Skip to main content

Цагаан сар

Бага байхад цагаан сараар аав, ээжийг дагаад л аймаар их айл хэсдэг байлаа. Би өөрөө дуртай байсан уу мэдэхгүй. Одоо ямар ч байсан аав, ээжийг дагуулаад айл хэсэхээр лав их ядарч байна даг. Би бол өөрөө дуртай бол биш. Дургүй гэх нь бас хаашаа юм. Байнга уулзаж учраад байдаггүй садан төрлүүдтэйгээ амар мэнд мэдэх нь сайхан ч юм шиг. Тэгтэл миний угаах ёстой аяга таваг овоороод ирэхээр тэр талаар бодох сөхөөгүй байсаар л өнгөрөх юм. Ажил хийж чаддаггүй хүн бохир гэдэг шиг би усан хулгана болоод л үлдэнэ. Айл болгонд бууз идэж цай уух гээд байдаг. Сүү хэрэглэж чаддаггүй надад жоохон төвөгтэй. Тэгсэн алаа ирсэн болгонд нь сүүтэй цай хийж өгнө. Гэхдээ бодоод байх нь ээ нэг үе ээ бодвол бас ч гэж цамаатай тэмдэглэдэг болсон юм шиг ээ. Ковидын үр дүн үү. Эдийн засгийн байдлын нөхцөл бололцоо юу? Бүгд л цугаар дайраад гарсны улбаа биз ээ.

Намайг бага байхад үздэг хүмүүс нь харчхаад нэг том лам хүний хойд дүр юм байна гээд л байдаг байсан. Би одоо тэрийг нь сонсчхоод гэнэт гэнэт алга болж энд тэнд очоод завилаад суучихдаг байсан юм шиг байгаа юм. Бичиг үсэг нүдлээд ирэхийн хэрээр элдэв шалдав юу л байна хамж уншина. Манайд цэйзийн цуврал болон зурхай, шашинтай холбоотой ном орны доогуур дүүрэн. Тэгээд яасан байх нь вэ!? бараг л лам болох шахав. Шинэ дүрийг олчхоод ахиж лам болоод яахав л гэж бодсон байх. Төрөл бүртээ өөр, өөр зүйлсийг үзэж харж байж аль нэг төрөлдөө гэгээрэлд хүрэх юм болов уу даа. Энэ төрөлдөө гэхдээ лав биш бололтой.

Хэтэрхий их аяга угаасан би өөр юманд сатааралгүй гэгээрэх шахаж. Нарийн тоолбол сүртэй их биш байх л даа. Надын хувьд бол туулай жилийн нормоо гүйцээчих шиг болсон. Би ч гэлтгүй олон хүн тэгсэн байх даа. Тэгээд ер нь зурхай үзсэн хүний хувьд хэлье. Ойртоод ирэхээр нь заавал тооцоолдог зүйл биш нарийн тодорхой юмыг бол олон жилээр гаргаад ирэх боломж бололцоотой л байгаа юм. Гол маргалдаад байгаа зүйл нь адилхан сарны тоолол бол бусад ази улсуудтай ижил хийе л гээд байгаа нэг хэсэг байхад үгүй гээд зөрүүлээд байгаа нэг хэсэг бас байна аа. Аль аль нь л зөв юм яриад байгаа юм. Буруу юм бол байхгүй. Гэхдээ сая нэг мэдээ уншиж байхад нэг залуу Солонгос од Happy Chinese New Year гээд хэлчхэж. Уул нь Happy Lunar New Year гэж хэлэх байсан юм гэнэ. Адилхан хийдэг болчихвол мөн л ийм асуудал гарах байх даа. Англиас орчуулж байгаа хүн бол хоёулыг нь цагаан сар л гэж орчуулах байх даа. Зүгээр миний бодлоор бол Монгол тоолол гээд л эвтэйхэн жоохон өөрчлөөд Happy Mongol New Year болчихвол болох гээд байгаа юм шиг. Гэхдээ эцэс, эцэстээ орчуулга дээр бол адилхан л буух байх даа. Тийм болохоор яг сайхан тодорхойлоод хуанли этрийг нь гаргаад вики уруу оруулчих хэрэгтэй юм шиг байгаа юм. Маргалдаад байвал вики хуудсаа үзүүлчихэд л болно. Сүүлийн үеийн залуучууд бол бараг л гүүгли, вики хоёр ахын үгэнд орно доо.

Дээр үед гариг өдөр харж байж тариа будаа тарьдаг байсан биз. Одоо ямар тийм юм байх биш. Эвтэйхэн шиг тааруулаад л бордож бөөцийлдөг байлгүй. Тэгэхээр жоохон зөрүүтэй байсан ч гэмгүй юм шиг. Дэлхий уулаасаа дулаараад цаг үе угаасаа өөр болж байгаа. Дээр нь манайх чинь жоохон хурц өнцөгтэй өмнө газрыг бодвол жоохон хожуу дулаахан болдог байлгүй. Тэрийг нь эрдэмтэн мэргэд нь уул нь сайхан гаргаад л ирэх байхдаа. Заримдаа баярууд хоорондоо жоохон ойртоод байхаар санхүүгийн хувьд ч төвөгтэй байгаа юм. Сэхэж амжаагүй байтал л дараагийн баяр. Тэгээд хэлчихээр намайг загнана л даа. Чадахгүй юм бол яах гэж баярладаг юм. Хоосон аягаа бариад хаалгаа түгжээд л сууж байхгүй гэх биз. Хөөрхий ёс жудагтай байх гэж л хичээж байгаа юм шүү дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гээд л бас үг сөргөнө. Бид яахав угаасаа байр, машин этэр гээд л агшсан хөнжилтэй амьдардаг хүмүүс шүү дээ. Санхүүгийн мэдлэг алга байна. Буруу зээл авсан байна. Зээл чинь өр биш ажилтан байх ёстой гээд л сургана. Үнэн үг л байх даа. Нөхцөл байдал нь харин жоохон таардаггүй бай за.

За тэгээд цагаан сар болж байхад хар бараан юм яриад яахав. Амны бэлгээс аждын бэлгэ. Сайхан зүйлүүд бас байна аа. Орчин үеийн хүүхдүүд хэчнээн өндөр болоо вэ. Би одоо намханд ордоггүй л байсан юм шиг санагдах юм. Тэгсэн энэ хүүхдүүд чинь суга, суга өсөж ээ. Бөгтийж ирээд л золгох юм. Сайхан ч юм даа. Энэ жилийн цагаан сарын барилдаан сайхан боллоо л гэж хүмүүс ярих юм. Би ямар үздэг биш. Бөхдөө байгаа юм биш би зурагт үздэггүй л байгаа юм шүү. Тэгээд хүмүүс тэгж байгаа болохоор сайхан л болоо биз. Айл гэрийнхний цай ч сайхан, бууз ч сайхан байлаа. Яахав би сүүтэй цай уудаггүй ч гэсэн хараад л мэдэж байгаа юм шүү. Сайхан цай сайхан л харагддаг юм. Шинийн нэгэнд зам жоохон хэцүүхэн байсан болов чиг хоёр, гурванд бол ёстой янзтай сайхан байлаа.

Өнөө өглөө ажилдаа явж байхад дээлтэй явж байгаа хүүхэд үгүй мөн олон байлаа. Гоё л харагдаж байна лээ. Бодвол дээлтэй өдөр юм болов уу? Өөр гоёыг тоочвол цагаан агаарч гэсэн дулаараад сайхан байна. Энэ өвөл золтой л хөлдөөчихсөнгүй. Гучин хэдэн жил зүгээр л яваад байх шиг байсан. Ээ дээ, Ханпер би чинь өнхрөөд өгч мэдэхээр л байлаа даа. Гэхдээ яасан байх нь вэ. Сайхан, сайн жилийнхээ ачид эрүүл саруул явж л байна. Жил орж байгаа гэж байгаа. Хөгширч байна шүү. Бие ээ бодоорой л гээд байх шиг байгаа юм. Суудал этэр дээр өнцөгдөж суугаад байвал мэдээж өвдөг муу би ойчоод л унана. Жоохон тэгш сууж, цэгцтэй явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Эсвэл сандлаасаа босож бурхандаа мөргөх шаардлагатай байх. Залбирч мөргөдөг тоглоом хийвэл жоохон эрэлт их байх юм болов уу гэж бодов. За бурхан шашнаар мөнгө олоод яахав дээ гэсэн шийдвэрт хүрсэн дээ.

За тэгээд сайхан шинэлсэн хүмүүс минь миний жилд сайн жаргаад аваарай.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...