Яруу найргийн шүтэн бишрэгч Зорилт чадлынхаа хэрээр хүүдээ нэр өгөв. Зорилтын Зоригт. Толгой болоод сүүл холболттой. Хэлбэр адил, урт ижил. Зоригт өглөө ирээд л өдрийн хоол бодоостой. Хонины сүүл, гахайн өөх мөрөөдөөнө. Өчигдөр хуушуур, уржигдар пирожки идсэн болохоор өнөөдөр арай гэдсэнд ээлтэй юм идмээр. Бууз, мантуун бууз, нарийн мах, кимбаб. Дөнгөж арван цаг. Ахиад хоёр цаг. Сүүтэй цай уух уу, аарц уух уу. Цаг агаар дулаарахын хэрээр оффис нь саун, саун. Энэ янзаар бол зун давахгүй ээ. Аав нь шахсаар байгаад сэтгүүлч болгочихсон. Хүний эцэг эсэргүүцсээр байгаад сэтгүүлд хүүхдээ алддаг байтал Зорилт эсрэгээрээ. Зоригт ч зөнгөөрөө болно дөө, болно гэсэн хүн. Хүү нь томроод утга зохиолын сонинд редактор болчих юм бол өөрийнхөө шүлгээс нэг хоёрыг хэвлүүлчихнэ. Цэл залуу насанд нь олж таниагүй ард түмэн тэр л үед нүдээ нээж нэр алдрыг нь дуудна хэмээн төлөвлөж. Бүүр болохгүй бол намтраа бичиж үлдээгээд эцсийн үгээр хүүдээ захина. Аав нь амьдрал гэж явсаар хүсэл зорилгодоо хүрч чадсангү...
Минийх ... Тэгээд таных :Д