Хэний ч мэдэхгүй бүсгүйд дурлаад
Хоног өдрөөр эрэвч олохгүй,
Хаа сайгүй сурав ч олзгүй
Хөөрхий залуу царай алдан байхад
Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж
Хөрст дэлхий байдгаараа сүүмийн
Хүний хүмүүс зовлондоо түүртэж
Хааяа нэг жаргалдаа мишээнэ.
Сүрчигний үнэртэйгээ хийсэн одсон
Сүүдэр мэт тэр охин
Сураг ч үгүй, ажигч ч үгүй
Сэтгэлээс нь аажуухан ууссаар,
Зүүд мэт дурсамжаас нь замхарсаар
Зөрөөд өнгөрөвч танихгүй
Зүгээр л нэг эмэгтэй болон хувираад
Заяа тавилан нь зөржээ.
Хэний ч танихгүй хүүхэн
Хүний хүүгийн хайрыг булааснаа
Хэнэг ч үгүй оршино
Хааяа нэг санаа алдана
Ажил амьдралдаа түүртэн
Ар араасаа цуврах өдрийг
Аргадаж, айлгаж үдсээр
Амраг сэтгэлийн явдлыг мартжээ.
Өөр өөр зүрх
Өөрийн өөрийн шархтай
Өнгөрсөн, ирээдүйн дурсамжууд
Өнөө цагт дарамттай
Урсаад байгаа жам жим
Урд хойдохоо хүлээж сурсангүй
Учрах тавилантай хоёр
Уулзаж таарсан ч таньсангүй.
Хоног өдрөөр эрэвч олохгүй,
Хаа сайгүй сурав ч олзгүй
Хөөрхий залуу царай алдан байхад
Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж
Хөрст дэлхий байдгаараа сүүмийн
Хүний хүмүүс зовлондоо түүртэж
Хааяа нэг жаргалдаа мишээнэ.
Сүрчигний үнэртэйгээ хийсэн одсон
Сүүдэр мэт тэр охин
Сураг ч үгүй, ажигч ч үгүй
Сэтгэлээс нь аажуухан ууссаар,
Зүүд мэт дурсамжаас нь замхарсаар
Зөрөөд өнгөрөвч танихгүй
Зүгээр л нэг эмэгтэй болон хувираад
Заяа тавилан нь зөржээ.
Хэний ч танихгүй хүүхэн
Хүний хүүгийн хайрыг булааснаа
Хэнэг ч үгүй оршино
Хааяа нэг санаа алдана
Ажил амьдралдаа түүртэн
Ар араасаа цуврах өдрийг
Аргадаж, айлгаж үдсээр
Амраг сэтгэлийн явдлыг мартжээ.
Өөр өөр зүрх
Өөрийн өөрийн шархтай
Өнгөрсөн, ирээдүйн дурсамжууд
Өнөө цагт дарамттай
Урсаад байгаа жам жим
Урд хойдохоо хүлээж сурсангүй
Учрах тавилантай хоёр
Уулзаж таарсан ч таньсангүй.
Comments
Post a Comment