Skip to main content

Цоморлиг

Хотын төвд булшны нүх харагдана. Үгүй байлгүй дээ гээд өнгөртөл шөнөжин хар дарж зүүдлэв. Намайг авраач гэх шиг сарвайсан гар гарч ирээд тэнгэр өөд мацна. Нар хүлээж хөрвөөсний эцэст ажил дээрээ ирээд харвал өнөөх таван нүх бөглөөтэй байлаа. Тэгэвч дотор нь юу байгаа бол гэсэн бодол толгойноос салсангүй. Шөнийн гар нүдэнд үзэгдэх шиг болоход зургийг нь аваад хадгалчихлаа. Тэр орой зүүдэнд минь бүсгүй хүн уйлна. Нүдээ аних төдийд л чихэн дээр наалдчихаад мэгшихэд хүзүү дагаж нулимс нь урсана.

Дараа, дараагийн өдрүүдээр өчүүхэн ч гэсэн өөрчлөгдөж үү гэж өө сэв эрэн зургийг нь авах болов. Тэгэвч тэдгээр нүхнүүд өөрчлөгдсөнгүй. Дэлгэсэн гарын хурууд шиг хэвтэнэ. Нэг л мэдэхэд өнөөх нүхнүүдийг мартчихсан байлаа. Шөнийн бороо, өнөөх хүүхэн хоёрыг ялгахгүй тарчилж үүрэглээд өглөөгүүр ажил дээрээ арай гэж нэг юм ирэв. Булшны таван нүхний эрхий хуруу дээр ус тогтжээ. Үл анзаарагдах тэдгээр нүхнүүд орилох мэт болоход толгой дотроосоо салаад унах шиг. Нэг мэдэх нь ээ амралтын өрөөнд сууж байх юм. Дарга өөдөөс санаа зовонгуй ширтэнэ. Түргэн дуудах уу? Үгүй ээ, одоо зүгээр болчихно. Даралт этрээ үзчих ээ. Би зүгээр ээ. Тэгвэл өнөөдөртөө чөлөө аваад харьж амар.

Би үг дуугүй гараад явлаа. Гэрийн зүг гэлдрэх гэтэл сэтгэл тушигджээ. Өнөөх таван нүхтэй хашааны гадна ирчхээд орох арга хайн эргэлдэнэ. Уйлж дуусаагүй бүсгүйн нулимс шалбааг болж тогтоод живж буй төрх нь тарчлаатай чарлана. Чихэж орох нүх эс олоод авирч гарав. Ухаан жолоогүй эрхий хуруу малтана. Шавар шалбаагт хутгалдсан намайг араас угз татахад гайхан харвал өвгөн манаач ууртай ширтэнэ. Хараал урсган загнах авч чихэнд наалдаж өгөхгүй урсчихна. Ахиад жоохон л малтчих юм бол гараас нь атгаад аварчих гээд байдаг. Хурууны өндөг хүрэх төдийд тал, талаас гар бүчээд авлаа. Тогтож эс хэвтсэнд балбаж гарав.

Орж гарах ухааныг минь бүсгүй тэвэрч үнсэнэ. Өөрийг нь гэсэн сэтгэлийг ойлгож өршөөл эрэн тэврээд толгойг минь элбэх аж. Одоо болсоон би үхчихсэн гэж шивнэхэд нь чарлан сэрлээ.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...