Skip to main content

Алиа салбадай

Цаазаар ав, цаазал. Бүгдийг нь цаазал хэмээн хаан ордон дүүрэн хашхирахад цугаар өвдөг сөхрөн хаантан минь яахан тэгж болох билээ. Та шийдвэрээ дахин хянаж үзээч хэмээн уйлалдаж гарлаа. Хаан урд урдынхаас урам орж би хаан юм уу!? та нар юм уу? би энэ улсын эзэн юм уу? та нар юм уу? хэмээн хоолой мэдэн чарлаж хамаг хүчээр сэнтийгээ шаан босоод бүгдийг нь цаазал, бүгдийг нь гэсээр ордны үүд өөд ухилан гүйв. Нэг их холдолгүйгээр аахилж эхлэх нь тэр. Таргалж бүдүүрсэн биеэ хоёр хөл нь эс даан сульдан унах нь дээ гэмээр дайвж гуйвснаа зүрхээ даран цаазал гэж орилсноо сөхрөн унахад нь хэн ч түшиг авч эс зүрхлэв. Энэ нь сэтгэлгүйдээ болсон юм биш. Хэрвээ алдаж эсвэл бага ч гэсэн эндвээс толгойгоо авхуулахаас л айснаас болжээ.

Энэ үед ордны алиа салбадай байдгаараа ярзайн, маасайн ирээд аяа хаантан та өөрийгөө хардаа хэчнээн сайхан цог золбоотой харагдаж байна вэ!? энэ сайд ноёд цөмөөр сүрд тань дарагдаад хөдөлж эс чадна. Боол би ... гэтэл хаан уурсан ширвэгнээд аан чи тэгээд ганцаараа эс айж байна уу? цааз... гэж нэг ам нээснээ алив намайг босгоодох хэмээн алиа салбадайг тушаавал нөгөөх нь байдгаараа маасайн тэгэлгүй яах уу! тэгэлгүй яах уу! хаандаа туслалгүй яах билээ таны тэднийг цаазлах туйлаас зөв. Хэн таныг эсэргүүцнэ, хэн таны буруу гэнэ бүгдийг нь цаазлах хэрэгтэй. Яахаараа тэнгэрийн хүү алддаг билээ хэмээн нэг зүүнтээд нь, нэг баруунтайд нь гаран эргэлдэхэд нь хаан чи больж үзээч алив хэн нэгэн нь ирж энийг гаргаж занч... гэснээ зандан модоор хийсэн бүхий л сайхан зүйлсээр шагна гэж үргэлжлүүлэв. Алиа салбадай ч улам маасайн за таны алдар өндрөөс өндөрт мандах болтугай хэмээн ёслоод өлмий доор нь суулаа.

Хаан яасан саяны цаазлах ёстой хүмүүсийг цаазалсан уу? хэмээн их л сэргэлэн асуувал за хаан таны эцсийн шийдвэрийг хүлээж байна. Та хэргийг ахиж хянаж үзнэ үү? юуг нь ахиж хянаж үздийн. Тариаг хавар биш намар цацаад өвлийн цасанд бордоод хавар ургуулаад зун нь авна мэд үү! энэ бол хаана ч байхгүй арга тэгж суваг шуудуу ухаж шороо тоос босгож ордон завааруулах хэрэг юу байна айн? Тэгээд энийг буруу гээд байгаа тэд нарыг цаазлахгүй бол би хэн болж байна. Би энэ улсын хаан биз дээ. Чи арай тэднүүсийн зөв гэх гээд байгаан биш биз хэмээн хөмсөг зангидваас саяны түшмэл за үгүй ээ хаантаан гээд толгой бөхийн гарч одлоо. Бусад түшмэд ч шүүрс алдан нэг нэгээрээ цуван гарна.

Алиа салбадай хаха та хаана ч байхгүй арга сэдсэн аргагүй тэнгэрийн хүү бөлгөө. Хэн өвлийн тэр хэрэггүй цасыг тэгж ашиглахыг сэдэх билээ. Би багаасаа л тэгж боддог байсын хэмээн маасайтал инээвэл чи миний санааг багадаа боддог байсан гэнээ яахаараа тэгдэг билээ хэмээн хааны ууртай ширүүн дуугаа өндөрсөхөд алиа салбадай газар салбайн аяа би яахан тэгэх билээ таныг багадаа тэгдэг байсан буй заа гэсэн бөлгөө. Андуу хэлжээ хэмээн өлөн золбин нохойн дуугаар гиншвэл тэгэлгүй яах вэ!? тэгэлгүй яах вэ!? тэгдэг байсан тэгдэг байсан чи зөв хэлж байна хэмээн ордон доргитол хөхрөв.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....