Skip to main content

Дурсамж (шохоорхлууд)

Би арай гунигтай байгаад, болоод байх шиг байна. Үргэлж л инээгээд байна гэж байхгүй ч гэсэн. Үүр гуниглаж бол болох л байхдаа. Зөнгөөр нь орхиод бичихээр арван хуруу минь зүрх дагаад уйтгарлаад байгааг харж байгаа биз дээ? Тиймийн тул бодон болон, санан санан гоё дурсамж бичье.

Нэг дүгээр ангид минь Хулан гэж охин байв. ( Нэр нь Хулан биш байх магадлалтай ч гэсэн би одоо хүртэл Хулан л гэж бодоод байдаг юм. ) Би нэг дүгээр салаа, тэр хоёр дугаар салаа, өөр нэг хүүхэд гурав дугаар салааны дарга байв. Хулан хамгийн урд суудаг. Би хамгийн ард суудаг. Хуланг ихэнхдээ араас нь харна. Тийм болохоор царайг нь төсөөлөх юм бол зэрэглээ юм шиг л эргээд хуйлраад тогтож өгөхгүй. Тэр онц сурна, би онц сурна. Нэг дүгээр ангид муу сурдаг хүүхэд гэхдээ ховор байх аа. ( Муу сурч байсан бол уучлаарай. Би тэр үед ухаарах сөхөөгүй бага хүүхэд байсан юм шүү. )

Хуланг би хөөрхөн байсан гэж бодоод байгаа боловч яг үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ хөөрхөн гээд төсөөлчихье. Өөр нэг татагдсан байсан зүйл бол тэр, би бас гурав дугаар салааны дарга бид гурав шатраар ангидаа хамгийн сайн гурав. Бид гурвын хэн нь хэнээсээ сайн байсан нь тодорхой биш. Бид нар нэг нэгнээ тойроод хожчиход байдаг байсан юм. Хуланд би хожигдоод, Хулан гурав дугаар салаанд дийлдээд. Би түүнээс Хулангийн өшөөг авч өгөөд. Ана мана бид гурав тоглоно.

Хуланг урдаас нь харах боломж бол шатар тоглох. Хүү урагшаа, морь урагшаа. Би урагшаа, Хулан урагшаа. Өөд өөдөөсөө хараастай. Би тэрнээс өөр бараг юм санадаггүй юм. Гэхдээ л Хулан хөөрхөн байсан.

Хуланд таалагдахын тулд Хуланг би хожих хэрэгтэй гэж бодно. Орой бүр ааваасаа шатар тоглоё гэж гуйна. Өөр өөртэйгөө тоглож үзсэн ч надад тус болохгүй. Тэр үед утас, интернэт байсангүй. Хамаатны ах нар ирэхээр нэг хоёр өрөг тоглоно. Аав бол ажлаасаа ирээд ядраастай. Юу надтай шатар нүүх. Хамаатнуудын хэнтэй ч тоглосон би хожигддог. Тийм болохоор тэд нар уйдаастай. Би хоорондоо тоглох ах нарыг л харж сурна. Өвөөгийн хуучны томоос том сийлбэртэй шатартай. Тэрүүгээр тоглохоор ухаантай болох юм шиг санагдаастай. Даанч тэр хориотой. Насандаа дийлдэхээргүй ухаантай болчхов бий гэсэн айдастай. ( Яг үнэндээ надтай тоглохоос эсвэл би чадахгүй болохоор өөрсдөө хураах хэрэгтэй болоод тэрэндээ залхуураа биз. )

Хоёр дугаар анги Хулан надад таалаагддаг байсан ч. Би ямар байсныг мэдэхгүй. Багш бид гурвын хэнийг нь шатрын цодгор хүү тэмцээнд оруулахаа сонгож чадахгүй байсан тул гурвуулааг маань ээж аавдаа хэлээд ороорой гэв. Би хэлсэнгүй. Яагаад хэлээгүй гэдгээ сайн мэдэхгүй байна. Би угаасаа хүнд юм аа хэлдэггүй хүн байсан болохоор хэлээгүй байх. Эсвэл хэлсэн ч боломжгүй байсан болохоор ороогүй байж магадгүй. Би сайн санахгүй байна. Ямар ч байсан би үүнээс хойш шатраас зодог тайлав. Тайлах зодог байгаагүй ч гэсэн ирээдүйд байж болох байсан бололцооноос татгалзав. Шатар тоглохоо больсон болохоор Хуланг харах нь ч багасав. Араас нь л харж санаа алдаастай.

Нэг дүгээр ангидаа тоондоо гайгүй гээд медаль этэр хүртсэн тул тооны багш хичээлийн дараа нэмэлт давтлага өгдөг болов. Тухайн цаг мөч дэх сайн найзын маань аав болохоор тэр ч гэсэн тоондоо сайн. Гэхдээ би арай илүү. ( Мөн л би тэгж дурсаж байгаа болохоос үгүй байсан байх магадлалтай. ) Манай найз гэхдээ гурав дугаар салааны дарга байсан эсэхийг нь би сайн санадаггүй юм. Нэг хүн байсан? Хоёр хүн байсан? Нэгдээд уусаад ганц хүн болсон, байсан мэдэхгүй байна.

Найзын эгч надаас нэг эгч. Надаас тоондоо сайн. Тэгээд бас хөөрхөн. Тухайн үед хүн болгон л хөөрхөн байсан байж магадгүй. Дурсамж болохоороо хөөрхөн болоод хувирсан байж ч магадгүй. Надад таалагддаг байсан болохоороо надад л хөөрхөн байсан байж ч мэднэ. Найзын эгч Хулан хоёрын хэн нь илүү хөөрхөн байсныг бол санахгүй байна. Хоёулаа адилхан зүүдэн царайтай болохоор аргагүй биз дээ.

Хүүхэд болсон хойно бид гурвын хичээл хийх гэж юу байв. Гурван цаг хийх даалгаврын хоёр цагт нь тоглоод үлдсэн нэг цагт нь хийнэ. Эгчийг нь дагаад дээс тоглоно. Олс тоглоно. Тэгээд эргээд бодлогодоо орно. Тухайн үед нэг цаг биш гурван цаг бодлогоо боддог байсан бол одоо байгаагаас гурав дахин их ухаантай болох байсан ч юм билүү гэж хааяа бодно. Энэ цаг мөч ингэж өнгөрсөн боловч яг нарийн санаж байгаа зүйл алга. Найзын эгч даашинзтай үсрээд би дээс эргүүлээд араас нь харна. Хааяа нэг эргэхэд нь царай нь харна. Бодлого бодож байхдаа хөмсгөө зангидаж, үсээ арзайлгахыг нь ширтэнэ. Надаас эгч болохоор намайг өөрт нь татагдаж байгааг мэддэг байсан байж магадгүй. Өөрөө ч тэр хүүхэд байсан болохоор тэр тухай боддоггүй ч байсныг үгүйсгэхгүй.

Тэр зун манайх Улаанхуарангаас Хархорин уруу нүүв. Гэр сургуулийн хооронд автобус автобус дамжиж хоорондоо уралдаж тоглоно. Энэ жил эсвэл өмнө шил тухайн үед явдаг байсан шар хадын цэнхэр автобус анх удаа замд гарлаа. Хурдан ч жигтэйхэн, ширүүн гэж ярилтгүй. Хэн тэрүүнд сууна тэр түрүүлэх нь тодорхой. Тэр зун нь сургуулиудыг цогцолбор болгохоор зарлав. Тооны багш ажлаасаа гарав. Би ч дагаад сургуулиа солихоор болов. Гурав дугаар ангид зай байсангүй тул дөрөв дүгээр ангид оров. Ах нар, эгч нар л харагдаад би нэг жоохон бацаан амьдрал мэдэхгүй тул хаана нэг газар суугаад хичээлээ хийдэг л байсан байхдаа. Таалагддаг хүн байсан эсэхийг мэдэхгүй. Санахгүй байна. Нэг л мэдэж байгаа зүйл бол манай ангийн багшийн хүүхэд нь өвчтэй гээд манайд хичээл ордоггүй байсныг л мэдэж байна. Гурав дугаар ангиа алгасаад дөрөвдөө хичээл үзээгүй би яаж., ямар азаар тав дугаар ангидаа улиран суугаагүй гэдэг нь жинхэнэ гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ.

Бага анги дуусав. Дунд хүн болох цаг ирэв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй гэхдээ тооны анги хөөж гэрээсээ хол сургуульд оров. Ангид сургуульд хөөрхөн хүн байсангүй. Нэг байсан байж магадгүй л юм. Гэхдээ тэрнээс илүү хөөрхөн хүүхэд зурагтаар гардаг байлаа. Тухайн үед Хобби сургууль анх нээгдэж байсан юм болов уу? эсвэл би анх удаа зурагтад анхаарал тавьсан юм болов уу? Хоббид сурдаг гэсэн нэг охин ангил хэлний хичээл заадаг байлаа. Нэр нь хэн байсан нь зурагтын сувагтайгаа алга болжээ. Нэг өдөр манай сургууль дээр өөр сургуулийн хүүхдүүд ирж хоёр сургууль хоорондоо нийлж тооны давтлага хийх боллоо. Гэтэл өнөөх зурагтаар гардаг хүүхэд сууж байх юм. Түүх мөн л өөрийгөө давтаж тэр эхний эгнээд би сүүлийн эгнээд. Болдог бол би урагшаа багшийн ширээнд сууж давтлагын турш түүнийг ширтмээр санагдана. Ямар бодлого хэдэн цаг хэдэн удаа бодсоноо санахгүй байна. Тав дугаар ангийн дурсамжийг бүгдийг нь тэр дарангуйлна. Зурагтаар түүнийг харна. Зурвасхан араас нь ширтэнэ. Тэр намайг мэдэхгүй өөр өөрийнхөө амьдралаар урагшилсаар. Хэрвээ хувь тавилангаар эсвэл ердөө л аз завшаанаар өөрийгөө таних юм бол чи хөөрхөн шүү.

Тоо намайг гараас минь хөтлөлгүй араасаа чирсээр өдий хүрсэн бололтой. Тэр үед ч гэсэн тооны багшаа дагасаар өөр сургууль уруу явав. Шинэ сургууль шинэ хүмүүс. Энэ үед хүмүүс сонирхолтой биш болсон байсан юм шиг санагдана. Гэртээ орвол гэрээс гарахгүй. Гадаа гарвал хурдхан шиг гэртээ ордог. Ороод орон дээрээ тэрийгээд нэг ном бариад авна. Дуусахгүй л бол унтахгүй. Шөнөжин уншаад өглөө нь хичээлдээ. Нойрмог явахгүй нь тодорхой. Гэхдээ одоо бол бүүр босохгүй. Бага залуу насны эрч хүчээр уншиж байжээ би. Гурав дөрөв дүгээр ангидаа сураагүй юм болохоор Монгол хэлэндээ муу гэж жигтэйхэн чангаар уншиж миний хувийн амжилт бол 99н үг. Зуугаас илүү гарч байсан аа санахгүй байна би. Яаж бодолгоо ойлгож яаж боддог байсан юм болдоо хөөрхий.

Энэ үед Дагий юм уу, Дагиймаа гэж дууддаг охин байлаа. Манай анги эсвэл өөр анги байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан бас л тооны давтлагад сууна. Тэгээд бас нэг шар найз бандитай. Найз бандитай болохоороо салж нийлэхгүй юм шиг бодож байсан би зүгээр л адилхан хараастай. Ганцаараа байсан ч би өөрөө бол зориглохгүй байсан байх аа. Ном уншаад тэр үү эсвэл би болохоороо тэр үү? эмэгтэй хүн болгон гүнж юм шиг санагдана. Би баатар эсвэл ханхүү л биш бол намайг тоохгүй. Би өөрийгөө баатар гэдгээ мэднэ. Ханхүү биш ч гэдэг нь тодорхой. Тийм болохоор би гүнжийн гараас яаж атгах билээ. Магадгүй хаан эцэгийг нь шатаар ялаад эзэнт гүрнийг нь энхрий охинтой нь авах бололцоотой байсан биз ээ. Гэвч шатар тоглохоо болиод удчихсан үлгэр домгийн тавилан арилчихсан байдаг. Зунжин тооны давтлага хамт хийв. Дагиймаа өдөр ирэх тусам дурсамжид гүн шингэнэ. Намар болоход би багшаа даган сургууль солилоо. Дагиймаа анги үсэрч сургууль солилоо. Бага насны эрхээр салаад явлаа.

Үүнээс хойш өөр ингэж санаанд буутал шохоорхож байсан хүн их сургуульд ортол гараагүй юм шиг санагдана. Эсвэл би номдоо ороод өндийж харахаа болиод. Гүн ухаанд нэвчээд гүн гүнзгий хараад эмэгтэй, эрэгтэй ялгалгүй би бусдаас илүү гэж бодоод хөөрөн дэвхцэж явсан биз ээ.

Ингээд бага насны дурсамж, шохоорхлууд дуусав. Гунигтай биш сэтгэл булаам дурсамжууд. Бусад төрлөөр байгаа дурсамжууд нь цаг хугацаагаа хүлээгээд, цагаан цаас хайгаад одоохондоо гүн харангуйд унтаж буй.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...