Skip to main content

#15. Бясаа

Харанхуй боллоо. Унтаж унтаж сэрсэн бясаа өглөөний хоолондоо гарав. Мэдрэхүйн эрхтэн нь бүгд дутмаг тул юм болгоныг хазаж үзнэ. Амтлах эрхтэн нь харин ч нэг сайн хөгжжээ. Энэ шөнө тэр том нүгэл үйлдсэн байлаа. Нэг л өдөрийн дотор эртний хоёрын хоёр дүрмийг зөрчив.

1. Хүнд хэзээ ч ойртож болохгүй
2. Ямар нэг онцгой явдал тохиолдож санамсаргүй хүнийг амталсан бол ахиж хэзээ ч хазаж болохгүй мөн отогт эргэн ирж болохгүй.

Тэр тэнд хүн байна гэж зүүдлээ ч үгүй. Өмнө нь энд ямар ч хүн ойртож байгаагүй. Гэхдээ тэр хүн гэдэгийг нь ч анхандаа мэдээгүй. Зүгээр л нэг шинэ зүйл байсан. Хичээлд заасан шиг нь төрх тэр хүнд нэг ч байгаагүй. Гэхдээ тэр сэжиглэж болох байсан ч тэр тэгээгүй бүүр харин ч сонирхосон. Эхэлээд хазаж үзээд л тэр хүн гэдэгийг нь мэдсэн. Өмнө нь хэдий үзэж бүүр төсөөлөлийг нь яриулж байгаагүй ч тэр анхны дусал цус аманд нь гулган орох мөчид л тэр хүн гэдэгийг нь мэдсэн. Даанч тэр хүсэлийг нь хангахаар хангалттай байгаагүй тул тэр ахиад л хазсан. Гэнэт аз жаргалтай мэдрэмж доошлохтой зэрэгцээд асар их айдас дотороос нь огшлоо. Энэ үед тэр гүйж гарав. Гүйгээд л байлаа гүйгээд л байлаа. Энэ үед нүдэнд нь гэр бүл нь харагдахад тэр энэ бүхэнийгээ орхиж чадахгүй, орхихийг ч хүсэхгүй байгаа ойлгов.
"Хэн ч хараагүй, Хэн ч мэдэхгүй"
Үүр аль хэдийнээ цайж өдөр болчихсон байхад бясаа гэртээ орлоо. Халганыхаа түгшээг тор хийн дуугарах мөчид л санаа амран өрөөнийхөө булан очиж атрилдан орчин тойроноо ажин, чимээ чагнан хэвтэв. Өөрийнх нь цусны гүйдэл л сулхан мэдрэгдэнэ. Гэрийхэн нь унтаж буй мэт чимээ аниргүй гэтэл одоо тэр айж эхэллээ. Энэ нам гүм чив чимээгүйгээс тэр эмээж эхлэв. Хүүхдүүдийнхээ шуугилдах дуунаар л тэр сэрлээ. юм бүхэн урдын адил үргэжлэнэ. Өнгөрсөн шөнийн юм бүхэн зүүд байсан мэт санагдаж эхлэв. Тийм байгаасай гэж ч хүсэж байсан тул бясаа энэ талаар ахиж бодохыг ч хүсэхгүй байлаа. Гэхдээ дахин тэр цусыг амталж үгүй ээ жинхэнээр нь амталж үзэх гэсэн хүсэл өөрийг нь эзэмдчихээд зовоох болов. Одоо тэр өөрийнх нь амьдрал хийж буй зүйлс нь бас л нэгэн зүүд тэгээд ахиад сэрээд өөр амьдралд оччих юм шиг санагдана. Үгүй ээ! үгүй! энэ бүхэн ийм байх ёсгүй би өөрөө шийдвэрээ гаргаж чадна гэсээр бясаа хүний эрэлд гарлаа. Айж нуугдаж, зугтаж гүйсээр нөгөө хүн гээчид ирлээ. Одоо тэр шийдвэрээ гаргах л үлдсэн.
Энэ бүхэнг мартаад урдын адил амьдрах гэтэл түүнд аль хэдийнээ урдын адил амьдрал үгүй болсон.
Нөгөөх нь одоо үүнийг хийгээд жинхэнэ энэ бүхэнээсээ зугтаж амьдрах. Гэхдээ тэр аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Хэдий хэцүү, буруу сонголт байсан ч бясаа өөр өөрийгөө захирдаг, бодитоор оршин байдагаа мэдрэхийн тулд энэ замыг сонгосон. Одоо тэр харамсахгүй.

Comments

  1. Гараа угаах гээд угаалгын өрөө рүүгээ орсон чинь нүдний үзүүрт нэг юм хөдлөөд байх шиг санагдсан байхгүй юу харсан чинь арзайсан жижигхэн аалз байдаг байгаа....уул нь бол би аалз харахаараа айгаад бие эвгүйрхээд, хааяа болохоор шууд алуурчин болоол алчихдаг байсан чинь энэ удаад тэр аалзыг хараад маш тайван, бүр сэтгэлд аймаар дотно санагдаад тэр аалз, миний таньдаг нэгэн шиг хараад л өөрийн эрхгүй инээмсэглэж байгаа байхгүй юу...би яагаад ийм болчихвоо гээд бодоод байсан чинь чиний энэ шавжны түүхс чинь миний шавжны талаарх бодолд аймаар нөлөөлсөн бололтой..аймаар дотно найзууд юм шиг, танил нэгэн шиг санагддаг болчихсон юм шиг байнаа энэ шавж нар одоо :)
    тэр угаалгын өрөөнд байсан аалз юу бодож байсан болоо гэж одоо бол бодож байна шүү (нээрээ хэзээ ийм байлаа)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...