Skip to main content

#16 .Соно

Нэг зүйлийг мэдсэнээс хойш соно өөрөөрөө бахархах боллоо.Нисдэг тэрэгийг өөрөөс нь санаа авсан гэдэгт тэр үнэмшээгүй эцэстээ итгэсэн . Одоо тэр хамгаас гайхалтай шавьж гэдэгтээ бүрэн итгэлтэй болжээ. Өмнө нь баталж л чаддаггүй байсан болохоос биш тэр үргэлж л онцгой гэдэгээ мэддэг байсан . Үгүй дээ л ядаж тийм болохыг хүсдэг байв . Одоо тэр тэгэх шаардлагагүй тэр үүнийгээ мэднэ. Бусад ч адилхан үүнийг мэдсэн . Бусад ч гэсэн түүнийг хүндлэх болжээ. Яагаад заавал тэгэх ёстойг мэдэхгүй ч тэнгэрт нисдэг аварга төмөр түүнээс санаа авсан бас тэр өөрөөрөө бахархдаг . Магадгүй зүгээр л биеэ авч яваа байдалд нь тэгж ханддаг байж болохын .
Нэг өдөр соно нисэж явлаа . Хоол хайж явтал юу ч олдсонгүй . Нисээд л байлаа нисээд л байлаа .Нэг зүйл өөрийг нь татаад буй мэт санагдаад байх тул тийш ниссээр л байв . Энэ үед аварга том бороон дусалууд аажуухан шаагиж эхэллээ . Соно нэгэн модны мөчирт хоргодон байтал нэг тэнэг дүнгэнээ хэдгэнэ хажууд нь ирж бороонд хорогдлоо , амандаа амтат жимсний ялзмаг зуужээ. Соно:
Надаа хоолоо өг! гэв .
Яагаад яасан гэж хэмээн хэдгэнэ дүнгэнэхэд
Би бол нисдэг тэрэгийн өвөг соно байна . Надад наад ялзмагаа өг хэмээн эхэмсэг дуугаар зандран өгүүлэхэд:
Ачлалгүй хойчдоо гомд маны гэрт миний өвөг хүлээж буй хэмээн нисэн одов.
Соно араас нь хэдий хараал тавин зандарч тушаав ч хэдгэнэ нэгэнт нисэн оджээ. Бороо орсоор л , гадаа хав харанхуй , соно гав ганцаар , тэртээд тэнгэр цахих мэт хүнгэнэх нисдэг тэрэгний дуу ойртоно . Харуусалтай нь соно саяны журамт хэдгэнэ адил нисдэг тэрэг хоол авчрахгүйг даанч сайн мэднэ.

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....