Skip to main content

#14. Шоргоолжны үнээ

Шоргоолжны үнээ өглөөний наранд биеэ ээн шинэхэн нахиалсан навчин дээр налайна. Навч зөөлөн чичирхийлэх үед өндийн харвал ажилчин шоргоолж өглөөний хоол авчирж харагдав. Шоргоолжны үнээ амаа ангайн, нүдээ аниад биеэ суллан ойртох чимээг сэтгэл хангалуун хүлээнэ. Шоргоолж аманд нь хоол хийчихээд яарян очиж сүүгээ саачихаад мөн л яаран одлоо.Шоргоолжны үнээ мөн л хэвтсээр. Одоо нар дээр гаржээ хурцаар ээнэ. Шоргоолжны үнээ байж ядан эргэлдэж байтал навчис урдынхаас хүчтэйгээр доргиж эхлэв. Өндийн харвал дөрвөн шоргоолж ирж явна. Мөн л урдын адил амаа ангайн, нүдээ аниад биеэ суллан хэвтэв. Шоргоолжнууд аманд нь хоол хийчихээд дөрвүүлээ түүнийг дамжилан явахад намуухан жигд гүйдэлд нь бүүвэйлэгдэн зүүрмэглэж эхэллээ. Төд удалгүй нэгэн сэрүүн газар авчирч тавьчихаад нэг нэгээрээ сүүнээс нь уучихаад яваад өгөв. Нилээд удсаны дараа орой болсон бололтой тэр бээрч эхэлэв. Чадах ядахаараа атиралдан хэвтэнэ. Урдын л адил юмс бүхэн давтагдаж өөр нэгэн дулаахан газар авиачиад тавьчихлаа. Гэвч энэ удаад юмс шоргоолжны үнээнд нэг л тавгүй санагдав. Тэр атрилдаж эвэхрэлдсэн ч хэн ч ирсэнгүй. Одоо тэр орилж чарлаж байлаа. Мөн л хэн ч ирсэнгүй. Нэг зүйл дотор нь хуралдчихаад харанхуйлаад түүнийг урагш зүтгүүлнэ. Турьхан хэдэн хөл дээрээ лагс биеэ арай хийн тогтоон бариж алхаж эхэллээ. Энэ бүхэн тэсвэрлэхийн аргагуй мэт санагдавч сэтгэл доторхи нь бага ч гэсэн сэргэсэн мэт санагдаж байсан тул улам л цааш алахсаар ...
Тэр хаа сайгүй гүйж эхэллээ учир нь түүнийг шоргоолжнууд хөөнө. Одоо буцах аргагүй болжээ! Эцэсээ хүртэл зугтах л үлдэж нүдэнд нь айдас үзэн ядалт тодроогүйсэн бол тэр зогсох л байсан, зогсмоор л байсан.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....