Skip to main content

Цас

Цас орох болгонд хотын гудамжаар зургаа авхуулсан хүмүүс. Цасгүй Улаанбаатар царай муутай юм байх даа. Нэг үе ээ бодвол дажгүй ч юм шиг санагдаад байгаашд. Гоо сайхны мэс засалд орох хэрэгтэй байхаа. Замандаа давхраа бариулаад, гэр хороололдоо татлага хийлгээд, шинэ орон сууц шахуулчихвал жоохон залуужна даа. Тэрийг тэгээд хөрөнгө мөнгөтэй гадаадууд л хийдэг байх даа.

Царайлаг болсон үед хүмүүсийн сэтгэл ч сэргээд хосууд үнсэлцээд зогсоно. Зарим нь их л жоохон юм шиг харагдана. Би ч гэсэн багадаа ингээд байж байдаг байсан байх даа хэмээн бодов. Би зүгээр л санамсаргүй харсан болохоос биш муухай этэр хараагүй л дээ. Хосууд хөөрхий амьтад буруугаар ойлгочих вий дээ. Зүгээр зүгээр хайр сэтгэлээ сайн илэрхийлцгээ. Би та нарыг ч бодоогүй шаал өөр юм бодоо л явжийгаа. Хүйтэн байна даа. Зам яасан аймаар байна аа. Ёо уначих гээд яасан хэцүү юм бэ гэх мэт.

Цас хүртэл орчин үед өөрчлөгдсөн гэдгийг анзаарсан уу? Хорвоо ертөнц хүртэл өөрчлөгдөөд байхад аргагүй байлгүй. Намайг бага байхад жижиг, жижиг ширхэгтэй үүрсэн цас л ордог байсан. Одоо бол том том дэлбээлж байгаа юм шиг цас их орох болж. Агаар чийглэг болоод тэр биз. Дэлхийн дулаарлаас болж байгаа юм. Аль аль нь байх. Би бол бодохдоо цас хүртэл улам царайлаг болоод байна л гэж бодоод байгаа юм. Орчин үе ээ гэж.

Цаснаас гадна царайлаг болсон зүйлс олоон. Гар утас, компьютер, зурагт гээд л наад захаасаа аваад царай ороод байгаа юм. Хүний сэтгэл хүртэл үүнийг дагаад царайлаг болж байгаа гэж итгэж байгаа.

Цас өөр зүйлээрээ надтай бас холбоотой. Арван жилдээ жижиг шүлэг оролддог дэвтэр байсан юм. Тэрийгээ дандаа цүнхэндээ авч явна. Оюутан болчхоод нэг өдөр сургуулийнхаа гадаа сагс тоглож байгаад цүнхээ орхиод явчхаж. Эргээд очтол байхгүй. Цүнх ч тэр, дэвтэр ч тэр. Тэрэн дотроосоо нэг л шүлэг цээжээр мэддэг юм.

Хар ч биш, Цагаан ч биш
                    Цас
Хажууд ч биш, Хацар дээр ч биш
                     Хаялах нь
Үнэн ч биш, Худал ч биш
                     Хошин үгс
Уурлуулах ч үгүй, Инээлгэх ч үгүйтэй
                    Энэ тэнцэнэ.

Гэхдээ би цаснаас илүү бороонд дуртай. Ялангуяа шөнө аав, ээжээс нуугаад ном уншиж байхад бороо ороод цонх тогших нь таалагддаг байсан. Тэр мэдрэмжээсээ болоод бороо орж байсан ч зүгээр л нороод явдаг байлаа. Бороо ч гэсэн одоогийнх шиг шаагьж орох нь ховор. Шиврээд л орох нь элбэг. Хорвоо харамч байсан юм болов уу. Үгүй дээ, дурсамж минь л ховор байгаа биз ээ. Гэхдээ одоо бол тийм ч дуртай биш ээ. Яагаад гэхээр Тайванд сурч байхад бороо тасралтгүй орно. Өдөр шөнөгүй долоо хоног ороод ирэхээр өөрийн эрхгүй залхана. Залхахаас гадна сэтгэл санаа ч уйтгартай болчихно. Нэг л хэвийн саарал өдрүүд жирэлзээд л өнгөрнө. Тэр үед болзоонд явж байсан бол арай өөрөөр дурсаж магадгүй л юм.

Шөнө шинэ орсон цасан дээр ганцаараа алхаад явах үед аниргүй дунд миний алхаа шаржигнана. Цасанд дарагдсан хот аниргүй. Миний хөлийн чимээ, зүрхний цохилт бүр сонсогдох шиг. Шхх, түг түг. Шхх түг түг.

Өвөл хүйтэнд дургүй хэр нь цасгүй газар байхаар бас жоохон онцгүй юм байна лээ. Тэгээд бодохоор цас яах аргагүй амьдралд өнгө нэмж байгаа юм. Хамгийн багадаа л гэхэд цагаан өнгө. Бүүр бага байхад нэг дүгээр хорооллын арын дэнж хов хоосон цас орохоор тэнд очиж гулгадаг. Манайд чарга байхгүй болохоор уут эсвэл хаймар олж байгаад л дээр нь сууна. Жоохон тансаглахыг хүсвэл дээр нь картон цаас тавина. Тэгээд цааш нь жоохон яваад гоё хонхор олж чадах юм бол цас зүсэж байгаад Искомо нар шиг цасан гэр хийнэ. Багын дурсамж болоод гоё байна уу, хэд алхаад л эрх чөлөөтэй тоглох газартай байсан болохоороо тэр юм болов уу мэдэхгүй. Нэг л өглөө сэрэхэд нэг хашаа баригдчихсан байсан. Дараа нь цас ордог өдөр баярлаад гартал битүү гэр баригдчихсан байлаа. Ингээд л эрх чөлөө хомогдсон доо. Магадгүй ойн ан амьтад тэгж мэдэрдэг байхдаа. Сармагчин нэг л өдөр сэрээд үсэртэл урд шөнө байсан мөчир байхгүй газар савч унаад хараал урсгасаар босож ирдэг байх. Хараал идсэн шалдан сармагчин гээд. Архичин байсан бол бүгд нийлээд агсан тавих байсан байлгүй.
Өөрөөр цас бид хоёр юугаар холбогдов. Магадгүй цас миний олон малгай, ороолт, бээлийг авсан байхдаа. Хадгалалгүй хаварт өгөөд л явуулсан биз. Би яахав аавдаа загнуулаад л өнгөрнө. Толгойгоо гээчихгүй. Нэг л өдөр толгойгоо мартана даа гээд. Салгаад тавьдаг байсан бол би мартаад л явах байсан байх даа. Хий мөрөөдөөд л яваад байдаг хүүхэд байсан юм байх. Тийм болохоор тэгээд л өнгөрчихдөг. Одоо бол мөнгөндөө горойгоод хамаг юмаа нэг биш нэлээд хэд шалгаж байж гарна шүү дээ. Хүн ч муухай биш би л муухай байгаа байхдаа. Өөрөө мөнгөөрөө авсан болохоор өөрийн. Аав, ээжийнх болохоор тэд нарынх би зүгээр түрээсэлж байгаа гээд тоодоггүй байсан бол яана аа. Гэхдээ би бас арай ч тийм хүн биш байх аа. Цасанд дуртай хүн цайлган л байх байлгүй дээ.

Би даарах дургүй болохоор цас миний хүсэл бүрээс ангид.

Яг ингээд л дуусчихмаар байдаг. Тэгэхээр нэг л дутуу мэдрэмж төрөөд байх юм. Бороо орох гэж үүл нүүгээд, аянга цахиулснаа зүгээр л алга болчхож байгаа юм шиг санагдана. Дотор байсан хүлээлт, горьдлого, итгэл, найдвар бүгд ганцаардаад хоцорч байгаа юм шиг. Нэг дусал орвол бас л гомдох байхдаа. Сэтгэл минь хэзээ юугаар ханана вэ? Би өөрөө элдэв юм хүсэхгүй л байгаа юм шиг санагдах юм.

Бороо ороосой.

Comments

  1. Цасны тухай миний бодол.
    Би өвөлд дургүй, хүйтэнд даарах дургүй, зузаан хувцаслах дургүй, халтирч уначихгүй гээд хамаг биеэ чангалаад аяархан, жоохон жоохноор хөлөө чирч алхахад дургүй. Гэхдээ би цасанд дуртай. Том том ширхэгтэй цас бударч ороход бүр дуртай. Яагаад ч юм цас орсон шөнө бөх гэх чинь нам унтдаг. Яг цас тэнгэрээс ширхэглэн бударч буусан бүхнээ цагаанаар будахдаа бүүвэйн дуу аялсан юм шиг. Цас орохоор бүх юм чимээ аниргүй болдог юм шиг санагддаг. Ганцхан би биш хорвоо дэлхий ч гэсэн тэр бүүвэйн дууг нь чих тавин сонсдог байх. Шөнө цас орж байхад алхах дуртай. Хэн ч байхгүй хоосон гудамжаар хорвоо дэлхий бүхэлдээ зөвхөн минийх юм шиг дураараа аашлаад аниргүйн дунд шинэхэн орсон цасан дээр өөрийнхөө мөрийг үлдээгээд алхахыг хүсдэг. Цас ороход л биелүүлж болох энгийн хүсэл. Өдөр орвол ажлаа хийгээд завгүй, орой орвол ганцаараа гарж алхахаас айна. Хүсэл байгаад цас оров ч зориг байхгүй, ийм жижигхэн энгийн зүйлийг ч биелүүлж чадахгүй л явна. Ямар ч юм бэ дээ инээмээр ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...