Skip to main content

#22. Жаран Хөлт

Жаран хөлт байнга л үглэнэ. Өглөө, өдөр, шөнөгүй үглэж шүлсээрээ айраг бүлнэ. Эргэн тойрныхон нь эхэндээ аль болох туслахыг хичээн оролддог байсан бол одоо энэ бүхэнд нь дасаад эсвэл энэ бүхэнээс нь залхаад эсвэл ерөөсөө туслаж чадахгүйгээс хойш гэж боддог болсон болохоор жаран хөлт ганзаараа л үглээд байна. Дөнгөж төрөөд уйлж байсанаасаа ихээр шүлс нэрэх болсон болохоор эрүү шүд нь ч гэж аймаар хүчирхэг эд болжээ. Нэг зуусан бол тавьна гэж байхгүйгээр даган явж үглэхийг нь яана! Өдөр нь дагаж орой нь гэрийнх нь гадаа үглэнэ. Бусад шавьжнууд чамд хийх юм байдагүй юм уу? яагаад ингэж үглэж яншиж байдаг юм бэ? тэглээ гээд чиний наад зовлон чинь алга болчих юм уу? гэвэл та нар над шиг их хөлтэй биш болохооро ингэж байна. Хэрвээ та нар байсан бол аль хэдийнэ ядарч туйлдаад унаад өгөх байсан биз! би л тулдаа өдий хүртэл ингэж алхаж явж байна гээд л уйлж гарах тул дуугай л шүд зуун амьдарна.

Ингээд нэг өдөр шавьжнуудын хурал болжээ. Жаран хөлтийг тэсэхийн аргагүй болсон тул одоо арга хэмжээ авахаар болсон гээд хэлэцэхээр болжээ. Энгээд хүн болгон гомдоллож үглэж гарлаа. Жаран хөлт хичнээн муу хичнээн ядаргаатай тухай ам уралдуулан, үг булаалдан ярилцана. Тэгэж тэгэж сүүлдээ тогоотой сүү дэвэрэх мэт энэ бүхэн нь хальж асгараад бүхийг л амьдралынхаа талаар үглэж гарлаа. Шоргоолжнууд хэтэрхий олон байгаа тухайгаа, аалзнууд торонд нь амьтад орох оо байсан тухай, шумуулнууд цус сорох олигтой том амьтан олдохгүй байгаа тухай, зөгийнүүд цэцэгнүүд урдын адил ихээр дэлбээлэхгүй байгаа тухай ээлж дараалан хэлэлцэж, ярилцаж гарцгаав. Сүүл сүүлдээ жаран хөлт өөрөө энэ бүхэнээс залхаад дуугай хуралыг орхин гэртээ ороод унтах гэсэн боловч унтаж чадсангүй шавьжнууд шөнжин хуралдав. Маргааш нь жаран хөлт эрт бослоо амьдралдаа боссон хамгийн эрт нь гэхдээ сайндаа ч биш одоо хүртэл хуралдах хурлаас болжээ. Жаран хөлт тэнд очихийг ч хүссэнгүй мөн л амьдралдаа анх удаагаа ажилж үзэв. Хэцүү боловч тэр үглээг сонсохоос дээр ажээ. Ийнхүү шавьжнууд хоёр гурван өдөр шөнө гомдолцгоосоны эцэст гомдлох ч хүчгүй болоод гэр гэртээ харьлаа. Гэхдээ мэдээж хэн хэнд нь өч төчнөөн гомдлох шалтгаан байсан ч бүгд үхтэлээ ядаржээ. Жаран хөлтөд гомдлох шалтгаан байсангүй харин ч хурал дууссанд тавтай сайхан унтаж амаржээ. Маргааш өглөө босож ажлах ёстой түүнд сайн унтаж амрах гэдэг хамгийн сайхан.
________________________________________________________
Hanper
За энэ түүхсээ одоо дуусгах уу!? эсвэл жоохон бас хүлээн зууралдаж шинэ шавьж түүхээ ярихийг нь хүлээдэг юм билүү!? хэхэ за гэхдээ ер нь уншиж байгаа бол ингээд дуусчихсан гэж ойлгоорой хэрвээ ямар нэг юм нэмэгдэвэл намайг бич, бич гээд зовоогоод байсан тэр тэнэг шавьжийг буруутгаарай :Р

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...