Skip to main content

Posts

Showing posts from April, 2023

Нойр хүрээгүй үдшийн тэмдэглэл

Гадаа дулаахан болоод гэрт дулаан тасраагүй болохоор унтахад төвөгтэй бүгчим байх юм. Цонхоо онгойлгохоор эргэн тойронд барилга барцгаана. Тоос шороонд нь хамар загатнаад унтаж чадахгүй. Ийм хэрэгтэй, хэрэггүй зовлонгуудаас бол сэргэсэн нойр минь төөрчхөв. Унтаж чадахгүй байгаа би ном уншъя гэтэл яагаад ч юм сэтгэл таарах зүйл олдсонгүй. Уул нь өчнөөн олон ном л хайрцаг дотор хэвтэж байгаа юм сан. Тэд нар биш юм аа гэхэд киндлээр дүүрэн ном. Зүгээр утсаар гөлрөөд хэвтсэн ч болох. Гэхдээ энэ бүхнээс залхсан би хуучин дэвтрүүдээ нээж үзлээ. Тэгж явсаар төгсгөл хэсэгт нь хэдэн зүйлс бичсэн ээ. Энд дэлгэн тавья даа. Бичсэн дараалал нь чухал эсэхийг нь мэдэхгүй юм. Хоорондоо уялдаагүй ч юм шиг. Хамааралгүй ч юм шиг. Хайрцагт буй муур Нойр хулжаад яахаа эс мэдэх би Ном үзэхийг хичээвч сэтгэл үл тогтоно. Нэг, нэгээр суваг нэмж зурагт гөлөрсөөр Нар мандахыг үзэв. Яахаа мэдэхээ байсан би Яруу үгсээр шүлэг бичихийг хичээвч Ямар авъяaсаарaa хүний сэтгэл татах Ялгаа үгүй алаг эрээн. Санааширч суус...

Улаан сарнайт булш

Хотын гудамжаар нэг залуу алхана. Хэн ч харсан нүдэнд дулаахан, цэвэрхэн хувцасласан тэр залуу час улаан цэцгийн баглаа атгачхаад гунигт дарагдан хөлөө зөөж ядна. Хажуугаар нь зөрөх бүсгүйчүүд харц чулуудан өнгөрцгөөх ч өөрсдөө л ардаас нь харсаар толгой эргүүлнэ. Хэний ч анзаараагүй гуниг нүдэнд хурчхаад гүн хар өнгө суулгасан нь улам ч сэтгэл татам. Үсээ намируулсан, даашинзаа дэрвүүлсэн бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй ч тэрхүү гунигт нүдэнд час улаан сарнай л тусна. Үзэсгэлэнтэй тэгсэн атлаа өргөстэй улаан сарнай. Нэг эмэгтэй араас нь дагаад тааралдсан бүсгүй бүрийг магтан залууд тал засах боловч залуу анзаарч байгаа шинж алга. Гагц улаан сарнайн шинэхэн дэлбээ л сэтгэл татна. Хаанаас хаа хүрдгийг мэдэхгүй. Өдөр бүр л жам мэт энэ гудамжаар урсаж одно. Тэглээ гээд эргэж харах бүсгүйчүүдийн тоо өссөн үү!? гэхээс хорогдсонгүй. Харин залуу байдгаар л. Салхи мэт, хөшөө мэт огтоос өөрчлөгдөхгүй ажээ. Нар залууг дагавал яван явсаар хотын захын гудамд ирчхээд нэг гүнээ амьсгаа аван цааш үргэлжл...

Нохойн хоол & ...

Нохойн хоол Цээж дүүрэн салхитай Цэнгэг ус булагтай Цэлгэр сайхан нутгаа Цэдэн хүү санагалзана. Мөнхийн ус хайгаад Орхиод явсан эцгээ Мөшгөж олно гээд Өнчин эхээ орхиж Эрээн тэнгэрт хотын Бараа чиглэн одохдоо Эргэж нэг харалгүй Буруулан явсандаа харамсан, Буурал ээжийнхээ энгэрт Эрхэлж суухгүй юунд Барaa сураггүй сүүдэр Эрж хайснаа гайхна. ____________________________________ Hanper.   Чи миний хайртай хүн биш болчихсон! Нэг л өглөө чи миний хайртай хүн биш болчихсон Миний дурласан тэр л бүсгүй ор мөргүй алга болчихсон Чи надаас <Би чамд хайртай> гэсэн биз дээ гэж асуусан Тиймээ би түүнд хайртай байсан. Чи намайг өөдгүй амьтан хэмээн хараасан Хайртай бүсгүй минь чи биш хойно яалтай!? Чи уйлаад битгий яваач гэсэн Би <чи эргээд ирээч> гэж чамаас хэчнээн гуйлаа!? Чи эргээд хэвэндээ орноо гэсэн Ямар байснаа санаж байна уу? гэж би асуусан Чи уйлаад толгой сэгсэрсэн Тэрүүнээс хойшхыг би мэдэхгүй.   _____________________________ Hanper. Өөр өөр хэлбэртэй шүлэг бичих гэж х...