Skip to main content

Гилжгэр

Би ер нь царай хардаггүй л дээ гэж сохор хэлэхэд. Би ер нь бие хардаггүй л дээ гэж сүнс нэмэрлэв. Та нар муухай гүехэн юм даа гэж одой шогшорно. Буйдангийн буланд над шиг гүнзгий байлдаа хэмээн горзгор бувтнав. Би хажууд нь дуугай л нэт ухан энэ ч сайхан хүүхэн байна даа гэж эртний хаад шиг голж, шилж суулаа.

Гэнэт хаалга дэлбэрч дүлий орж ирээд. Нүдээд байхад үүдээ тайлахад яадаг юм бэ! хэмээн гараараа чарлав. Юу болоод байгааг ойлгоогүй сохор террорист гэж муухай чарлаад цонхоор үсэрчихлээ. Чи ч ёстой гүехэн юм даа гэж одой шогширсоор. Горзгор хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тул сохортой цуг үсэрчихлээ гэж бодон хоёр хүнээр түргэн дуудав. Хөөрхөн сувилагч ирээсэй гэж дотроо бодлоо. Аз болж нэг давхарт байсан ч азгүй болохоор цонхон доор нүх ухчихсан байж. Сохор хөөрхий доголон сохор болох шахжээ. Тоть олж аваад далайн дээрэмчин болох дөхөж. Горзгор харин өндөр юм болохоороо доошоо үсрэхгүй дээшээ авирчхаж. Дээд айлд орчхоод нөхөртэй нь хэрэлдэж зогсдог байгаа. Одой үүнийг мэдчихээд нөхрийг нь чи ч ёстой г… гээд үгээ гүйцээж амжаагүй байтал горзгорыг уучлаад бид нарыг гэрээсээ хөөж гаргав. Түргэн ч ирлээ. Сохрыг аваад явав.

Том яагаад жижгээс жижиг юм бэ? Томыг тотом, жижгийг жиг гэвэл таарна. Баглаатай хэвтэх сохор. Үгүй ээ! чиний харах өнцөг чинь буруу байна. Жижиг яагаад томоос том юм бэ? Жижгийг жиг, томыг тотом гэх хэрэгтэй. Та хоёр ч гүехэн юм даа гэж одой шогширсон хэвээр л. Горзгор хажууд нь очиж зогсоод би Тотом чи Жиг гээд инээд алдав. Учрыг ойлгоогүй дүлий худлаа дагаж инээнэ. Эргэлтийн цаг дууссан тул бид хэд буцах шаардлагатай болов. Гэртээ иртэл салбархай хаалгаар хулгай ороод хамаг юм аваад явчихаж. Дүлий хий дэмий гараа савчина. Одой санаа алдан газар суулаа. Тэд нар ч гүехэн юм даа гэж шогшров. Гүехнийг тэсэхээ больсон горзгор одойг шанаадаад авав. Дуугай байлдаа чи яасан ядаргаатай юм бэ! Уур нь гараагүй бололтой дүлийг цохиод авав. Юм дуугар л даа чи! худлаа гараа савчаад байх юм. Би горзгорыг цохиод унагав. Гүнзгий байлдаа чи! гүехэн байгаад байх юм гэж гараараа зангав. Гомдсон гозгор, одой, дүлий гурав сугадалцсаар гарч одоцгоов.

Гилжгэр, хөөрхөн охид цахим ертөнцөөр дүүрэн. Баруун зүүн, урагшаа хойшоо гилжийсэн охид хаа сайгүй. Хөөрхөн гилжгэр охидыг амьдрал дээрээс хайгаад үл олдоно. Хотын гудамжаар тэнэгэр, тэгш охид холиход сэтгэлд таарах гилжгэр охид олдохгүй намайг зовооно.  Ядаж байхад муу сайн хулгайч нар интернэт хүртэл хулгайлаад явчих юм. Хийх юм олдохгүй гиюүрч суулаа. Датагаа хэрэглэхээс гол харлаад болдоггүй. Тараг, сүү ууж жоохон цайруулж байгаад хэрэглэх гэтэл өнөөх л муу сайн хулгайч нар хөргөгч яваад явчхаж. Дэмий л утсаа гөлөрч хэвтсээр нэг мэдэхэд унтчихаж. Хөшиггүй цонхоор дайрч орох гэрэлд цохигдон сэрлээ. Тэнэг горзгор сүүн гэрэл барьчихсан шүүн, шүүн гээд намайг цохиж гарна. Яаж байна аа, чи! Би чиний аав байна. Шүүн, шүүн.

Бид гурав чиний сонирхдог төрлийн охин олсон гээд гурвуулаа өөр өөр охин үзүүлэв. Гурвуулаа гилжгэр хөөрхөн боловч аль нь ч таньдаггүй юм байна. Тэгээд танихгүй охидоор чинь би яах юм бэ! гэвэл таньдаг л болчихгүй юу гэх юм. Үнэний ортой ч юм шиг. Тэгээд танилцахаар шийдлээ. Хотын гудамжаар хайгаад олдохгүйгээс хойш үүлэнд зурвасаа хавсаргаад илгээхээс гэтэл дүлий, одой, горзгор гурав байдгаараа хөхрөлдөнө. Ингэж яриад байвал чамд эхнэр олдохгүй ээ! Хахаха. Тэгээд дүлийн үгэнд орж ^_^ илгээв. Одойн зөвлөгөөг авч сайн уу? гэв. Горзгор ядаргаа сонин, сонин юм яриад байсан тул өөрийнхөөрөө бичлээ.

"Өө, арван жилийн өмнө байсан бол захидал өгөх байсан юм. Арван жилийн хойно тул зурвас үлдээлээ. Гилжгэр хөөрхөн болохоор чинь танилцах гэсэн юм. Хотын гудамжаар хайгаад олдохгүйгээс хойш үүлэнд зурвасаа хавсаргаад илгээлээ."

Үүнээс болж утсаа хүртэл шалгахаас айж эхлэв. Ямар хариу ирэх бол хэмээн тоогоогүй мэт утас уруугаа хялам, хялам хийнэ. 1 минут өнгөрсөн ч хариу алга. 10 минут өнгөрсөн ч хэрэг алга. 1 цаг өнгөртөл. Сийнэ гэж байна. Салхи сийгээд хэцүү л амьдралтай юм байна гэж бодлоо. Хариу мөн л алга. Гурвуулаа хэцүү амьдралтай бололтой. Алинаас нь ч хариу ирсэнгүй. Одоо яах вэ нэгэнт өнгөрсөн архи уухаас гэсээр өнөөх гурвыгаа хөтлөн гарлаа. Архи уух явцад сонин содон бодол орж ирэв. Хүн ер нь агаар л биш бол хийтэй холбоотой юманд дургүй юм байна. Хийгээ гаргахаар уурлана, утаа гаргахаар уурлана, уур гаргахаар уурлалаа гэнэ. Явж, явж тамхичин Улаанбаатар чинь нүүрсэнд донтчихсон хар хүн юм байна шүү дээ. Хүүхнүүд манай энэ хар юм гээд байдаг нь аргагүй л юм байна.

Нэг мэдэхэд тас үсэрчхэж. Тасарсан хөлийг минь залгах аргагүй болчхож. Ингээд бидэн таван найзууд чинь сохор, доголон, дүлий, одой, горзгор болчхож. Одоо гилжгэр хөөрхөн найз охинтой болчихвол ч илүү ургасан хуруутай гарын таван хуруун шиг болох гээд байна даа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...