Skip to main content

#17. Хэдгэнэ

Хэдгэнэ энүүгээр тэрүүгээр ууртай нь аргагүй дүнгэнэн ниснэ. Тэр юм бүхэнд л бухимдана: дүнгэнэн нисдэгтээ , зөгий мэт алтан шаргал биш хар бараандаа , цэцэг цэцэг дамжин нисдэггүйдээ бухимдана. Амьдрал түүнд хэтэрхий шударга бус хандсанд бухимдана . Ингээд тэр аялалд гараваа юм бүхэнг, амьд амьтан бүхнийг үзэн яддаг болохоороо шөнөөр л ниснэ. Шөнийн аниргүйд өөрийнх нь дүнгэнэх л сонсогдож өөр юуны чимээ үгүй, хав харанхуй юу ч үл үзэгдэг ч түүний дотор түнэр харанхуй оршин байдаг болохоор тэр ч нээх тоохгүй . Нэгэн тэргэл сартай шөнө орчиний юм бүхэн гэрэлтэн голын ус зөөлөн урсаж намуухан шаагихыг анх удаа хэдгэнэ ажиглаж нэг хачирхайлтай юм олж харсан нь голын ус хэдий урсах ч сарны тусгал голын урсгалаар үл урсан нэг л газараа долгиотон байх ажээ . Хэдгэнэ өөрийнх нь дүнгэнэх чимээ голын усыг урсгаж буй мэт сонсогдуулж байна уу!? хэмээн уурсасан боловч голд хөвөх бяцхан завийг хараад үгүй ээ! гол яалт ч үгүй урсаж байгаан байна гэж өөр өөртөө давтан бувтнаад саяны хачирхалтай явдалаа нүд салгалгүй гөлөржээ.
Сар газарт биш усан дээр тусдаг нь магадгүй хөдлөхгүй гэсэндээ зөөлөн гадаргуу сонгож газар дэлхийтэй холбогддог юм болов уу!? хэмээн сэтгээд тусгал дээгүүр нь эргэлдэвч тусыг эс олов . Сар тэнд гав ганцаараа ганц л байрандаа долгиотно. Хэдгэнэ энэ бүхэнд ахин бухимдаж эхэлсэн ч төд удалгүй хэдгэнэ ахиан нэг сонин зүйлийг анзаарсан нь сарны тусгал хөдлөөгүй биш хөдөлжээ гэхдээ сарыг дагаж хөдөлж .Тэр юу ч ойлгосонгүй шөнийн турш голын усыг ажиглан суулаа. Нар мандаж эхлэв . Мандах нарны бяцхан шаргал туяа голын усан дээр буун шаргалтан гэрэлтэнэ .Гэтэл юу болсон гээч тусгал байрандаа л байлаа урсаад явчихсангүй тэр л газараа туссан газартаа яг л уятай юм шиг ургачихсан ч юм шиг тэндээ зоогдоостой.
Одоо л тэр бүхнийг ойлголоо . Тэр өөрөөсөө л зугтаж байсан ч өөрөө л яваад байж.

Comments

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Ухаантай хэдгэнэ байна шүү, би лав сарны тусгалыг хараад ингэж ургуулж ойлгож, өөрийгөө мэдэж авахгүй ээ. Харин одоо сарны тусгалыг харахаар энэ түүх чинь санаанд орно байх урьд нь сарны тусгал ингэж хэн нэгнийг ухааруулсан юм уншиж байгаагүй болохоор ...товчхоноор Таалагдлаа :) (өмнө нь сэтгэгдэлд үг дутуу хаяаад биччихсэн чинь санаа нь гараагүй арилгахаас өөр арга байсангүй. ;/ )

    ReplyDelete
  3. шавьжны бяцхан түүхс чинь нээх үйл явдалгүй мөртлөө дараа нь санаанд үлдээд юу ч гэмээр нэг л тийм өөр сонин ч гэхийму гэхдээ үнэхээр таалагдаж байна амжилт

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...