ирэнгүүт нь эргүүлж түлхээд л. Бондойчихоод баацганаад өндийх гэж бөөн юм болно оо бүүдка нар.Яасан муухай харгис хүн бэ? гэж бодож болох юм. Танд нэг л юм хэлье. Та амьдралдаа бүдүүн хүүхэд түлхэж үзээгүй хүн байна. Туранхай гарууд яахав дээ, бөгтийчхөөд явж байдаг юм. Түлхээд унагахад унжийчихаад уйлаад суучихна сонирхолгүй гэдэг нь.

Эрт урд цагт амьдардаг байсан ах дүү гурван тоорой тус тусдаа гарч өөр өөрийнхөө гэрийг барихын өмнө том хоёр ах нь чонотой хуйвалдаад олигтой байшин барилгүй унтаж хэвтсээр байгаад дууссан гэдэг. Хахуул авсан чоно гүйж очиж гэрийн урд жүжиг тавина аа. Байшин үлээж унагадаг асар их хүчтэн болж. Ямар юмаараа мундаг байхав дээ хужаад хийсэн хулхи эд л байсан байхгүй юу! Ингээд залхуу ч гэсэн ухаан сийрэг хоёр ах тоорой дүү тооройгоо бараадан орон гэрт нь тоодгор гэдсээ элсээр амьдрах болжээ. Хөөрхий дүүгээ дээрэлхэн түлхэж унагаад босож ирэх гэж тонгочихыг нь харах дуртайг хэлэх үү! За энэ цагаас эхлэн бүдүүн хүүхэд түлхэж унагах заншил эхэлсэн юм шүү дээ.

Томчууд үүнд дургүй гэж жигтэйхэн, хөмсгөө зангидаж ирээд л шүлсээ үсчүүлнэ. Аргагүй шүү дээ өөрсдөө бүгд гүзээтэй болохоор өрөвдөж байгаа юм тэр. Чөрчийсөн юм нар байсан бол яах ч үгүй шүү дээ. Хүн чанар гэж байдаг юм гээд л зарим нэг чоно улих жишээний. Аан тэр чинь чонод л байдаг юм. Тооройд байдаггүй зүйл.

Аяны шувуу нисэж үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирээд хоцорч хуучирснаараа шоолуулан архинд оров оо хөөрхий. Цахим ертөнц хөгжөөд байхад хуучин цагийн өвгөн та цаашаа хэмээн эх оронч тагтаа гандан дотроос шаагив.

Хэрвээ та ажигласан бол хотын тагтаа залхуураад замаас холдохоо хүртэл байсан байна лээ. Тоодог тоодог гээд гүрвэлзэн алхахыг нь яана. Зам гарч буй залуу шиг. Ухаалаг машин байхгүй байхад тэнэг л юм хийж байгаа юм даа. Тэнэг машин эзнээ дуурайн хүн тоож эс харна. Аргагүй ажилтай яарч яваа машин юм шүү дээ. Бүдүүн машин түлхэж унагаж үзсэн үү? Болдоггүй юм байна лээ. Болоогүй байхад хүртэл эзэн нь гарч ирээд зоддог юм байна лээ.

Бүдүүн хүүхэд түлхэж унагах яахав ээ, бүдүүн хүүхэн түлхэж унагавал яана аа!? Өсгийтэй гутал дээрээ гоо сайхан алхаж байхад нь хажуугаар нь ширүүхэн гараад сэмээрхэн түлхвэл муухай чарлаад л унах байх даа? Хүн гэж ийм сонин тэгээд л улам шунадаг юм. Сүүл сүүл дээ бүдүүн эрэгтэй түлхэж унагана гээд сумод барилдахаар явбал яана. Тэглээ гээд буруу юм алга л даа, амжилттай түлхдэг болчхов Монголчуудын бахархал, Япончуудын аварга болох нь байна. Дээр нь гэдэс алдахгүй, мөнгө тасрахгүй. Уйдаад байвал толиныхоо өмнө өнхөрч унаад өөрийнхөө босох гэж тарчилж байгаа царайгаа харж элгээ амрааж болно. Зодог тайлаад эх орондоо ирээд юу эсийг хийж болох билээ? Бүдүүн бүдүүн бөөрөнхий байшин худалдаж аваад түлхэж унагааж ч болох юм. Бүдүүн бүдүүн дугараг сандал эзлээд эдийн засаг ч унагааж болох юм. Хөөрхий дөө Монголын эдийн засаг гэхдээ ямар гүзээ этэртэй биш ясан хэдрэг юм унаад босож ирэлгүй уйлсан чигээрээ л үлдэх байх даа!

Энэхүү явдал амьдралтай давхцах аваас тэр хүмүүс надад зохиогчийн эрх этэр гэж гомдол гаргах эрх байхгүй шүү! Энэ бол бодит бус зохиомол зүйл. Ер нь бодоод байхад хэрвээ үнэн бол ерөөсөө би амьдралтай буруу аргаар үзээд байсан байх байна шүү дээ. Бүдүүн болгоныг л түлхэж унагаад байх хэрэгтэй юмсанж.

Соц ах хүртэл феодал бүүдкаг түлхэж унагасан. Шашин номд тулаад босоод ирэхээр нь хоёуланг нь түлхээд унагасан. Өөрөө дараа нь бүдүүрч томроод ардчилалд түлхэгдэн унасан болохоос биш.

Эрт урд цагт гурван бүдүүн Монгол амьдран суудаг байжээ. Нэг л алтан загас мөрөөдсөөр турж үхэж. Нөгөө нь алт ухсаар улам бүдүүрч хорвоо дэлхий шиг томорч. Үлдсэн нэг нь үхсэнийг өрөвдөж, таргалсныг хараасаар чонотой хуйвалдаан зохиохоор ой мод зорьжээ. Хожим хойно нь гурван бүдүүн хүүхэн өнчирч хоцроод олхиогүй хүмүүнийг гайхацгаан буу халжээ. Халсан буугаараа ирсэн чоныг буудаж унагаад амар сайхандаа жаргасан гэдэг.

Эцэс сүүлд нь уншигч танд дуулгахад. Бүдүүн хүүхэд түлхээд нэг үзээрэй. Та харамсана шүү.
________________________________

Ханпер.

Би бүдүүн биш туранхай болохоор бүдүүн хүмүүсийг шоолж байгаа юм биш шүү! Атаархсан зүйл ч байхгүй гэдгийг арван хэдэн, эсвэл хорин хэдэн тоолж болох хавиргынхаа тоогоор андгайлъя.

Шоолууллаа гээд сэтгэл санаагаар бүү унагтун. Гахай гахай гэж шоолуулдаг ч гахайн мах гэж магтуулдаг юм шүү дээ. Зүс царайгаараа муулуулсан ч сэтгэл санаагаараа магтуулахаар байгаарай.

Яая, аймаар үг хэлсэн. :Д

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...