Skip to main content

Дон

Дон тусдаг уу? Дон тогтдог уу? Дадал зуршил явсаар дон болж байна уу? Хүнд дурласан хүнийг донтсон гэж үзэж болох уу? Хүний донтсон зүйлс ихэнх тохиолдолд хар бараан зүйл байдаг болохоор түүний хамсаатан үг ч өөрөө булингартдаг бололтой. Донтой хүн гэж жоохон онцгүй хүмүүсийг л хэлээд байдаг байхдаа. Нөгөө талаас нь бодох юм бол өөрөө засаж чадахгүй, өрөөл хүний тусламжаар арилдаг зүйлс дон бололтой.

Архины дон, мансуурах дон, тоглоомын дон, зүрх сэтгэлийн дон. Энэ дунд бас номын дон орох уу? Номонд донтсон хүн гэж амьдралаа номд өнгөрөөдөг хүн үү? Гэтэл өөр өөр амьдрал байж болж байхад мөрөөрөө номдоо донтоод явж байх нь зүгээр биш гэж үү? Магадгүй дон нь даамжраад номын цагаан солио болдог юм болов уу? Би өөрийгөө юманд амархан донтчих гээд байдаг хүн гэж боддог. Ямар нэг юм таалагдах юм бол ихэнхдээ тэрэнд аймаар орно. Ном, кино, амттан, видео тоглоом. Тэгээд унтах, идэхээ мартаад л хийгээд байна. Энгийн амьдралын хэмнэл алдагдаж байгаа болохоор дон гэмээр. Тэгээд эцэст нь өөр өөрөө үхэж гэж байгаа юм шиг ядраад, зовоод за одоо больё гээд тэр зүйлээ амьдралаасаа бүр мөсөн авч хаях хэрэгтэй. Тийм болохоор би өөрөө архинд, тамхинд, өөр гарч чадахгүй зүйлсэд донтчих вий гэдгээс үхтлээ айна. Аль болох зугтана. Тэгээд туршиж үзэхээс айна. Орчих л юм бол дуусаа. Нөгөө талд нь сүүдэр л харагдана.

За тэгээд цуврал ном болоод манга, анимед орчих юм бол дуустал нь ажил будаа. Шөнө унтахгүй, өдөр ажиллахгүй. Миний хамгийн удаан уншиж байсан зүйл бол Worm by Wildbow веб цуврал. Ойролцоогоор 1,680,000 үг, дунджаар 7,000 хуудас, багцаалбал 23н ном. Нэг сарын хугацаанд үхэх гэж байгаа юм шиг уншсан. Дараа нь бараг 48н цагт унтсан гэж байгаа. Амьдралгүй хүн л над шиг ингэх байх. Тэгэхээр одоо дон гэхээс өөр яах билээ. Ямар азаар тухайн үед сурч байсан юм бэ. Эс тэгвэл ажлаасаа халагдах байж. Тэр нэг сарын хугацаанд амьдралд өөр юм болсныг ч санахгүй байна. Ном болоод дагаж сонсож байсан дууны хэмнэлүүд л бүдэг бадаг санагдана.

Гэхдээ амьдралаасаа өөр нэг сарыг салгаж аваад саны гэсэн ч олигтой санаж чадна гэдэгтээ бол итгэхгүй байна. Хамгийн тод үлдсэн зүйлс болохоор хамгийн дотно эсвэл таалагддаг хүмүүстэй хамааралтай дурсамжууд байх ажээ.
Би дуунд бас донтоно. Нэг дуу таалагдчихвал зогсоо зайгүй тэрийгээ л сонсоно. Өдөржин, маргаашжин, саржин сонсоно. Дараагийн донтох дуу олдтол сонсоно. Эргээд бодоод байх юм бол дууны хэмнэл нь надад чухал юм шиг байгаа юм. Намайг ажлаа хийгээд төвлөрч байхад саад болохооргүй нэг хэмнэл, сэтгэл хөдлөлийг надад өгч байхыг чухалд үздэг байх. Одоо хамгийн сүүлд донтоод сонсоод байгаа дуу бол 让我看见疯狂的你 by 曾轶可 . Хятад дуу л даа. Хятад дуу гээд хүмүүс дургүй байж магадгүй л юм. Хятад хэлтэй болохоороо сонгож байгаа юм гээл үү. Ерөнхийдөө би бараг улс, хэл хамаарахгүй дуу сонсдог юм шиг байгаа юм. Өмнө хэлсэн шиг хэмнэл л чухал. Энэ дуучин нь гэхдээ бас тэгж байгаад сонин түүхтэй. Хүмүүс ер нь дуу дуулахдаа муу гэдгийг нь ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Ямаа хочтой дуучин. Царай төрх нь биш дуу дуулах нь ямаа орилж байгаа юм шиг гээд хочилсон нэр. Хэдэн онд билээ сайн мэдэхгүй байна. Хятадын том дууны тэмцээнд ороод шилдэг аравт шалгарахад нь нэг шүүгч нь энэ шалгарч байгаа бол би шүүхгүй гээд нэвтрүүлгээ хаяад гарч байсан. Хүмүүс болохоор дууны үг нь, чадахгүй ч гэсэн дуулж байгаа нь сэтгэлд нь хүрдэг гээд цөөхөн хэдэн үнэнч фентэй. Би бараг л нэг нь байхдаа хөөрхий.

Хоолонд харин донтдоггүй бололтой. Их идэж чадахгүй. Тэгээд бас голомхой. Таалагдахгүй юм аа идэж байхаар өлсөөд байж байхаар нь илүүд санагддаг. Дон бол ямар байсан биш ээ. Уул нь өөр өөр гоё зүйлс олж идэхийг хүсдэг тэгсэн атлаа чаддаггүй. Ганцаараа идэх дургүй юм болов уу? Болзоонуудаар л энд тэндхийн шинэ газрын хоолнуудыг турших юм даа. Даанч аль аль бүтэл муутай болоод байдаг юм шиг байгаа юм. Юм шиг ч юу байхав ... байдаг.

Уух юманд бас донтохгүй ээ. Архинд бол ёстой дургүй. Хааяа л нэг хүмүүстэй аажуухан удаанаар виски л уувал зүгээр. Гэхдээ л тэр нь ихэнхдээ орчных л байх л даа. Өөрөөр бол бусдыг нь ууж чадахгүй бас хүсдэггүй.

Эмэгтэй хүнд харин донтдог юм шиг байгаа юм. Гэхдээ бол донтой хүн биш юм шиг байгаа юм. Хаха. Өөрийгөө аймаар хамгаалах гэж оролдсон. Ер нь бол эмэгтэйчүүд нэг таалагдахгүй байж байгаад зарим хүмүүс намайг өөртөө дурлуулчихна. Тэгэх юм бол би дуусаа. Учраа олохгүй. Тэгээд яахав би өөрөө дурлуулаагүй дурлачихсан болохоор доороо эргэсээр байгаад л таарч байгаан. Яах нь мэдэгдэхгүй мунгинаад байдаг болохоор тэр байх.
Би өглөө босохдоо тухайн өдрийн болох зүйлс тодорхой эсвэл байж болзошгүй зүйлсэд нь бэлтгэлтэй байх дуртай. Бодож байснаас өөр зүйл болчихоор яахаа мэдэхгүй. Дурласан хүн маань өөрийнхөө би тэгээд л унтарчихдаг юм шиг байгаа юм. Нүдийг нь хараал инээхийг нь хараал дуусаа. Яах гэж байснаа ч мэдэхгүй. Хүргэж өгөөд харьж явах замдаа л өө гэж бодоод байх шиг байгаа юм. Тэгээл би өөрөө чадахгүй нөгөө хүн нь намайг энгийн байсан байдал уруу оруулдаг болохоор дон л юм шиг байгаа юм.

За хүний өөр донтож болох зүйл юу байна? Машин? Би нээх дуртай биш. Нул стресс. Хаа нэгтэйгээс хүн гарч ирээд мөргүүлчих юм шиг санагдаад хэцүү. Ер нь ингээд бичээд байхаар би өөрөө жоохон эрүүл хүн биш юм шиг байгаа юм. Эсвэл хулчгар хүн байх. Ер нь эсвэл би амьдралд донтох хэрэгтэй байх. Өглөө мандаж буй наранд. Орой жаргаж буй наранд. Шөнийн одонд. Өдөр бүрийн явдалд. Шинэ хүмүүс, шинэ мэдээ, шинэ бүхэнд донтох хэрэгтэй байх. Гэхдээ донг хүн өөрөө сонгоод хийдэггүй. Санамсаргүй байж байгаад савтлаа цохиулдаг эд байх. Тийм болохоор одоо миний мэдэх дон бол эдгээр л байна. Өөр донгоо олж мэдвэл магадгүй ахиад хуваалцах буй заа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...