Би ер нь царай хардаггүй л дээ гэж сохор хэлэхэд. Би ер нь бие хардаггүй л дээ гэж сүнс нэмэрлэв. Та нар муухай гүехэн юм даа гэж одой шогшорно. Буйдангийн буланд над шиг гүнзгий байлдаа хэмээн горзгор бувтнав. Би хажууд нь дуугай л нэт ухан энэ ч сайхан хүүхэн байна даа гэж эртний хаад шиг голж, шилж суулаа. Гэнэт хаалга дэлбэрч дүлий орж ирээд. Нүдээд байхад үүдээ тайлахад яадаг юм бэ! хэмээн гараараа чарлав. Юу болоод байгааг ойлгоогүй сохор террорист гэж муухай чарлаад цонхоор үсэрчихлээ. Чи ч ёстой гүехэн юм даа гэж одой шогширсоор. Горзгор хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тул сохортой цуг үсэрчихлээ гэж бодон хоёр хүнээр түргэн дуудав. Хөөрхөн сувилагч ирээсэй гэж дотроо бодлоо. Аз болж нэг давхарт байсан ч азгүй болохоор цонхон доор нүх ухчихсан байж. Сохор хөөрхий доголон сохор болох шахжээ. Тоть олж аваад далайн дээрэмчин болох дөхөж. Горзгор харин өндөр юм болохоороо доошоо үсрэхгүй дээшээ авирчхаж. Дээд айлд орчхоод нөхөртэй нь хэрэлдэж зогсдог байгаа. Одой үүнийг мэдчихээ...
Минийх ... Тэгээд таных :Д