Skip to main content

Цогцос

Үхсэн хүн амилуулах тийм ч сонирхолтой биш. Харин амьд хүнийг хүйтэн цогцос болгох олон арга бий. Миний мэдэх, мэдэхгүй өчнөөн боломжоос хамгийн сонирхолтой нь аль вэ? хэмээн өөрийгөө зовооно.

Бага багаар биеийн элч алдагдаж, хүйтэн чулуун баримал болох нь. Гантиг чулуун баримал урлах мэт биш гэж үү? Зарим нэг хүн санал нийлэхгүй байж болох юм. Нөгөө нэг нь үхдэл амьдруулах яахаараа сонирхолгүй байдаг юм гэж гайхаж байж ч магадгүй. Ядах юмгүй шүү дээ. Зандан мод нунтаглаж, шимийн архитай холиод арван мөр тархи шившиж цацахад л хангалттай. Кино, хүүхэлдэйн дээр гардаг та бүхний зомби бэлэн болно.

Амьд хүн хажууд нь шаал өөр. Шонгийн дэргэдэх зулзаган мод мэт. Салхинд сэржигнэн, бороонд найгана. Хүний амь тасалж байхад хамгийн чухал зүйл бол ухаан алдуулахгүй байх. Тэгэхгүй бол сүнс нь түрүүлээд зайлчихна. Амьтан гаргаж байгаа юм шиг хогийн болчихдын. Ер нь бол залуу хүмүүс хамгийн гайхамшигтай цуглуулга болж чаддаг. Хөгшчүүл арай л хурдан үхээд, хүүхдүүд арай л болоогүй байдаг юм аа. Тэгээд ер нь бол эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ялгаа нээх байхгүй. Гол нь зөв зохицуулж, оновчтой тооцоолох хэрэгтэй л дээ.

Би хааяа боддог юм. Энэ бүхэн хэзээ эхэлчхэв ээ? Хэзээ би ийм гоё урлагийн бүтээлийн амтанд орчхов!? Хамгийн анх үхэж байгаа хүн харсан үеэ санах юм бол би арав, арван нэгтэй л байсан байх. Хээр морьтой давхиж явтал цагаан чулуу өндийгөөд ирэв. Ус шиг номхон морь минь байдгаараа цоройлгон, намайг газар чулуудан алга болчихлоо. Сониуч зандаа хөтлөгдөн ойртвоос цагаан даавуунд ороосон зүйл байх юм. Хэрэгт дурлан баглааг тайлбал Доголон Хүрлээ хэвтэж байна. Баахан чичилж үзсэн ч хариу үзүүлж байгаа юм алга. Өмхий ханхлуулан унгахаас цаашгүй. Зовхийг нь дээшлүүлж харвал ногоон нүд нь цэхийчхээд ямаа шиг. Сонирхол ч бууран морио эрвээс хөөрхий минь эзнээ гээсэндээ гэмшин зогсоно. Тэр орой доголон Хүрлээ зүүдэнд орж ирээд шөнөжин унтуулсангүй. Цэхийсэн нүд нь гөлийтөл ширтээд яасан гэхээр амандаа ус балгачихсан юм шиг дуугүй л гэрийн хаяанд сууна. Эмэг эхдээ тэрийг хэлбэл эрхээ эргүүлэн шөнөжин маань уншин намайг сахиж суув. Би ч эмэг эхээ өрөвдөөд нүдээ тас анин унтсан мэт шөнийг барлаа. Маргааш нь аймгийн төв орж лав багшид золгов. Харих замдаа томоотой байсан гэж зайрмагаар шагнуулсан санагдана. Хот ороод ээж, аавдаа эрхлэн бас баахан шагнуулсан. Тэгэвч Хүрлээ гуай дэргэдээс минь холдсонгүй. Орой бүр орны хөлд суун, дуугүй гөлөрнө. Би ч сүүлдээ дасаад тоохоо болилоо. Гэрийнхэн ч намайг тоохоо болив. Хаа нэгтэй амьдрал чамгүйгээр үргэлжлэн гэж уншсаныхаа үнэн болохыг ухаарлаа.

Яг л тэг, нэгийн голоос тоо аваад хаясан ч нэгээс хоёрын хоорондох тоо үргэлжилсээр л байх мэт. Амьдрал өөрчлөгдөхгүй, хувьсахгүй үргэлжлээд байх юм бол нэг, нэгээр нь авсаар хэзээ дуусах юм болдоо гэсэн сониуч занд хөтлөн эхний хэргээ хийв. Ажил эхлэхэд онгод хэрэгтэй ч дуусгахад сахилга бат шаардлагатай аж. Орцныхоо хөөрхөн охиныг граш дээрээс түлхэж унагаад хөл нь хугарахыг харлаа. Хөөрхөн царай нь үрчийн тэгш хэмгүй болоод цагаан даашинз нь улаан цусанд будагдан улам хөөрхнө харагдана. Тэгш хөл нь ёрдойн нугараад ёозгүй үзэгдэх боловч зүрх түг түг цохилоно. Би дурлачихав. Тэр оройжин томчуудад загнуулсан даа.

Өнөөдрийн хүүхэн тэр охиныг санагалзуулна. Гарыг нь хөрөөдөж байхад байдгаараа чарлан аврал эрээд л. Бишрэмээр сайхан. Энэ удаа харин би урлагаа бүрэн сайхан төгсгөлөө. Өөртөө онц тавимаар. Зургийг нь аваад цогцсыг нь жижиглэн гахай нартаа өгөв. Өө нээрээ би, гахайн фермтэй гэдгээ дурссан билүү? Хамгийн анх гахайн анатоми хүнтэй адилхан гэж дуулаад дадлага суух маягаар ажиллуулж байсан бол одоо харин зах зээл өргөжөөд, монголчууд ч гахайн маханд дуртай болоод бизнес өргөжөөд ашигтай тул ажиллуулсаар л. Дээрээс нь гахай хоол гол нь гэж байхгүй юм аа. Ямар нууцаар манай гахай амттай байгааг ч хэрэглэгчид мэдэхгүй сониучирхах нь сонирхолтой. Урлагийн бүтээл. Урлагийн бүтээлээр хооллож байгаа учраас тийм байгаа юм. Үгүй ч байж магадгүй. Доголон Хүрлээ л тэгж айлдсан, хэн мэдэх билээ золиг гэж.

Заримдаа энэ Хүрлээ, чавкатай хэрэлдээд лай болох юм аа. Чавка гэж миний эхний туршилт. Туршлагагүйтээд урлагаа бүтээхээсээ өмнө түрүүлээд алчихсан юм. Ядаж байхад эмгэн байсныг хэлэх үү! үглээ гэж жигтэйхэн. Одоо бүр энэ хэд хүртэл надад ажлыг минь заах болжээ. Би өөрийгөө ухаан алдуулчхалгүй яаж дотор гэдсээ ухахаа мэднэ за! Та нар дуугүй байцгаа. Бидэнтэй бидэнгүй амьдрал үргэлжлэнэ.


Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...