Skip to main content

Ханиад болон өвчин

Ханиад хүрэв. Хэдэн жилийн өмнөөс ковид гарч хүн болгоныг айлгасан. Одоо ч айдгаа авдартаа хийж дээ. Хүн болгон л тусах шиг боллоо. Би юунаас дутах билээ гэсэн шиг дайрагдаад л өнгөрсөн. Тэгтэл энэ ханиад тэрүүнээс аймаар байв. Зүгээр ханиад лав биш дэг ээ. За би ч дүүрч өтөлж яваа хүн. Хүүхдүүд л бөөнөөрөө нияарч байх шиг байна даа. Бидний багийн ханиад шиг л санаад явж байтал хатгаа болоод хүндрээд байгаа бололтой. Агаарын бохирдол ихээр нөлөөлж байгаа байх даа. Би одоо бага байхдаа дээшээ хараад л од хардаг байсан шиг санагдах юм. Одоо бол юун од. Тэнгэр ч харагдахгүй байх шиг.

Идэж буй хоол хүнснээс ч болж байж мэдэх л дээ. Юм болгон л чихэрлэг болоод байх шиг. Би ч нарийн тодорхой мэдэж байгаа юм биш. Зүгээр тааварлаж байгаа зүйл.

Уул нь яахав өөрийнхөө өвдсөнийг бичиж өрөвдүүлэх гэсэн санаа юм. Би ч өвдөж чаддаггүй хүн л дээ. Тэгэхээр өөдөөс өвдөж чаддаг хүн байдаг юм уу? гэх байх. Байна аа, байна. Өвдсөн ч шүд зуугаад яваад байдаг хүмүүс байна. Мөнгөнөөс болоод, хайхрамжгүйгээсээ болоод, эмчээс айсандаа гээд л олон шалтгаантай ч гэсэн тэднээс бас өөр өвдөлт бага мэдэрдэг хүмүүс байна. Яагаад тийм юм бол мэдэхгүй. Би бол жоохон л өвдвөл урвайгаад, унжаад уначихдаг хүн.

Тэгээд л бодно доо. Би яагаад амьдарч байгаа билүү. Би хаанаас ирээд, хаашаа явж байгаа юм болдоо гээл. Өвчин намайг гүн ухаанч болгодог бололтой. Эсвэл би угаасаа гүн ухаантан болохоор дотроос минь ундраад гараад ирдэг юм болов уу? Эрүүл үедээ тэрийгээ нууж дарж чадаад. Сульдаад ирэхээр яах аргагүй биеэ барьж чадахгүй алддаг байх. Одоо уул нь эрүүл байгаа юм сан. Тэгтэл яасан юм болдоо!?

Бага байхад гээд ярихаар хүн болгон л өөр нас боддог байхдаа. Би бол ахлах ангиа л төсөөлөөд байх шиг байгаа юм. Түүнээс доошоо болохоор жоохондоо гээд ахиад доошлохоороо нярай байхад гэх мэт. Арван жилийн ахлах ангийн хүүхэд бага мөн үү? Залуу нас лав биш байх даа. Би одоо залуудаа орох юм болов уу даа. Ахмад хүмүүс залуу л гэх байх. Гэтэл бие эрхтэн минь залуу гэж хэлэхээргүй юм шиг. Өвдөг өвдөөд л. Нуруу өвдөөд л. Гэдэс өвдөөд л. Өглөө сэрэхэд цоо эрүүл гэсэн мэдрэмж огт төрөхгүй байгаа бол яах уу? Тэгж мэдэрмээр байгаа бол яах хэрэгтэй бол. Цаг хугацаа ухраах боломжгүй нь тодорхой. Зөв хооллолт, дасгал сургуулилт юм болов уу даа.

Тэгээд бодохоор гунигтай л байгаа юм даа. Бидний эцэг, эхүүд ингээд л явж байгаа байлгүй. Өвчтэй хүний мөнгө ч урсаад алга болдог бололтой. Идэх юмны үнэ өсөөд байхад дээр нь нэмээд эм тарианы үнэ ч нэмэгдсэн байх юм. Эрүүл ч хүн, өвчтэй ч хүн амьдрахад хэцүү болж. Жилд нэг удаа зовон байж цалингаа нэмүүлнэ. Тэгтэл юмны үнэ сар сараар нэмэгдэнэ. Заримдаа бүүр сар ч хүлээхгүй хоног дуусгаад л нэмэгдэнэ. Энэ одоо тэгээд сэтгэлийн өвчин юм болов уу даа. Өвдсөн хүн эм уугаад эсвэл тариулаад эдгэдэг бол сэтгэл болоод мэдрэлийг хэрхэн эмчлэх билээ.

Энэ бүхнийг бодох юм бол хорвоо дэлхийд эрүүл хүн олдохгүй биз ээ. Амьдрал гэхдээ тийм юм болов уу. Хүмүүс тэгээд л өөрсдийнхөөрөө хичээгээд явж байгаа байх. Эсвэл юу ч бодохгүй өдөр хоногийг ирж буй цаг мөчөөр өнгөрөөж байгаа юм болов уу даа. Айдаа хорвоо гэж.

Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал.

Орчин үед гэхдээ эдийн засгийн ойлголт орвонгоороо эргэж ээ. Мөнгө мөнгөө дагадаг юм болохоор зээлээр хөрөнгө босгох нь хамгийн зөв шийдэл байгаа юм. Магадгүй өр болоод зээл хоорондоо ялгаатай ойлголт болохоор тийм байж магадгүй. Зээл болгон өр байх албагүй ч өр болгон зээл буй за. Зээлээр хөрөнгө оруулалт хийж болно. Өөрийн хүссэн зүйлдээ үрсэн ч болно. Өр өөр өөрийгөө дарахгүй ч өсгөж чадвал нугалаад дурдаг буй за.

Өвчин ч гэсэн жаргал байж болох юм болов уу. Дасгал сургуулилт хийж өөрийн тааруулж, тохируулж чадсан өвдөлт одоо зовлон ч ирээдүйн жаргалын үүд буй за. Өвдөхгүй, уурлахгүй, уйтгарлахгүй байхад л аяндаа юмс болоод байх юм шиг. Хэм хэмжээ л байх даа. Вирус, бактери өвчин үүсгэдэг бол эвтэйхэн тааруулаад мөхөөсөн тунгаар вакцин болдог шиг. Өөрөө бодож тунгаан зовоод, дурлаж хайрлаж шаналаад ирээдүйд эрүүл болоод эрч хүчтэй байх ёстойн байх даа.

Би мэдэхгүй шүү. Миний үгээр битгий яваарай. Явсан ч намайг буруутгаад яахав дээ. Таны л шийдвэр шүү дээ. За ямар ч байсан гадаа их хүйтэн, цаг уурч олигтой биш, агаарын бохирдол их байгаа болохоор эрүүл мэнддээ хүн болгон сайн анхаарал тавина уу. Залуу байхад бол өвдөхгүй юм шиг явдаг байлаа. Өвдсөн ч унтаад л босоод ирэхэд болно. Одоо бол тийм биш болж дээ. Эрийг нас, уулыг цас дарна гэж. Сүүлдээ бүүр цас ч орохоо байж байх шиг байна даа. Шинжлэх ухаан хөгжөөд хүн насанд дарагдахаа болихын шинж юм болов уу даа. Хэтэрхий хөгширсөн хойно л тийм биш болоосой доо. Тэглээ гээд аягүй бол аймаар үнэтэй энгийн бид нарт олдохооргүй байх юм болов уу? Тэгээд л мөнгө яригдана. Өр бодогдоно. Зээлгүй хүн гэж байхгүй байх шиг байна. Буруу зүйл бол биш л дээ. Улс хүртэл өртэй байхад. Гол нь тэрийгээ зөв ашиглах ёстойм болов уу. Баахан л асуулт асуусан хүн. Өөртөө итгэлгүй байна уу. Өөрөө мэдэхгүй байна уу. Мэдэхгүй байгаа болохоор итгэлгүй байгаа буй за.

За эрүүл байвал мянган лан шүү дээ. 1 лан 30г орчим гэж бодох юм бол 1000 лан 30кг болох нь. 1кг мөнгө 760$ орчим байна. Тэгэхээр 30кг * 760 = 22800$ * 3500 = 79,800,000 төгрөг болох нь. Эрүүл байх нэг өрөө байрны үнэ ч хүрэхээ байсан юм байх даа. Зовж, зовж ажиллаад нэг өрөө байртай болчих юм бол санхүүгийн үүднээс харах юм бол ашигтай ч юм шиг. Эрүүл биеэр насыг элээх үү? нэг өрөө байрандаа өтөл насыг барах уу?

Би өвдөж чаддаггүй хүн болохоор цоо эрүүл л болмоор байх юм. Одоо ч тэрнээс өнгөрсөн байх. Насны юм л даа. Залуу цагийн тоомжиргүйнх байж ч мэднэ. Тэгж байхад дээр нь сэтгэл ...

Comments

  1. Өвдөлт хамгийн хүчтэй хамгийн аймар мэдрэмж байх. Би ч бас өвдөх дургүй. Өвдсөн ч тэсээд гүрийгээд байдаг, ханиад хүрсэн ч эм уухгүй дархлаагаараа эдгэнэ гэдэг хүмүүсийг ойлгодоггүй. Би лав жоохон л өвдөх юм бол өвдөлт мэдрэхгүйн тулд хурдхан шиг л эм уухыг илүүд үзнэ. Өвдөх бүртээ хамгаас илүү их хүсдэг ганц зүйл нь үхэх. Яг үнэндээ өдөр хоног өнгөрөх бүрд үхэхийг илүү их хүсдэг болоод байх шиг. Ийм зүйл хүсэх нь буруу биш юм шиг санагддаг. Мөнх амьдарч чадахгүй, хүссэн хүсээгүй нэг л өдөр үхэхээс хойш одоо үхсэн хөгшрөөд үхсэн ямар ялгаатай гэж. Үгүй ээ сайн бодсон чинь тийм биш юм байна. Асар их ялгаатай юм байна. Урт наслаад удаан амьдраад үхэх нь их өвдөж байгаад үхнэ гэсэн үг шүү дээ. Би лав одоо үхсэн ч огтоос харамсахгүй ээ. Үхчихвэл өвдөхгүй, юу ч мэдрэхгүй бас хичээх ч шаардлагагүй харин ч амар байх. Магадгүй өвдөлтөөс болоод биш амьдрах хэцүү байгаа болохоор ийм зүйл хүсэж байж магадгүй л юм.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...