Салхи хааяа нэг цонх тогшиж нойрыг нь сэргээнэ. Одоо л унтахгүй бол маргааш босох гэж тарчландаа гэж бодох тусам Намхайн нойр хулжиж зүүд нь улиг болов. Өглөө эрт аятайхан босмоор байдаг. Тэгтэл маргаашийн ажил сэтгэл зулгааж, хийх зүйлс толгой дотор нь хөглөрнө. Нэг доошоо, нэг дээшээ хараад л. Утас ширтэж, ном гөлрөөд хэрэг алга. Юүтүб, Инстаа хоёроор бичлэг сөөлжин үзнэ. Эмэгтэй болгон нь хөөрхөн, эрэгтэй болгон нь баян. Намхай л өөрөө нэрдээ тохирсон намхан, номхон. Нэрээ солимоор ч юм шиг санагдав. Үүлэн дээгүүр нисэж байна гэж тэр зүүдэллээ. Өөрийг нь хүмүүс шүтэж байна хэмээн сэрэв. Яршигтай сэрүүлэг нь шаржигнаж ярдаг өдөр эхэллээ. Нүүрээ угаасан болоод сахлаа маргааш авийдаа хэмээн дахин хойшлуулав. Зүсэм талх үмхэж хар ус гудрах зуураа утсаа нээн автобус хүлээнэ. Эрт гарвал хүлээх, оройтвол хоцрох болохоор шууд л гарахад бэлэн үүдэн дээрээ сууна. Хоёр буудлын цаанаас хөдөллөө гэхэд л гэрээсээ гарсан байх хэрэгтэй. Намхай ямар машин барих биш үргэлжид автобусанд сууна. Өмнө нь...
Минийх ... Тэгээд таных :Д