Skip to main content

#18. Гэрэлт цох

Шөнийн аниргүйг эвдэн нуурын эрэгдэх унасан модны хөндийд Хаха гэсэн цуурай хадлаа. Хаха , хаха чиний бөгс гэрэлтээд байна гэсэн чимээ үргэлжлүүлэн цуурайтаж буй зүг рүү ойртвол хоёр гэрэлт цох нэгнийгээ шоолон инээлдэнэ. Хаха , хаха өгзөг чинь гэрэлтээд байна . Бөгс чинь туяараад байна гээд л хөхөрч гарлаа . Би юу болсонг нь сайн ойлгоогүй ч тэр хоёр дээр очоод та хоёрын хоёулангын чинь л өгзөг гэрэлтээд байна ш дээ гэтэл тэр хоёр над руу муухай харцгааснаа дуу хоршуулан инээж гарав . Хаха , гэрэлтдэг бөгс бид хоёрын бөгсийг гэрэлтдэг гэнээ гэсээр хоолой хорших нь холгүй инээж гарав .
Энэ үед ч гурав дахь гэрэлтдэг өгзөг ирсэнээ та гурав юунд инээгээв гурвуулангын чинь өгзөг гэрэлтээд байхад гэхэд би инээдээ барьж дийлсэнгүй нөгөө хоёртойгоо нийлэн сүүлийн гэрэлтдэг өгзөгийг шоолж гарав .Төд удалгүй 4,5,6 ... ирцгээв.Сүүлдээ хэн ч яагаад инээж байгааг мэдэхээ болцгоов .Бүгд л ирээд инээсээр .Энэ бүх утгагүй инээд алдалтанд залахсандаа би харихаар шийдэн гэрийн зүг эргэн нисэв. Гэнэт бүгд инээхээ больчихов. Гайхаад эргээд хартал бүхэл бүтэн гэрэлтдэг өгзөгний сүрэг намайг дагаж байлаа. Би ч тэссэнгүй инээд алдсанд тэд мөн л урдын адил хөхрөлдөж эхэллээ . Хаха , хаха ...
Надад тийм ч инээдтэй санагдахаа больсон энэ бүхэнээс залхан ядаж л холдох минь гэж бодон эргэв. Энэ үед тас тас хөхрөлт улам багассаар нам гүм боллоо. Би дуугай л цааш эргэж харалгүй ниссэнд хэн ч инээсэнгүй .Сониуч зандаа хөтлөгдөн эргэж харвал гэрэл улам хурц болж . Би та нар яагаад намайг дагаад байгаан гэтэл мэдэхгүй чи бүхнийг эхлүүлээ биз дээ гэв .
–Юуг? Гэвэл инээдийг гэж энд тэндээс хашгиралдана .
-- Би эхлүүлээгүй тэгээд ч би эхлүүлсэн байлаа гээд яах гэж би уйджиина би явлаа гэтэл тэгээд бид яах болж байна ? гэж тэд нэгэн дуугаар орилцгоов...

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....