Бага байхад цагаан сараар аав, ээжийг дагаад л аймаар их айл хэсдэг байлаа. Би өөрөө дуртай байсан уу мэдэхгүй. Одоо ямар ч байсан аав, ээжийг дагуулаад айл хэсэхээр лав их ядарч байна даг. Би бол өөрөө дуртай бол биш. Дургүй гэх нь бас хаашаа юм. Байнга уулзаж учраад байдаггүй садан төрлүүдтэйгээ амар мэнд мэдэх нь сайхан ч юм шиг. Тэгтэл миний угаах ёстой аяга таваг овоороод ирэхээр тэр талаар бодох сөхөөгүй байсаар л өнгөрөх юм. Ажил хийж чаддаггүй хүн бохир гэдэг шиг би усан хулгана болоод л үлдэнэ. Айл болгонд бууз идэж цай уух гээд байдаг. Сүү хэрэглэж чаддаггүй надад жоохон төвөгтэй. Тэгсэн алаа ирсэн болгонд нь сүүтэй цай хийж өгнө. Гэхдээ бодоод байх нь ээ нэг үе ээ бодвол бас ч гэж цамаатай тэмдэглэдэг болсон юм шиг ээ. Ковидын үр дүн үү. Эдийн засгийн байдлын нөхцөл бололцоо юу? Бүгд л цугаар дайраад гарсны улбаа биз ээ. Намайг бага байхад үздэг хүмүүс нь харчхаад нэг том лам хүний хойд дүр юм байна гээд л байдаг байсан. Би одоо тэрийг нь сонсчхоод гэнэт гэнэт алга болж энд...
Минийх ... Тэгээд таных :Д