Skip to main content

Шинэ, хуучин

Одоо л блогоо ахиж бага, багаар сэргээж байгаа ч гэсэн 2009-2014 оны хооронд их л идэвхтэй бичдэг байлаа. Тухайн үед хүмүүс нэлээд ордог байсан асуулт самбар дээр Songodog гэсэн нэрээр ордог байв. 2009 онд Хятадад байсан болохоор хэрэглэдэг байсан сайтуудад орох гэж ядаргаа залхуураад л асуултад орно. Тэгж явсаар овоо удав. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй. Тэндээсээ салаалаад blog.banjig, blog.gogo орж юм бичдэг болов. Одоо байгаа Hanper нэрээ ашиглана. 

2015 онд Монголд эргэж ирээд ажил төрөл гэж явсаар байтал блог ч мартагдав. Бичих ч балартав. Нэг мэдсэн блогууд бүгд алга болчхож бичсэн, хөтөлсөн нэг ч юм үлдээгүй байх юм. Эргээж сэргээх арга ч алга бололтой гэж бодож байтал саяхан санамсаргүй тохиолдлоор хуучны зөөврийн хард диск дээр асуулт самбарынхаа блогийг хуулаад авчхаж. Тэрийг хальт гүйлгэж харж явтал доор бичсэн мөрүүд байх юм. Тэгээд л би бодлоо. Бүхэл бүтэн 13н жил өнгөрөөд байхад би адилхан л тэнд тэнд сэтгэл алдраад л яваад байгаа юм байна даа гэж.

Хуучны зүйлс дурсамжтай бөгөөд бас сонин уншигдаж байна. Ахиад 13н жилийн дараа эдгээр зүйлс мөн л хачирхалтай санагдах биз ээ.
Тэгээд хуучны үгстэй хэлхээтэй жижиг шүлэг бас хавсаргав.


Цэг

 
Би яагаад хайлж урсаад
Бүтэхгүй дурлалд гуньж гутраад
Бороо орохоор санаа алдаад
Болзоо чамаас хүснэ вэ?

Чи яагаад ургаж дэлбээлээд
Чин сэтгэлээр өөрийгөө хайрлаад
Чөдөр ч үгүй бүжээд
Чимээ аниргүй амьдарна вэ?

_________________________________________
Hanper 01.07.2022



Хөөрхөн гэж чамайг хэлж чадахгүй нь
Уучлаарай
Татагдах сэтгэлээ ч татаж чадахгүй нь
Өршөөгөөрэй
Сэтгэлийг минь анзаарахгүй байгаад
Баярлалаа
Анзаарсан ч зугтахгүй байгаад
Гялайлаа

_________________________________________
Songodog 30.11.2009


( blog.banjig, blog.gogo эндээс юмнуудаа авах арга мэдэж байвал хэлж өгөөрэй. Одоо ч гэхдээ худлаа л байхдаа. Хэн тэрийг хадгалж суух билээ.)



Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...