Skip to main content

Яруу найрагч

Яруу найргийн шүтэн бишрэгч Зорилт чадлынхаа хэрээр хүүдээ нэр өгөв. Зорилтын Зоригт. Толгой болоод сүүл холболттой. Хэлбэр адил, урт ижил.

Зоригт өглөө ирээд л өдрийн хоол бодоостой. Хонины сүүл, гахайн өөх мөрөөдөөнө. Өчигдөр хуушуур, уржигдар пирожки идсэн болохоор өнөөдөр арай гэдсэнд ээлтэй юм идмээр. Бууз, мантуун бууз, нарийн мах, кимбаб. Дөнгөж арван цаг. Ахиад хоёр цаг. Сүүтэй цай уух уу, аарц уух уу. Цаг агаар дулаарахын хэрээр оффис нь саун, саун. Энэ янзаар бол зун давахгүй ээ. Аав нь шахсаар байгаад сэтгүүлч болгочихсон. Хүний эцэг эсэргүүцсээр байгаад сэтгүүлд хүүхдээ алддаг байтал Зорилт эсрэгээрээ. Зоригт ч зөнгөөрөө болно дөө, болно гэсэн хүн. Хүү нь томроод утга зохиолын сонинд редактор болчих юм бол өөрийнхөө шүлгээс нэг хоёрыг хэвлүүлчихнэ. Цэл залуу насанд нь олж таниагүй ард түмэн тэр л үед нүдээ нээж нэр алдрыг нь дуудна хэмээн төлөвлөж. Бүүр болохгүй бол намтраа бичиж үлдээгээд эцсийн үгээр хүүдээ захина. Аав нь амьдрал гэж явсаар хүсэл зорилгодоо хүрч чадсангүй. Хүү минь аавынхаа номыг засаж янзлаад хэвлүүлэхийг бодоорой. Өөр мэргэжилтэй бол чадахгүй. Сэтгүүлч юм болохоор засаж эмхэтгээд ядаж л өөрийнх нь магнум опусыг сүйтгэхгүй. Зорилт зорилготой ч зоригоо үр болгоод гаргачхаж.

Зоригт тэрийг нь мэдэж байгаа ч юм алга. Зорилт байсан болохоор зорилго ч төрсөнгүй. Дэлгэц гөлийж суутал хүмүүст эхнээсээ босоод энэ, тэрүүгээр холхиод эхлэв. Хоолны цаг болж буйн шинж. Юу идэх үү, хаашаа орох уу? Аяа өдрийн хоол гэдэг түмэн хүний зовлон юм даа. Энэ асуудлыг шийдээд өгдөг бол зуун цаас өгөхөд ч асуудал алга л даа. За би зуун цаас, тэр зууг, тэр зууг. Хүмүүс ер нь мөнгө өгөөд байх юм шиг ээ. Гурван сая хүн байна. Нэг сая нь залуучууд. Арван хүний нэг нь ажилладаг гэж бодъё. Зуун мянган хүн. Арван хүний нэг нь зуу төгрөг төлнө гэж бодъё. Өдөрт л арван мянган хүн зуун төгрөг өгөөд байна. Өдөрт нэг сая төгрөг. Жилд 365 сая төгрөг. За өдөр болгон идэхгүй болохоор 200н сая төгрөг. Яая баяжих нь дээ. Хөөе хоолондоо гарахгүй юм уу? За гаръя, гаръя. Замын урд, ард ЖС. Баруун, зүүн нь СЮ. Ёс юм шиг хоёулангаар нь ороод гарна. Дон болж байгаа байх. Юу нь хямдарч уу? дажгүй юм байна уу? Юу байхав дээ ... бүгд л бахь байдгаараа. Шөл л идэхээс олигтой юм ч алга.

Хоол идчихээр нойр хүрээд салахгүй ээ. Ядаж байхад нартай өдөр шөл уучих юм. Зүүрмэглэж суутал хүзүү өвдөх шиг. Пээ хоёр цаг болчхож. За жоохон ажил хийе дээ. Зоригт ингэж л өдрийг шавхана. Өөрийнх нь бодлоор эдийн засаг этрээр явсан бол алах байсан юм. Хувьцаа, крипто учрыг ойлгоод наадах, цаадахтай. Байргүй гэхэд машинтай болчих байсан газар. Гэтэл халуунд халж, хүйтэнд хөрж тэдгээр хүмүүсийн араас гүйгээтэй. Зовж, зовж амнаас нь хэдэн үг унагана. Тэгээд ирээд л загнуулна. Энийг чинь мэдээ гэдэг юм уу? захын гуйлгачин биткойн ярьж байна. Өөр олигтой юм сэтгэхгүй байна уу? Ядаж чи аль нь өсөх, аль нь буурах талаар асуугаач! Энэ хэн зохиосон, хэн бүтээсэн, хэзээ юунд ашиглах ямар хамаатай юм бэ!

Тэгж байтал тарах цаг боллоо. Ашгүй харьж хоолоо идье. Юу хийх үү? будаа, гоймон, төмс. Өчигдөр идсэн, уржигдар идсэн, тэгэхэд идсэн. Дандаа л идчихсэн зүйлс. Зоригтод идээгүй зүйл байсангүй. Гэрийнхээ үүднээс хэдэн зайдас, цөөхөн өндөг авч оров. Нэг мэдэхэд орондоо хэвтэнэ. Хэзээдээ хоолоо хийгээд, хэдийдээ идчихсэн юм мэдэхгүй. Утас нь халаад хэрэг алга түр хөргөгчид хийгээд тэгэх зуур цонхоор харж зогслоо.

Надаас өөр хүн утсаа хөргөгчид хийдэг болов уу? Магадгүй шинэ загварууд халдаггүй юм болов уу? Хүн болгон шинэ утастай байна гэж байхгүй. Тэгэхээр утас хөргөгч хийвэл зүгээр юм уу? Пеж шиг хийгээд л цаг тавиад тэр доор нь хөргөчихнө. Үсрээд л 30н секунд. Халсан утас барих нь бугуйнд муу, сөрөг нөлөөтэй гээд л сурталчилгаа нь бол бэлэн байна дөө.

Хөргөгч дотроос утас нь дуугарна. Сайн, мууг нь мэдэхгүй. Өвөл хэрэглээд байдаг юм чинь зүгээр л байлгүй. Хмн, аав шүлгийн номоо л ярих гэж байгаа биз. За яахав маргааш яричий. Сонсоогүй л унтчихсан байгаа биз.

Зоригт багадаа аавыгаа дуурайж шүлэг их бичнэ. Хичээлээ дуусгаад л хажууд нь сууж цаасан дээр эрээчнэ.
Намайг од
Таныг нар
Ээжийг сар гэнэ . гээд л аавдаа үзүүлнэ. Дэлхийд танигдсан зохиолч болох юм шүү гээд л духан дээр нь үнсэнэ. Нэлээд том болоод нэг мэдсэн хайр дурлалтай шүлэг бичдэг болчхож. Банди болгон өөрөөр нь шүлэг бичүүлж охидод өгнө. Өөрөө ганц өгтөл хаягдчихсан. Нөгөө охин өөрөө бичээч гээд өөдөөс нь чулуудчихсан. Юу гэж бичсэн ээ бол санахгүй. Ямар ч байсан Чамайг санаад, чамайг зүүдлээд, чамгүй би амьдарч чадахгүй нь гэсэн маягтай л юм байсан байх. Их сургуульд ордог жил аав нь шахсаар байгаад шүлгийн түүврийг нь гаргачхав. Миний хүү алдартай хүн болно оо гээд мянга гаруйг хэвлэсэн байх. Цагаан сараар л хамагхийн тараасандаа. Тэгээд л Зоригт цагаан сар, бууз, шүлэг гуравт дургүй болчихсон.

Хэний ч мэдэхгүй, хэний ч уншаагүй
Хорвоо ертөнцийн хамгийн шилдэг шүлэг
Орчлон хорвоод олдохоосоо өмнө
Ор сураггүй, ор үндэсгүй болжээ.

Ер нь би яруу найргаа хөөсөн бол овоо явах ч байсан юм уу хэмээн Зоригт зүүдэн дундаа нэг бодоод хурхирч гарлаа.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс