Skip to main content

Гүнж: Луу хүү (2)

Бороон дунд жоохон хүүхдийн уйлах нь тарчлаантай сонсогдоно. Унтах гэж хичээж буй луу агуйгаасаа цухуйн хэн өөрийнх нь агуйн гадна аймшиггүй ирдэг билээ хэмээн харсан ч хэн ч байсангүй. Уйлах дуу улам чанга сонсогдоно. Доошоо харвал жижигхэн сагс үзэгдэнэ. Тонгойн харлаа. Сагсанд хүний хүүхэд байв. Луу ямар нь энд хүүхдээ орхидог байнаа хэмээн эргэн тойрноо үнэрлэсэн боловч өөр хүний үнэр олдсонгүй. Бусад үед луу хүүхдийг тэр дор нь л залгих, эсвэл галаараа тургин алчих байсан бизээ. Харин нялх жаалд аз тохиожээ. Луу дөнгөж төрсөн байсан тул сайхан зантайн дээр зулзаганууддаа өгдөг ч юм билүү хэмээн бодон агуйдаа авж орлоо. Тэгтэл хачирхалтай юм бол зулганууд нь хүүг идэхгүй харин ч аргадах мэт урд нь нэг гарч, ард нь нэг гарч үсэрч цовхчих ажээ. Хүүхдүүд өөрсдийн хэлээр яридаг гэдэг нь үнэн бололтой хэмээн эх луу бодов. Нэгэнт ядаргаатай уйлах дуу арилсан тул эх луу унтахаар хэвтлээ. Хүүхдүүд тоглосоор үлдэв. Тэр мөчөөс хойш хүний хүү Луу хүү нэр авав. Түүний ах нарыг Галхан, Усхан гэнэ. 

Цаг мөч улиран улирсаар нэг өдөр эх лууг тэр нутгийн шулам хааны гүнжийг хамгаалуулахаар хөлсөллөө. Уул нь луу нарт шуламд хөлслөгдөх шаардлага байхгүй боловч эртний гэрээ ёсоор шуламын хулгайлсан гүнжийг луу нар хамгаалж байхаар тохиролцон шидэт ертөнцөөс энэ хоёр төрөлтөн шидийн хүчийг олж авжээ. Ийм учир эх луу яах аргагүй тэрхүү гүнжийг хориж буй цайзыг манахаар болов гэнэ. Тэгэвч гурван хөөрхөн хүүхдээ зөнд нь орхиж чадахгүй тул тэр гурвыгаа ажилдаа авч явлаа. Эх луу шидийн хүчээр хоол бий болгох аргыг гурван хүүхэддээ зааж өгж байх үед Луу хүү анх удаа өөртэйгөө адилхан хүнийг олж үзэв. Луу үнэндээ хүн шиг тэнэг биш болохоор Луу хүүг аль ухаан орох цагт нь түүнийг хүний хүү бөгөөд өргөмөл гэдгийг нь ойлгуулжээ. Гэвч одоо нэгэнт Луу хүү тэдний гэр бүл болсон тул бүгд нэг нэгнийгээ гэр бүл мэт хайрлах болно гэдгийг нь ч ойлгуулсан аж. Галхан, Усхан хоёр ч гэсэн Луу хүүг төрсөн дүү шигээ үздэг байлаа. Эх луу гүнжийг аврах ханхүү ирвэл хамгаас сайнаараа шалгаж түүнд хамгийн шилдэг ханхүүг сонгож өгөхөө амлан оронд нь Луу хүүд бичиг үсэг заалгахаар болов. Гүнж хэдийгээр эхэндээ дургүй байсан ч зөвшөөрөхгүй бол эх луу хамгийн түрүүнд ирсэн илжиг унагчид хүртэл бууж өгч, зугтан одно хэмээн айлгасан тул аргагүй зөвшөөрчээ.

Энэ мөчөөс эхлэн Луухүү номын ертөнцтэй танилцав. Хамгийн эхэнд гүнж түүнд <<Сүүлэн хүүгийн үлгэр>> уншиж өгөв. Луухүү өөрөөс нь жоохон хүүхэд байдагт нэг л итгэж өгөхгүй байлаа. Гэхдээ нэг л өдөр Сүүлэнхүү дэргэд нь ирээд түүнийг адал явдалдаа авч яваасай хэмээн хүсдэг байв. Дараа нь тэр хоёр <<Гэсэр>> , <<Жангар>> хоёртой танилцав. Хэдий энэ хоёрыг дуусгах гэж урт удаан нэг жилийг өнгөрөөсөн боловч энэ бүх хугацаа Луухүүд үлгэрийн нэг хоног шиг санагддаг байлаа. Тэр өөрөө Гэсэр бөгөөд Галхан, Усхан ах хоёр нь арван таван толгойт, хорин таван толгойт атгаалжин хар мангаснууд болон тоглодог байв. Луухүү том болоод яг л тэр хоёр шиг болохыг мөрөөсдөг байлаа.
Эх луу ч гурван хүүдээ үдэш бүр үлгэр яриж өгдөг байв. <<Ашора>> хэмээх анхны лууны тухай домог Луухүүд хамгийн их таалагддаг байв. Ашора хэрхэн галт уулын шоронгоосоо зугтан шидний эхтэй мөрий тавин түүнийг залилаж байгаа нь түүнд ер бусын санагддаг байлаа. Харин тэд нар Ашора болж тоглоход Луухүү үргэлж Сүүдрийн шидтэн болдог байв. Учир нь хоёр ах нь ээлжлэн Ашора болдог байсан болохоор. Уруу ээжийнх нь яридаг зүйлсээс хамгийн залхуутай нь <<Лууны гэрээ>> хэмээх ном байдаг байлаа. Тэнд нь юу хийж болох юу хийж болохгүй гэх мэт олон зүйл гардаг тул Луухүүд таалагддаггүй байв. Гэвч эх уруу түүнийг заавал цээжлүүлэн шалгадаг байсан тул тэр аргагүй бүгдийг нь цээжилжээ. Хоёр ах нь харин сайн дураараа бүгдийг нь цээжлэн хоорондоо өрсөлддөг байлаа. Харамсалтай нь тэр ахин өөр үлгэрүүдтэй танилцаж чадаагүй ажээ.

Ердийн үед нэр төртэй ханхүү л ирэх аваас шидийн хүчээр түүнийг увьдасдан лууг дарсан мэт итгүүлэн тэндээс холдон оддог байсан бол энэ удаад эх луу хоригдож буй гүнжид амалсан ёсоор баатар эрс болгонтой тулалдаж байлаа. Хамаг хүчээ шавхан жинхэнэ чадлыг нь сориж байв. Нэг өдөр алтан дэлхийд нэрээ дуурсгасан Алтанхуягт баатар гүнжийг аврахаар иржээ. Луу түүний хүчийг үзэн, чадлыг нь сориж гурван өдөр, хоёр шөнө тулалдаад үнэхээр баатар эр болохыг нь бататгасан тул түүнийг ховсдон өөрийгөө ялагдсан мэт итгүүлээд гурван хүүхдээ аван агуйдаа буцах гэж байв. Гэтэл гай гэдэг чимээгүй шивнээ ажээ. Алтанхуягт баатрын хуяг дуулга нь лууны шидэт галд тэсвэртэй болохын тулд шившлэгийн хамгаалалттай байжээ. Үүнээс болж эх лууны ховсдох арга нь үйлчилсэнгүйг эх луу даанч мэдсэнгүй. Холдон нисэн одоход нь Алтанхуягт баатар нумаа эвшээлгэн, мөнгөн зэвт сумаа харван амин цэгийг нь оночихжээ. Эх луу арай хийн ниссээр гурван хүүхдийнхээ өмнө үхэдхийн унав. Галхан, Усхан хоёр өшөө авахаа амлан Алтанхуягт баатрыг занасаар нисэх гэхэд нь эх луу болиулан Луу хүү дүүгээ хамгаалж асрах хэрэгтэй хэмээн ятгав. Луу хүү балчир нялх хэвээрээ байсан тул нус нулимсандаа хутгалдан сууна. Эх луу Луу хүүг үнсэн <<Хүү минь чи хүнээс гаралтай боловч луу юм шүү!>> хэмээд эртний шившлэгэ хэрэглэн, эцсийн хүчээ шавхан өөрийнхөө шидийг Луу хүүд шилжүүлэн үхэдхийн уналаа. Ийнхүү Луу хүү жинхэнэ лууны чадварыг олж авав. Галхан, Усхан хоёр Луу хүү дүүгээ аван агуйдаа ирж өдөр хоногийг арай хийн аргалан өнгөрөөж байлаа. Нэг мэдэхэд Галхан ах нь нас биед гүйцсэн тул эхийнхээ өшөөг авахаар агуйгаа орхин нисэв. Хоёр жилийн дараа Галхан ах нь ирээгүй тул Усхан эхийнхээ өшөөг авахаар агуйгаа орхин нислээ. Арван жил хүлээсэн боловч хоёр ахаас нь сураг чимээ эс дуулдсан тул арван зургаан нас хүрэх эхний мөчдөө л Луу хүү эхийн өшөөг авахаар хоёр ахыынхаа араас агуйгаа орхин нислээ. Тэр агуй одоо хүртэл эзэнгүй, түнэр харанхуйд чимээ аниргүй суудаг хэмээх.

Луу хүү эхэндээ эхийнхээ шидийг авчихаад яахаа мэддэггүй байлаа. Амаа ангайх тоолонд нь амнаас нь гал гараад хоолоо ч идэж чаддаггүй түлчихдэг байв. Тэгээд Галхан ах нь хичнээн зааж өгөөд сурахгүй байсан тул Усхан ах нь хоолыг нь хөлдөөж өгөөд Луухүүд идэхэд амар болгов. Хамгийн эхний орой тэр гурав ан барих гэж нилээд зовлоо. Галхан хөөхөөрөө шатааж хаячихаад, Усхан хөөхөөрөө хавийн газрыг нь живүүлчихээд болохгүй байв. Луу хүү ан хийх нь байтгуай юу яаж ч иддэгээ мэдэхгүй тул уйлж суухаас өөр хийж чадах юм байсангүй. Нэг өдөр хоёр ах нь түүнд үлгэрийн ном авчирч өглөө. <<Эртний үлгэр домгийн туульс>> хэмээх номыг уншингаа хэдэн өдөр амтгүй ногоо идсэнээ Луу хүү тоосонгүй. Ах нар нь удалгүй анд суралцсан тул тэрнээс хойш ахиж ном авчирч өгсөнгүй. Луу хүү өөрийнхөө ганц номыг үргэлж уншсаар л байдаг байлаа. <<Шавьжны бяцхан түүхс>> ээс эхлээд <<Мангасын агуй>> гээд бүх үлгэрийг нь цээжээр мэддэг байв. Дараа нь Луу хүү хоёр ахаасаа өөр ном авчирч өгөхийг гуйсан тул хоёр ах нь чадах чинээгээрээ түүнд ном авчирч өгдөг байлаа. Луу хүү тэр бүгдийг нь гололгүй уншдаг байв. <<Айсопын үлгэрүүд>> түүнд нэг л үнэмшилгүй санагддаг байлаа. Амьтад хоорондоо хэдий тэгэж ярицдаг нь үнэн боловч тийм тэнэг юм яридаггүй байсан тул Луу хүүгийн сэтгэлийг төдийлөн хөдөлгөж чадаагүй ажээ. Харин бусад хүмүүс амьтадын яриаг ойлгодоггүйг мэдсэн бол Лу ухүү тэгж их гайхахгүй байсан биз ээ. 

Луу хүү агуйгаа орхин явсан эхний өдрөө хаашаа явахаа мэдсэнгүй. Хэнийг эрж хэнээс өшөөгөө авахаа мэдэхгүй байлаа. Тэгээд тэр нутгийн шуламнаас ямар нэг юм мэдэж болох юм хэмээн бодоод түүнийг чиглэн алахлаа. Луу хүү яваад л байв. Яваад л байв. Шуламын гэрийн бараа үзэгдэхгүй байлаа. Шуламын гэр үзвээс андашгүй.Дээрээ Шуламын гэр гэсэн бичигтэй байдаг байв. Энэ цаг үед шулам нар хамгийн эрэлт хэрэгцээтэйд ордог байсныг мартаж болохгүй биз ээ. Луу хүү хэдий удаан явсан ч шуламын гэрийн бараа үзэгдсэнгүй. Тэгэхээр нь өөр аргагүй тул алхаад л байлаа. Яван явсаар бахандан унах үед дэргэд нь гэнэт нэгэн гэр гарж ирсэн нь яах аргагүй шуламын гэр мөн байв. Дээрээ томоос томоор Шуламын гэр гэсэн бичигтэй. 

Эрүү нь газар шүргэм нэгэн эмгэн гарж ирээд Луу хүүг харан <<За хүү минь юу хэрэгтэй? Балга ус, нэг үнсэлт шүү!>> хэмээн нүдээ ирмэв. Луу хүү толгой сэгсрэн <<Миний эхийг хэн гэдэг баатар хөнөөв?>> хэмээн асуув. Эмгэн шулам <<Хариулт, хоёр үнсэлт шүү!>> хэмээн уруулаа цорвойлголоо. Луу хүү сандран <<Хүлээгээрэй! Хүлээгээрэй! Өөрийг чинь хариуг нь мэдэж байгаа гэж би яаж мэдэх юм бэ?>> хэмээн арагш урхарвал эмгэн шулам цихэр нүдээ эргэлдүүлэн халааснаасаа шилэн нүд гаргаж ирэн шинжэнэ нүдээрээ солилоо. Тэгсэнээ Луу хүүг сониучирхан харж эхлэв. <<Хүний хүүхэд атлаа, лууны сүлдтэй. Ёстой хачирхалтай, байж боломгүй юм!>> хэмээн амандаа үглэнэ. Луу хүү босон хувцасаа гөвөөд <<Би хүнээс төрсөн байж болох ч! Миний ээж луу байсан юм шүү!>> хэмээн амнаасаа гал тургитал шуламын гэрт гал ноцон шатаж эхэллээ. Эмгэн шулам <<Нэг гэр зуун үнсэлт >> хэмээн байдгаараа орилон жоохон хүүхэд шиг цовхчин байлаа. Луу хүү сандран галыг унтраах гэж оролдсон боловч нэгэнт луу тул галаа унтраах арга сураагүй байжээ. Ингээд аргагүй байдалд орсон Луу хүү луу болон хувираад шулам эмгэнээс зугтлаа.

Гүнж: Шулам эмгэн
___________________________________
Ханпер 

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...