Skip to main content

Өвлийн өвгөн

Хойд туйлд өвлийн өвгөдийн шуурхай хурал эхлэв. Монгол улс шинэ жил тэмдэглэх болсонтой тохиолдуулан хэнийг өвлийн өвгөнөөр томилох вэ? гэдэг асуудал ургав. Олон олон төрлийн өвлийн өвгөд шинэ гарсан суудлын төлөө өрсөлдөнө.

Өвлийн өвгөд дотроо дөрвөн бүлэгт хуваагдана. Эдгээр нь Өрнөдийн Санта Клаус, Дорнын Дед Мороз, Лалын шашинт Ноел бөгөөд үлдсэн нь шоовдор өвгөд болой. Хэдийгээр Санта Клаус нар хүчтэй байсан боловч монгол айлууд гэрт амьдрах тул гэрийн яндангаар ороход хэт жижиг, дээр нь харуй бүрийн цагаар ноход үл ойртуулах ажээ. Ноел нарын хувьд лал шашинт хүн Монгол газар тийм ч олонгүй учир аргагүй хүчин мөхөстөнө. Шоовдор өвгөдийн хувьд гэвэл тэд нар шоовдорлогдсоор хэн ч үгийг нь эс тоох аж. Эцэст нь Дед Мороз нар ялалт байгууллаа. Монголд шинэхэн өвлийн өвгөн томилов.

Цагаан сахалт
Цэнхэр тэрлэгт өвгөн
Цан чаргаар
Цас мөсний орноос
Цан хүүрэг татуулан
Цасан охидоо дагуулсаар ирэх болов.

Он цаг улиран өнгөрсөөр хоёр мянган нугарч шинэ эрэн эхэллээ. Дед Морозын бүлгэм бага багаар ялагдаж эхлэв. Интернэт, кока-кола, үлгэр домог ... Санта Клаус бүлгэмийг улам алдаршуулах аж. 2000 оны өвлийн өвгөдийн шинэ сонгуулиар Санта Клаус бүлгийн гишүүн Монгол өвлийн өвгөн болов. Улаан дээлт, урт сахалт өвгөн уут дүүрэн бэлгээ үүрсээр айл, айл хэснэ. Үзэсгэлэнт цасан охид хайран юм даа хэмээн залуус шүүрс алдана. Тэд нарын аз болж гоо үзэсгэлэн ертөнцийг аврах, сайхан хүүхэн эдийн засаг аврах хуулиар цасан охид эргэн ирэв. Гал халуун дээлээр гоёсон хээнцэр, ганган цасан охидтой боллоо.

Өдөр хоногийн өмнө угтан тэмдэглэдэг баяр маань сараар сунжрах болов. Ганц шөнө ажиллах гэрээтэй өвлийн өвгөн маань сараар
ажиллах боллоо. Ядарч туйлдахдаа өвгөн маань хатуу дарс хүртэх болов. Арван гурван жил олон түмнийг бодон нойр хоолгүй зүтгэсээр
амтат лонхонд дассаар эцэс сүүлдээ донтжээ. Архичин болсон өвлийн өвгөнийг Санта Клаус бүлэг халж солихыг хүсэвч хатуу
хахир Монголд ирэх хүсэлтэй өвгөн олдсонгүй. Хөлчүү өвгөн маань дордсоор хорт хавдар тусжээ. Гамшигт утаанд ажилласаар гайт өвчинд
автжээ.

Цасан охид маань ч царай зүс алдав. Эрх танхил төрх нь үрчлээ суун ширүүсжээ. Эрүүл чийрэг бие нь таргалж, тураад дордлоо
хөөрхий. Эрдэм боловсролоосоо ч хоцрон, цасан хатан болох их шалгалтдаа унах нь гарцаагүй болцгоов. Хүүхэд багачууд шоолон
ийнхүү дуулах болжээ:

Өдөр хоногийн өмнө угтан тэмдэглэдэг баяр маань сараар сунжрах болов. Ганц шөнө ажиллах гэрээтэй өвлийн өвгөн маань сар ажиллах боллоо. Ядарч туйлдахдаа өвгөн хатуу дарс хүртэх аж. Арван гурван жил олон түмнийг бодон нойр хоолгүй зүтгэсээр амтат лонхонд дасаж эцэс сүүлдээ донтжээ. Архичин болсон өвлийн өвгөнийг Санта Клаус бүлэг халж солихыг хүсэвч хатуу хахир Монголд ирэх хүсэлтэй өвгөн олдсонгүй. Хөлчүү өвгөн маань дордсоор хорт хавдар тусжээ. Гамшигт утаанд ажилласаар гайт өвчинд автжээ.

Цасан охид маань ч царай зүс алдав. Эрх танхил төрх нь үрчлээ суун ширүүсжээ. Эрүүл чийрэг бие нь таргалж, тураад дордлоо хөөрхий. Эрдэм боловсролоосоо ч хоцрон, цасан хатан болох их шалгалтдаа унах нь гарцаагүй болцгоов. Хүүхэд багачууд шоолон ийнхүү дуулах болжээ:

Хойд туйлаас ирсэн
Хөгшин Санта Клаус
Ан амьтдаа агнаад
Арьс үсийг дамлаад
Хундага дарсанд өгөөд
Харих унаагүй болжээ.

Буурал Санта Клаусын
Бардам цасан охид
Будмал баримал болоод
Балагтай бодолд автаад
Үсэг номоо мартаад
Үгэнд шунамхай болжээ.

Ганган гацуур тойрсон
Гоёмсог ёс хаачив?
Ногоон гацуур бүчсэн
Найр болсон бөлгөө.

_______________________________

Ханпер.
2013 оны 12-р сарын 19

Шинэ жилээр оруулах ёстой байсан бололтой. Бэлэг авахгүй гэж айгаад дуугай өнгөрсөн юм болов уу? Хөгшин болсон надад хэн бэлэг өгөх билээ. Цаг хугацааг харж, өдөр судрыг үзсээр шинэ жилээс зайдуухан мөчид орууллаа. Өвлийн өвгөд уурлаад агсам тавих бий хэмээн бодол төрсөн боловч наадамтай хамт зугаацаад өнгөрлөө. Эх оронд минь ирсэн зүйлс монголжоод дуусдаг бололтой. Арай л мундаг нөлөөтэй байна уу!? Улаанбаатар хотын утаа амралтаа авсан байгаа нь яамай. Наадаж дуусаад удахгүй ирнэ гэж бодохоор айдас хүрнэ. Хаалга, цонхоо түгжихийг хүснэ. Удахгүй ирээд хүн амьтангүй дайрч л таарна. Зун хүртэл утаа бодож сэтгэлээ зовооно гэхээр гутмаар юм даа. Арга уул нь байгаа л байхдаа арван жилдээ бол салахгүй байх даа. Хөөрхий би гутранги хүн болсон бололтой. Уул нь зун сайхан болж байгаа юм сан. Зуны өдрүүдээ зугаатай өнгөрүүлээрэй.

Comments

  1. Угаасаа гоё өнгөрдөггүй шинэ жилийг гунигтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг санагдуулчихлаа. Бас үнэхээр Санта клаус байдаг бол өрөвдмөөр санагдлаа. Утааны тухай ерөөсөө бодоогүй байхад яагаад сануулаад байгаан бээээ.

    Шинэ жилээр оруулахад тохиромжгүй блог байсан байна.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...