Skip to main content

2023

2023 он гараад хэд хонолоо. Амны билгээс ашдын билиг учир одоогоор амжилттай явж байна. Аяархан шивнэвэл яахав дээ л байх шиг байна. Илүү сайн байж болох байсан уу? Гэвэл болох байсан ч гэсэн 2022 оны сүүл унжиж байгаа юм болов уу даа. За дэмий үг хэрэглээд яах билээ. Зүгээр л өнгөрсөн жилийн зарим зүйлсийн үр дүн тийм сайн биш л байна.

Гэхдээ шинэ он бол сайхан л байна. Жоохон хүйтэн байгааг эс тооцох юм бол. Өвөл нэг сард өөр ямар ч байлтай билээ. Магадгүй би дулаан оронд очиж амьдрах хэрэгтэй байх. Далайн эргэ дээр суугаад эрэг цохих давлагаа ширтээд. Хэсэг сууж байгаад орой болохоор гэрийн зүг алхаад л.

Яг одоо дотор бол Улаанбаатар шиг байх шиг байна. Давчуу тэгээд саарал. Цас ороод ч өнгө зүс нэмэгдэж байгаа зүйл алга. Улам л халтайгаад байна уу. Улирлын чанартай сэтгэл юм даа. Дулаараад ирэхээр сэргээд л ирэх биз. Хүссэн, бодсон зүйлс аяндаа болно доо, бүтнэ дээ гээд л байгаад байгаа нь буруу л юм даа. Гэхдээ зүтгээд байгаа мөртөө үр дүнд хүрэхгүй бол сэтгэлээр унахаас өөрөөр яаж сэргийлэх билээ. Сэтгэл зүйч эсвэл сэтгэл засалчтай уулзах учиртай юм уу? Монголд энэ талын ойлголт нэг үе ээ бодвол харьцангуй эерэг болсон юм шиг санагдана.

Энэ жил хамгийн эхний номоо аймаар хурдан уншиж дуусгав. Цамхаг (Tower by Bae Myung-hoon ) гээд Солонгос зохиолчийн ном. Өнгөрсөн жил уншъя гэж бодоод л аваад байсан боловч өөр номууд эхлүүлчихсэн тэрийгээ дуусгаж чадахгүй. Тэгээд шинээр эхэлж чадахгүй. Тэгж байгаад за энийг уншаад дуусчихъя гэж бодоод уншаад дуусчихлаа. 674 давхар барилган улсын тухай гэх юм уу? Муухай бол биш. Бодож байсан шиг гоё бол биш байлаа. Магадгүй орчуулгадаа байсан байх. Нэг зүйлийг өөр олон зүйлээр илэрхийлж бичсэн болохоор тэгсэн юм болов уу? Хамгийн эхний өнцөг нь таалагдаж байсан чинь өөр өнцөг уруу үсэрснээс болсон байж магадгүй.

Тэгээд бас Акира (Akira. 1988 он) үслээ. Олон хүний шилдэг 10т ордог аниме гэж бодож байна. Миний хувьд шилдэг 10т орох эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Миний шилдэг 10 ямар байхыг ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ таалагдахын хувьд бол нэлээд таалагдсан. Магадгүй орчин үеийн аниме болон кино урлагууд эндээс санаа авсан нь их байдаг тэдгээрийг нь би үзчихсэн болохоор хэт өвөрмөгц байгаагүй байж магадгүй л юм. Зураглал бол ярих юмгүй сайн байсан. Ялангуяа 1988 гэж бодох юм бол. Сүүлийн үеийн аниме нар 3Д хэлбэр оруулж ажлаа хөнгөвчлөх гээд байгаа болохоор сонин санагдаад байдаг юм. Энд бол огтоос тийм сэтгэгдэл төрсөнгүй.

Ингээд харахаар уул нь дажгүй л эхэлж байгаа юм сан. Би хэтэрхий гоёор эхэлнэ гэж хүсэж байсан юм байхдаа. Тэр нь болохгүй байгаа юм шиг санагдаад байгаа болохоор сэтгэл дундаар байгаад л яахаа мэдэхгүй. Тэгээд л тэрийгээ блог чамд гомдоллон сууна даа. Тийм болохоор зүгээр зүгээр болно оо гээд өөрийгөө аргадчихъя даа. Уншиж байгаа хүн байвал мөн он дөнгөж эхэлж байгаа болохоор сэтгэлээр унах хэрэггүй ээ. Удахгүй болоод л явчих байх. Тэгээд л шинэ он гоё явж байна даа гээд баярлаад гүйжийх байлгүй. Тийм болохоор амжилт.

Бичмээр байгаа зүйлс байгаа ч үгээр яаж илэрхийлэх ээ мэдэхгүй байна. Мэдэж байгаа боловч яг одоо цаг нь зөв эсэхийг мэдэхгүй байгаа байж ч магадгүй. Гэхдээ би 2023 оны эхний сагсаа тоглохоор явлаа. Сагс тоглож байх үедээ өөр юу ч бодолгүй бүх анхаарлаа өөрийнхөө тоглолтод хандуулаад хэсэгхэн зуур ч гэсэн сагсны талбай дотроо оршин байх дуртай. Хөлс гараад ядраад ирэхээр сэтгэл өөдрөг биш ч гэсэн бага ч гэсэн үр бүтээлтэй өнгөрсөн юм шиг санагдаг. Надад бас амжилт.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...