--- Би чамд хайртай гэж хэлээгүй биз дээ!?
--- Тэгээд?
--- Би чамайг хайрлана гэж ч амлаагүй!!!
--- Тэгээд?
--- Тийм юм бол чи яагаад надаас хайр нэхээд байгаан?
--- Чи яагаад өгч болохгүй гэж? чамд өөр өгөх хүн байгаа юм уу? эсвэл өгчихсөн ч юм уу?
--- Тийм байсан бол би чамтай цуг байхгүй байсан.
--- Тийм бол намайг хайрлачхаж яагаад болохгүй байгаан?
--- Би чамд үнэхээр сайн, өмнө хэн нэгэнд ингэж үнэн сэтгэлээсээ хандаж татагдаж байгаагүй гэдгээ хэлсэн шүү дээ.
--- Тэгээд тийм л юм бол чи яагаад хайртай гэж хэлж чадахгүй байгаан?
--- Юу яагаад гэж би хэдий чамд үнэхээр сайн ч гэсэн хайртай эсэхээ мэдэхгүй байна.
--- Юу гэсэн үгийн?
--- Би чамд хайртай гэсэн чинь худлаа байвал яахын.
--- Хмм, хэн нэгэн надаас илүү чамд таалагдах юм бол чи намайг хаяад явна гэсэн үг үү?
--- ... , Мэдкү
--- Өөдгүй амьтан чи тэрэнтэйгээ яв за, би чамайг үзэн ядаж байна.
--- Үгүй ээ байз л даа, надаа тийм хүн ерөөсөө байхгүй шүү дээ.
--- Ганцааранг минь орхи муу гахай, эрчүүд та нар бүгдээрээ адилхан мэд үү!!!
--- Би тэд нартай адилхан биш мэд үү!!! адилхан биш болохоороо л би чамд худлаагаасаа хайртай гэж хэлж чадахгүй байна!!!
--- Тэгээд хайргүй юм бол надаас холдооч, намайг орхиод яваач.
--- Чадахгүй ээ, би тэгж чадахгүй! би тэгж хэлж чадахгүй ч гэсэн тэгж хэлэхийг ямар их хүсдэг гээч. Би өөр өөрөөсөө айж байна, чамайг шаналгах вий! чамайг хуурчих вий! гэхээс би үхтлээ айдаг. Миний сэтгэл худлаа байгаад би чамайг уйтгарлуулах вий гэхээс ... хараал ид гэж.. тэгэхээс би ямар их айдаг гээч.
--- Чи яагаад зүгээр л зүрх сэтгэлээ сонсоод элдэв юм бодохгүйгээр хэлж чадахгүй гэж үү?
--- Чи тэгвэл яагаад зүгээр л надад итгээд зүгээр л намайг хайрлаад надаас ямар нэг амлалт сонсохгүйгээр намайг хайрлаж болохгүй гэж?
--- Учир нь би айгаад байна. Би чамд хайртай болчихсон чинь чи намайг орхиод одох болов уу? гэдгээс би үхтлээ айжийна. Би шаналмааргүй, чамайг ч алдмааргүй байна.
--- Хайр сэтгэлд эргэлзэх зүйл байдаггүй гэдэг биз дээ. Хоёулаа ер нь бүтэхгүй юм байна. Хоёулаа болъё.
--- Чиний зөв байх дөө.
...
...
...
--- Би чамд хайртай ахиад би чамаас хэзээ ч салмааргүй байна. Чамайг алдмааргүй байна.
--- Уучлаарай, чиний зөв байсан байна лээ! би чамд хайргүй.
--- Би мэдээд байсиймаа, би энүүнээс л айгаад байсийн. Тэртэй тэргүй л ингэх байсан биз дээ. За за тэгвэл яая гэхэв дээ, би чамд хайртай байсан юм байна лээ шүү. Эртхэн мэдсэн бол чамд тэр үед хэлэх байсийн.
--- Тэгсэн бол би чамд хайргүй гэдгээ мэдэхгүй өнгөрөх байсан байх. Гэхдээ сүүлд нь бүүр л хэцүү байх байсан байхдаа!!!
--- Магад ч үгүй, За тэгвэл чи хүссэнээрээ явдаа. Баяртай
--- Баяртай.
Ээ чааваас, ээ чааваас заяагүй амьтан тэгэхэд хайртай гээд хэлсэн бол хайртай гэдгээ эртхэн мэдсэн бол. Хараал идмээр азгүй толгой яахаараа хаягдчихдаг байна аа. Бүхий л зүйлсээ зориулаагүй гэж үү!? энэ л зүйлийн төлөө, чиний л төлөө би төлөвлөөгүй байсан ч бүхнээ зориулсан шүү дээ; ганцхан чи л надаа эргэж ирэхийн бол би бүхий л зүйлсийг хийхэд бэлэн байна хэмээн өөрийгөө хараан есөн давхрын дээвэр дээр суун байтал гэнэт хэн нэгний хөлийн чимээ сонсогдон гайхан харвал таяг тулж, хар тэрлэг нөмрөөд мөнгөн тоногтой бүс зүүсэн өвгөн өөрийг нь дооглонгуй харан зогсоно.
Угийн бага залуугаасаа номд хорхойсож даруу өссөн зангаараа шаналж байсан ч инээмсэглэн танд юу хэрэгтэй билээ? хэмээн асуувал өвгөн тас хар нүдээрээ нэвт харах мэт нухацтай ширтээд инээд алдан. Аяа залуу насаа гэж ийм л байдаг даа! Би чамайг харж байна! Доторхыг чинь. Зүрх сэтгэлийг чинь хэмээн маасайтал инээж гарсанд залуугийн дотор нэг л тавгүйрхэв. Залуу хөмхий зуун настай хүн юмны учир олох нь амар байтал юунд ингэж гунигласан нэгнийг тавлан баясах билээ!? хэмээн асуувал чи тэгээд юу ч хийхэд бэлэн юм биз дээ? хэрвээ тэр охин чинь чам дээр эргээд ирвэл? гэж тоглоомоор ч юм шиг, жинхэнээр ч юм шиг ёозгүй тэгээд шулуун асуухад нь: танд ямар хамаатай юм? хэмээн залуу адгахад. Өвгөн тас тас хөхрөн байснаа тэгвэл болих л үгүй юу гээд эргэх үед залуу хэрвээ боломжтой бол үзээд л алдъя юу алдах билээ!? угаасаа алдаж болох хамгийн том зүйлээ алдчихсан биз дээ гэж бодлоо.
За тэгээд та юу хүсээв? Мөн танаас болсон гэдгийг яаж мэдэхийн? гэхэд өвгөн мэдэж байсан мэт утас чинь дугараад байна гэвэл үнэхээр л утас нь чичирч байх шиг санагдлаа. Гайхан халаасаа уудлаад нүдэндээ ч итгэсэнгүй тэрнийх нь дугаар байлаа. Яараан авбал дүүд дүүд гээд чимээ тасрахад, сая л ухаан орж юу билээ энэ чинь гэж бодон. Чи хэн бэ? яахаараа? гэвэл өвгөн яриаг нь таслан. За харсан биз дээ!? гэхдээ би авах юмаа амлалт маань биелэхээр л авна тэрүүнээс нааш авахгүй. Тийм болохоор чи надтай наймаалах эсэх ээ өөрөө л шийдэж дээ! хэмээн өврөөсөө уртаа гэгчийн хар гаанс гаргаж тамхилахаар зэхэх нь нухацтайгаар ярианд орохоор шийдсэнийг илтгэнэ.
Тэгээд та юу хүссэн юм бэ дээ? гэж залуу гайхсан, сониучирхсан байдалтай асуувал. Чи чинь залуу хүүхэд байж зурагт этэр үздэггүй хэрэг үү? юу авдаг билээ сүнсийг чинь л авна шүү дээ хэмээн тас тас хөхөрч эхлэхэд буруу зүйлтэйгээ орооцолдсоноо мэдсэн залуу учраа олохгүй доороо бувтнана. Уучлаарай би лав тийм юм мэдэхгүй юм байна. Тэгэхээр наймаа хийж даанч чадахгүй нь дээ! гэвэл өвгөн гаансаа хүчлэн үлээхэд гаанснаас нь гал тургих шиг болов. Лавшруулан ажвал хар луу харагдсанд өөрийн мэдэлгүй хөшиж орхив.
Чиний сүнс ямар хэрэгтэй юм бэ? чи одоо юугаар амьдарч байна!? Биеэрээ. Сүнс чамд байгаа ч сэтгэл чинь хаана байна? Тэр охинд. Тэгээд чамд өөр юу хэрэгтэй юм? наад сүнс чинь чамд ямар ч хэрэггүй эд байгаа биз дээ? Ямар нэг зүйлээр чамд хэрэг болж байсан уу? хэмээн ар араас нь асуултаар булна. Залууг энэ бүхэнд самгардаж. Гэхдээ, гэхдээ … гэхээс өөр юу ч хэлж чадахгүй ээрч муурч гарахад өвгөн гаансаа далд хийн “За хүү минь би чамд хэлье. Бурхан наад сүнсийг чинь хүмүүсийг удирдах гэж хийсэн юм. Харин хүн өөрийнхөөрөө байхын тулд бурхны суулгасан сүнс гээд байгаа зүйлийг огтоос тоохоо больж оюун бодол, бие сэтгэлийнхээ гүний гүнд нуун хорих болсон байхгүй юу! Хүнд, чамд наад сүнс чинь ямар ч хэрэггүй! Чи хэрэгтэй болоод л байгаа биз дээ? гэж сөргөхийг чинь мэдэж байгаа учраас би чамд хэлж байна. Аан бас дээр нь нэмэхэд би наад сүнснүүдийг чинь хорьж, ахин хүний биед орж хүнийг бурхны боол болохоос нь хамгаалагч Эрлэг Номун хаан байна” хэмээгээд луун гаансаа нэрж эхлэв.
Гэнэтийн болсон энэ бүхэнд толгой нь эргэж гүйцээд дээрээс нь салснаасаа хойш алив юмыг бодож, эргэцүүлж чадахааргүй гуньхарч ганцаардсан залуу үнэхээр тийм ч юм бил үү хэмээн бодон нээрээ ч тийм юм шиг санагдан эргэлзэж, тээнэгэлзэж эхлэв. Гэтэл бодон бодох тусам л өвгөний хэлсэн бүхэн ортой ч юм шиг, үнэн ч юм шиг болж таараад байсан тул ахиж бодохыг ч хүссэнгүй. За тохирлоо хэмээн өвгөн өөд гар сунгав. Хүү минь чи зөв сонголоо. Найз охин чинь гэрийн чинь үүдэн дээр ирчиж. Одоо оч доо гэвэл залуу хэсэг эргэлзэн зогссоноо итгэл муутайхан доошилж явснаа ойртох тусам сэтгэл нь догдлон улам, улам хурдалсаар хамаг хурдаараа гүйлээ…
Үнэхээр тэр минь ирж надаа эргээд ирж, өвгөн хэлсэн амандаа хүржээ гэж бодон очвол найз охин нь “Уучлаарай намайг ахиад ингэж уурлавал явуулалгүй тэврээд үлдээрэй, за” гээд залууг тэврэхэд асар их аз жаргал толгой өөд нь харвасан ч ор мөргүй алга болов. Залууд гэнэт энэ бүхэн утгагүй санагдана. Ингэж утга учиргүй зууралдах нь уйтгартай мэдрэгдэнэ. Багтаж чадахгүй байсан хүсэл тэмүүлэл, мөрөөдөл харуусал бүхэн нь огтоос хоосон мэт мэдрэгдэхэд мөчид л залуу юу хийснээ ухаарлаа…
____________________________________________________
2009-12-11
Энэ өдөр байсан хоёр өөр бичлэгийг хооронд нь нэгтгэв. Өөр, өөр мэдрэмж нийлээд ахиад нэг мэдрэмж төрүүлэхийг хэн үгүйсгэх билээ.
Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...
Comments
Post a Comment