Skip to main content

Posts

Showing posts from 2010

"Шавьжны бяцхан түүхс" PDF -ээр

За "Шавьжны бяцхан түүхс"-ээ дуусгаад бүгдийг нь нэгтгээд PDF болгочихлоо татаж авж уншмаар байвал линкээр хандана уу!:) http://share.gogo.mn/AYCEFv00w868031269153325/%D0%A8%D0%B0%D0%B2%D1%8C%D0%B6%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%B1%D1%8F%D1%86%D1%85%D0%B0%D0%BD%20%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D1%81.pdf Энэ нь миний нилээн удаан бичиж дуусгасан жижиг, жижиг шавьжнуудын тухай түүхнүүдээс бүтнэ. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. __________________________ Hanper

#22. Жаран Хөлт

Жаран хөлт байнга л үглэнэ. Өглөө, өдөр, шөнөгүй үглэж шүлсээрээ айраг бүлнэ. Эргэн тойрныхон нь эхэндээ аль болох туслахыг хичээн оролддог байсан бол одоо энэ бүхэнд нь дасаад эсвэл энэ бүхэнээс нь залхаад эсвэл ерөөсөө туслаж чадахгүйгээс хойш гэж боддог болсон болохоор жаран хөлт ганзаараа л үглээд байна. Дөнгөж төрөөд уйлж байсанаасаа ихээр шүлс нэрэх болсон болохоор эрүү шүд нь ч гэж аймаар хүчирхэг эд болжээ. Нэг зуусан бол тавьна гэж байхгүйгээр даган явж үглэхийг нь яана! Өдөр нь дагаж орой нь гэрийнх нь гадаа үглэнэ. Бусад шавьжнууд чамд хийх юм байдагүй юм уу? яагаад ингэж үглэж яншиж байдаг юм бэ? тэглээ гээд чиний наад зовлон чинь алга болчих юм уу? гэвэл та нар над шиг их хөлтэй биш болохооро ингэж байна. Хэрвээ та нар байсан бол аль хэдийнэ ядарч туйлдаад унаад өгөх байсан биз! би л тулдаа өдий хүртэл ингэж алхаж явж байна гээд л уйлж гарах тул дуугай л шүд зуун амьдарна. Ингээд нэг өдөр шавьжнуудын хурал болжээ. Жаран хөлтийг тэсэхийн аргагүй болсон тул одоо арга хэмжээ...

#21. Морин шоргоолж

Бид бол дээд төрөлтнүүд Бидний бахархал, бидний далавч хэмээн удирдагч морин шоргоолжны үг хадан хавцалд цуурайтах адил нүр хийлээ. Гэтэл тэнд дундаас нэг нь гэхдээ далавчтай амьтан зөндөө байдаг биздээ!? бид яагаад бусдад байдаг юмаараа бахархах ёстой юм бэ!? гэвэл тэр олон цугласан дунд жиг жуг түгэж эхэллээ. Удирдагч хөмхийгөө зуугаад аа чамайгдаа энэ бүхэн дуусахаар далавчийг чинь тасдаж хаяд яаж амьдрахыг чинь харна даа! гэж дотороо занаад гараа өргөн олон түмнийг дуугай байхыг тушаав. Цугласан олон ч удалгүй чимээ аниргүй болоход салхины сийгэх л дуулдаж байлаа. Удирдагч хоолойгоо засаад. " Тиймээ! олон амьтан далавчтай Тэгээд бас олон амьтан хөлтэй Хамгийн их хөлтэйгөөрөө Хар мянган хөлтэй жаран хөлт Хязгааргүй их бахархах байсан биз! Хэзээ гэхдээ тийм юм байлаа!? Жаран хөлт үхэхдээ Жаран хөлнөөсөө л болж үхдэг! Энэ бол тоо биш, байх тухай биш! Энэ бол ашиглах тухай, чадварын тухай! " гэвэл олон бүгдээр далавчаа дэвэн дэмжиж байгаа илэрхийлэн баяр хүргэв. Тэгтэл ч өнө...

#20. Эвэрт буга цох

Хавар цаг болжээ. Модод мөчирсөө нахиалуулж эхэлнэ. Эвэрт буга цох яаруухан босон ирсэн боловч царс модны мөчирс аль хэдийнээ хөршүүдээр нь дүүрсэн байв. "Аа! муу сайн шүүслэгчид, донтогчид" гэж орилон хамгийн ойрын царсны шүүс өөд нисэн цугласан олны араас шунхан орж эхний нэг, хоёр эгнээг нэвт зүссэн ч гурав дахь дээр нь очоод нам цохигдон ойчив. "Аа! чи муу ганц шүүснээс болж намайг цохиж унагаана гэнээ! чамтай эвэрээ мөргөлдөж, эрэгчин эмэгчингээ үзнэ дээ!" гээд өндийн босож ирвэл хэн ч өөрийнх нь яриж байгааг тоосон шинжгүй бүгд л шүүс өөд тэмүүлэх учир мань цох саяны унасангаа мартан мөн л хамгийн урд очих гэж дайрлаа. Энэ удаа илүү өндөр дээрээс илүү хурдтайгаар дайран орохоор шийдэн дээш хөөрөн хөөрөн ниссээр эцэсийнхээ өндөрлөгт ирлээ гэж бодон доош шунгахаар эргэвэл нүдэндээ ч итгэмээргүй юм харав. Хэрвээ уур бухимдал энэ бүх шар гозойлт зэрэгтээ автан ингэж өндөрт нисээгүй бол ийм өндөрч гарж ирэх тэгээд хамгийн гол нь энэ бүхэнийг харах байсан эсэхээ мэд...

#19. Чихний хар хорхой

Чихний хар хорхой төрөхөөсөө л бусдад тэнэг гэж шоолуулж өсжээ. Тэнэг хар Тэнхэлгүй хар Мангар хар Маажга хар хэмэнэ хэлүүлж , шоолуулж өсөх тийм ч таатай байсангүй . Тэр энэ бүхэнг тоодоггүй ч сонсох бүрийд нь сэтгэлийнх нь модны нэг навч шарлан унаж хийсэх мэт санагдах ажээ. Сэтгэл гэдэг хэрэг дээрээ эмзэг авай ! Нэг л өдөр тэр энэ бүхнээс залхаж , тэнэг гэдэгтээ гутарч эхэллээ . Гэхдээ энэ өдөр нь энгийн нэг л өдөр биш дурласан цохондоо хайраа илчлээд тэнэг гэж гологдсон болохоор иржээ . Одоо итгэл нь ямар ч навч үгүй өвлийн хувхай мод болоод сүглийн харагдана. Тэнд юу ч байхгүй нүв нүцгэн, бодлын салхи хүртэл хов хоосон аниргүй ганцаараа л үлээн одно. Өдөр хоног урсан өнгөрч болж буй зүйл чих, нүдний хажуу, өмнүүр шунхын, зурсхын өнгөрөх авч сэтгэлд нь тэр өөрөө нэг л газар, нэг л цагт зогсоод, байгаад байх шиг санагдана. Тэр хайрынхаа төлөө тэмцэх ёстой!, аз жаргалаа өөрийн гарар бүтээх хэрэгтэй! Би энэ бүхнийг чадаж л таараа х...

#18. Гэрэлт цох

Шөнийн аниргүйг эвдэн нуурын эрэгдэх унасан модны хөндийд Хаха гэсэн цуурай хадлаа. Хаха , хаха чиний бөгс гэрэлтээд байна гэсэн чимээ үргэлжлүүлэн цуурайтаж буй зүг рүү ойртвол хоёр гэрэлт цох нэгнийгээ шоолон инээлдэнэ. Хаха , хаха өгзөг чинь гэрэлтээд байна . Бөгс чинь туяараад байна гээд л хөхөрч гарлаа . Би юу болсонг нь сайн ойлгоогүй ч тэр хоёр дээр очоод та хоёрын хоёулангын чинь л өгзөг гэрэлтээд байна ш дээ гэтэл тэр хоёр над руу муухай харцгааснаа дуу хоршуулан инээж гарав . Хаха , гэрэлтдэг бөгс бид хоёрын бөгсийг гэрэлтдэг гэнээ гэсээр хоолой хорших нь холгүй инээж гарав . Энэ үед ч гурав дахь гэрэлтдэг өгзөг ирсэнээ та гурав юунд инээгээв гурвуулангын чинь өгзөг гэрэлтээд байхад гэхэд би инээдээ барьж дийлсэнгүй нөгөө хоёртойгоо нийлэн сүүлийн гэрэлтдэг өгзөгийг шоолж гарав .Төд удалгүй 4,5,6 ... ирцгээв.Сүүлдээ хэн ч яагаад инээж байгааг мэдэхээ болцгоов .Бүгд л ирээд инээсээр .Энэ бүх утгагүй инээд алдалтанд залахсандаа би харихаар шийдэн гэрийн зүг эргэн нисэв. Гэнэт б...