Зарим даа зүгээр л байж баймаар санагдана. Юм хийхгүй, бодохгүй. Тааз ширтээд, тэрийн хэвтмээр. Тэгэвч даанч гайтай юм аа. Хүсэл байгаад сачий минь үнэхээр хүрэхгүй. Өөрийгөө сатааруулах зүйл байхгүй болох төдийд л олон зүйл цуурайтна. Одоо л сулрав уу!? гэсэн шиг есөн жорын бодлууд толгой бөмбөрдөнө. Өнгөрсөн, ирээдүй холилдоод одоог минь дарамтлаад өөрийн эрхгүй утсаа тэмтэрнэ. Дэргэд минь чи үргэлж байгаа ч гэж дууны үг байдаг билүү. Утас минь чи үргэлж дэргэд минь байгаа ч.
Бага байхын л утсаар ярих дургүй байлаа. Утасаа харин ашиглаад интернэтэд орох бол сайхан байв. Ирээдүйг би хэтэрхий эртнээс мэдэрсэн хүн бололтой.
Интернэт хурд удаан болохоор хөдөлгөөнтэй зүйлсэд ашиглахад төвөгтэй. Тийм болохоор бичнэ, уншина. Форумууд, чатууд хаа сайгүй. Хоорондоо танилцана. Заримтай нь хэрэлдэнэ. Тэгээд муудалцана. Хааяа нэг нь таалагдана тэгээд болвол болзоно. Тэр үед аливаа зүйлс зүгээр л зөнгөөрөө болоод байдаг байсан юм шиг санагдах юм. Эсвэл зовлон, шаналал нь мартаад бүгд дурсамж л болоод үлдчихэв үү? Арван жилийн цаана бүдгэрч балрахгүй зүйлс ховор юм даа.
Хотын гудамжаар ном уншихгүй, дуу сонсохгүй явахаар зугтаж байсан бодлууд өөд мацаад сэтгэл зулгаана. Гуйлга гуйсан, хог түүсэн, мөрөөрөө яваа, мөнгө хайсан, мөрөөдөл болсон хөл гар урдуур хойгуур сүлжинэ. Би зүгээр л байжийж болдоггүй юм байхдаа. Хүн болгон ийм юм уу? гэхээр үгүй юм шиг. Би ганцаараа юм болов уу? гэхээр бас биш ээ. Хэдэн тэрбумаараа хаа сайгүй холхилдож байдаг болохоор аргагүй биз ээ. Бурхан байлаа, байлаа гээд хэд, хэдэн бүтээсэн юм аа л хольж хутгаад хүмүүс үүсгээд байдаг бололтой. Жамаараа л яваа ертөнц юм болохоор тэгээд есөн жорын зүйл л болох юм даа. Би бодит байлаа гээд өнгөрсөнд байгаагүй, ирээдүйд байхгүй. Тэглээ гээд би одоо тавин байж чадахгүй.
Өглөө сэрээд юм бүхнээ нэгэн хэвийн байлгахыг хүснэ. Бодохгүй, тунгаахгүй. Хөдлөөд, холхиод өдрийг бармаар санагдана. Цагийн жамаар урсаад л, урсаад л. Тэгэвч өөр хүмүүс урдуур ороод, хойгуур гараад, хажуугаар зөрөөд, орчлон ганцхан минийх бишийг сануулна. Тэгж байсаар ажил дээрээ өдрийг барна. Үлгэр, домгийн шулам шиг суувал босдоггүй, босвол суудаггүй эмгэн шулам шиг. Харихаа мэдэхгүй ажиллана. Хариад яахаа мэдэхгүй болохоор мэддэгээр нь ажлаа хийсээр ганцаараа үлдэнэ. Тэгээд аргагүй эрхэнд зүгээр л гэртээ харина. Магадгүй хэн нэгэнд яардаг байх хэрэгтэй байх. Өөртөө биш юм аа гэхэд өрөөлийн төлөө гэртээ хариад зүгээр л тэр хүнтэй, хүмүүстэй байх ёстой байж магадгүй.
Яагаад би блог хөтлөөд юм бичээд байна вэ? Зүгээр л бичээд байна гэвэл худлаа. Хүнд уншуулах гээд байна гэвэл зохих юм болов уу? Тэгвэл хэндээ уншуулах гээд байгаа юм бол. Над шиг, өөр шиг ээ хүмүүсийг хайсан юм болов уу? Эсвэл надад өөрт минь ямар нэг зүйлээр хэрэгтэй юм болов уу? Олон олон шалтгаан нэлээд холилдоод намайг ийнхүү уруу татаж байгаа байх л даа. Гэхдээ би бас өөрийнхөө бодлоо цэгцлэхийг хүснэ. Яагаад ингэв. Юунд тэгэв гэх мэт. Зарим нэг нь болохоор хэн нэгэн олоод уншаасай гэсэн маягаар бичнэ. Тэгсэн мөртөө уншчихвал яана гэсэн айдастай. Хулчгар зан юм болов уу? Уул нь бол өдөр болгон бичмээр байгаа юм. Даанч би өмнө хэлсэн шиг зүгээр л, зөнгөөрөө, бодолгүй, сэтгэлгүй байхыг хүсээд тэгэхгүй. Элдэв бодол гуниглуулаад, шаналгаад зовлонтой. Түүнээс зугтаад, нуугдахыг хичээх боловч тэрийгээ буруу гэдгээ мэдэж байгаа болохоор хааяа нэг харанхуй шөнө өөрийгөө шахан, хүчлэн баахан юм бичсээр л. Заримдаа гэхдээ үг, өгүүлбэр толгойд орж ирчхээд гарахгүй зовоох тохиолдол бий. Тэр үед тэрийгээ бичихгүй бол зовлонтой бас харамсалтай.
Ингээд л би сэтгэлээ уудлах гээд зүгээр л бичсээр. Өмнө нь юу байсан, дараа нь юу байх ёстойг бодохгүй. Урсгаад л, шивээд л. Тэгж байгаад гацна. Тэр үед ээ бодол болно. Одоо яагаад ингээд зогсож болохгүй гэж. Үргэлжлэх шалтгаан, шалтаг юу байна вэ? Хүн юм уншуулахыг зорьж байгаа бол ядаж бага ч гэсэн мөлжүүртэй байлгахыг хичээнэ. Шал дэмий юм уншлаа гэсэн сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүснэ. Муу амласаар би өөрөө тэнэгтээд бүтэлгүйтнэ. Тэрийгээ мэдсэн ч яаж засахаа мэдэхгүй. Загнуулна, зэмлүүлнэ. Тэгээд л өнгөрнө. Би байдгаараа. Магадгүй би зүгээр л залхуу байх. Эсвэл би залхсан байх. Хүмүүс надаас хэтэрхий их юм хүсээд байх шиг санагдана. Эцэг эхдээ тусал. Ах дүү нараа хариуц. Ажил төрлөө бүтээ. Бусад хүмүүст анхаар. Залуу хүмүүст заа … Тэгээд л би өөрөө үлдэнэ. Өөрийгөө хэзээ бодохоо мэдэхгүй. Өөртөө яаж анхаарал тавихаа ч мэдэхгүй. Өөртөө хэрхэн туслахаа мэдэхгүй. Өөрөө би өөрийгөө мартаад өөрөө яамаар байгаа гэдгээ ч мэдэхгүй. Өөр хүмүүс л эргэн тойронд.
Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...
Comments
Post a Comment