Утас чичирхийлэх шиг болов. Халааснаасаа гаргаж харвал нууцалсан дугаар байсанд хэсэг эргэлзсэнээ авбал таньдаг хоолой сайн уу?. Юмгүй дээ, юу хийгээд байна даа хэмээн нэг л хэвийн хариултаа хэлэн чагнавал чи хурдан манайд хүрээд ир, гүйгээрэй гэхээр нь яах гэсэн юм бэ? юу болсийн гэх гунигтай хариултаа өгөнгөө зам гарахаар яаран алхаж байтал нүдний үзүүрт танил дүр үзэгдэх шиг. Гайхан тэр зүг толгой эргүүлбэл яах аргагүй тэр байсанд эргэж хараад алхтал тэр ч гэсэн анзаарсан бололтой арагш харах мөчид нүдэнд нь айдас нөмрөн орж ирэв. Тэр мөчийг хорвоо дэлхий хамаад явах шиг хажуугаас нэг юм хамаад ороод ирлээ. Хоёр хөл агаарт өргөгдөн гараас утас мултраад газар бутран унана. Харин миний нүдэнд түүний гунигтай харц л зурагдав. Тэр намайг мартаагүйгээс гадна ... надын төлөө шаналж байна гэж бодохоос өөрийн эрхгүй зүрх догдлон баярлах шиг болсон ч өвдөлт хөлөөс эхлээд дээшлэн дээшилсээр толгойд орж ирлээ. Тэгээд аймшигтайгаар өвдөх өвдөлтөөс өөр юу ч толгойд орж ирэхээ болиод байдгаараа ...
Минийх ... Тэгээд таных :Д