Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...
Хойд туйлд өвлийн өвгөдийн шуурхай хурал эхлэв. Монгол улс шинэ жил тэмдэглэх болсонтой тохиолдуулан хэнийг өвлийн өвгөнөөр томилох вэ? гэдэг асуудал ургав. Олон олон төрлийн өвлийн өвгөд шинэ гарсан суудлын төлөө өрсөлдөнө. Өвлийн өвгөд дотроо дөрвөн бүлэгт хуваагдана. Эдгээр нь Өрнөдийн Санта Клаус, Дорнын Дед Мороз, Лалын шашинт Ноел бөгөөд үлдсэн нь шоовдор өвгөд болой. Хэдийгээр Санта Клаус нар хүчтэй байсан боловч монгол айлууд гэрт амьдрах тул гэрийн яндангаар ороход хэт жижиг, дээр нь харуй бүрийн цагаар ноход үл ойртуулах ажээ. Ноел нарын хувьд лал шашинт хүн Монгол газар тийм ч олонгүй учир аргагүй хүчин мөхөстөнө. Шоовдор өвгөдийн хувьд гэвэл тэд нар шоовдорлогдсоор хэн ч үгийг нь эс тоох аж. Эцэст нь Дед Мороз нар ялалт байгууллаа. Монголд шинэхэн өвлийн өвгөн томилов. Цагаан сахалт Цэнхэр тэрлэгт өвгөн Цан чаргаар Цас мөсний орноос Цан хүүрэг татуулан Цасан охидоо дагуулсаар ирэх болов. Он цаг улиран өнгөрсөөр хоёр мянган нугарч шинэ эрэн эхэллээ. Дед Морозын бүлгэм бага ...