Би яагаад хайлж урсаад
Бүтэхгүй дурлалд гуньж гутраад
Бороо орохоор санаа алдаад
Чи яагаад ургаж дэлбээлээд
Чимээгүй амьдралд хөөрч баясаад
Цас хаялахаар дагаж бүжээд
Надаас өөр ертөнцөд оршино?
Өдөр хоног өнхөрч дуусаахгүй
Өмднөөс зуурч, хөлөөс чирэгдээд
Өнцөг бүрээс сэтгэл дарна
Нар хүртэл бүүвэйлж ханахгүй
Намар, хавар хормойд чинь дэрвээд
Надаас чамайг хорвоо харамлана
Бүтэхгүй дурлалд гуньж гутраад
Бороо орохоор санаа алдаад
Чи яагаад ургаж дэлбээлээд
Чимээгүй амьдралд хөөрч баясаад
Цас хаялахаар дагаж бүжээд
Надаас өөр ертөнцөд оршино?
Өдөр хоног өнхөрч дуусаахгүй
Өмднөөс зуурч, хөлөөс чирэгдээд
Өнцөг бүрээс сэтгэл дарна
Нар хүртэл бүүвэйлж ханахгүй
Намар, хавар хормойд чинь дэрвээд
Надаас чамайг хорвоо харамлана
Comments
Post a Comment