Skip to main content

Шалбааг

Шаварт унасан шарын эзэн ийнхүү бодов. Шар хулгайч яаж яваад ийшээ орчихдог байна аа. Гуйлгачин царайлчхаад талаар нэг зам байхад очиж, очиж үүгээр явах гэж. Дээл хувцсаа шавхай болголоо гээд Хажид үглээд салахгүй дээ. Хот орж угаалгын машинтай болчихвол ч өөрөө угаачихна. Зовж ядаад байх юу билээ. Чихнээс хонх зүүгдэхгүй санаа амар, бүтэн нойртой хонох биз. Ер нь хот ордог хэрэг ээ. Энэ нэг хэдэн юмыг зараад Улаанбаатар зүглэе.

Байрны үнэ тэнгэрт хадаж. Залуу эрийн төсөөлөл газарт бууж. Гэрээ хүртэл заралгүй ачаад ирсэндээ өөртөө бахарна. Хажид хажууд нь үглэсээр л. Юу байхав нас залуу, цус шингэн байгаа тул хоёр гурван жил ажиллаад л байртай болчихоор харагдаж байв. Тиймийн тул зүрхшээсэн ч үгүй хадмынхаа хашаанд бөөрийг нь тэврэн буулаа. Эцэг, эхийнхээ энгэрт эрхэлсэн Хажидын занч нялхрав. Харин оронд нь хадам ээж үглэнэ. Хажид минь ийм болчихвол ч хадам аав шиг л болох нь дээ би хэмээн өөрийгөө өрөвдөнө. Зан болоод зуршил суучих вий хэмээн эмээж өндөр цалин хайж өдөр, шөнөгүй ажил эрлээ.

Ажил түүнд олдохгүй. Архи түүнийг алгасахгүй. Арван жилийн анд нөхөд, нутаг нугын ах дүү гээд барагдахгүй их танил. Танилтай бол талын чиний, танихгүй болгон ирээдүйн танил. Хорвоо даанч жижиг болохоор хаа сайгүй хамаатан садан. Монгол хэрэггүй ээ! мөнгө олохгүй. Хот дэмий хөгжил дорой. Гадаад л яв. Солонгост гар, Япон зүглэ. Ядаж байртай, машинтай болно хэмээн амтай болгон хэлнэ. Хэлгүй нэг нь дохино. Хажидын үзэх кинонд нүд буулгавал яалт ч үгүй сайхан газар юм аа. Хүүхнүүд нь ч хөөрхөн бололтой. Гэхдээ ханилж яваа Хажидыг нь хэрхэн гүйцэх билээ. Угаалгын машинаа ч авч чадаагүй байгаа болохоор үглэх нь ч аргагүй гэж бодно. Эхнэр нь харин овсгоотой өндийгөөд л ажилтай болчхов. Өөрийг нь бодвол сургууль соёлтой болохоор арга ч үгүй биз.

Харуул хийв, хог ачив, хот цэвэрлэв, хотхон барив. Хоёр жил зүтгэсэн ч гар нь хоосон, алга нь цэврүүтэй. Нас нэмсэн ч буян хурсангүй. Эхнэрээ ч бараг харсангүй, эрхлүүлж үнссэн ээ ч санадаггүй. Осолдохгүй л тэвэрч унтана. Хадам аав нь бурхан болоод үглэдэг ээж нь ч дуу хураав. Нүдний нь өмнө хорчийно. Зовлон нэмэгдэхийн хэрээр нуруу нь бөхийнө. Залуугийн нуруу ч өвдөөтэй, чангахан боочхоод л зүтгээтэй. Хээр талаа санаж хааяа нэг хар дараастай. Тэгэвч тэр сэрээд амьдралаа хөдөө төсөөлж чадахгүй. Сайхан бүхэн хотод, боломж бүхэн дэргэд. Гараа сунгаж атгах гэсээр байтал гурвал жил өнгөрөв. Цалин цагаан гэр нь тортогт дарагдаад танихын аргагүй болжээ. Царайлаг төрсөн эхнэрт нь үрчлээ суугаад нас нэмжээ. Өөрөө тэр хичээсэн ч хорвоо түүнд нүүр өгсөнгүй. Урд насны заяа нь энэ хүртэл чирч авчрав.

Тэгэвч тэр бууж өгсөнгүй. Амраг гэргийдээ амласан болохоор зовлонд сөхрөвч толгой гудайсангүй. Хичээж явсаар машинтай болов. Халтуур хийсээр хажаагаа засав. Шалбааг дайрч гараад санаа алдлаа. Одоо хүртэл угаалгын машинаа аваагүй байдаг. Анх гарсан зорилго нь энгийн л байсан юм сан. Эргэж тойрсоор мартагдаж хоцоржээ. Гэртээ ирээд эхнэртэй хэлэв. Угаалгын машинтай авъя. Харин тиймээ нэг гайгүй юм амчих юмсан хэмээн санаа нийлэв. Амралтын өдөр хамтдаа дэлгүүр хэсэхээр боллоо.

Бодож байснаас хэцүү аж. Хатаадаг, сэгсэрдэг, өлгөдөг, эвхдэг. Ухаалаг, тэнэг гээд уйлуулдаг юм байхаа хувцсыг тэд. Өөрөө яаж мэдлээ эхнэрийн царайг харав. Нүд нь гялалзах ч гар нь тэнийхгүй, сэтгэл нь хоргодов ч зүрх нь хүрэхгүй аж. Тэрнээс болоод залуу эр хүн болоод анх удаа уйлав. Эхнэртээ харуулахгүй гэж харанхуй шөнө хашааны буландаа очиж эхэр татан мэгшив. Хувцас биш хүн уйлуулдаг угаалгын машин байж. Эхнэр нь мэдсэн мэт эргээд ирэхэд нь энгэртээ тэврэн хонолоо.

Өмнө нь Солонгос явна гэсэн бодлоо долоогоод л өнгөрч байсан бол энэ удаад мөлжиж эхлэв. Хар ажлыг Монголд ч хийж байна, Солонгост ч хийж байна. Өвчин зовлон гэртээ ч хүрнэ, гадаад ч тусна. Боломж байгаа дээр яваад ирээ хэмээн шийдлээ. Хайрлаж олсон унаагаа зараад хэд гурван цаас зээлээд харийн орон зорив. Явахтай хайртынхаа баруун хацрыг үнсээд, уруул дээр нь ахиж нэг үнсээд, нулимсыг нь арчаад нислээ. Хэл мэдэхгүй, хүн танихгүй газар тэнгэрээс бууж газраас хараад нутаг, нугаас нь сүртэй сайхан бишийг гайхав. Кино, дуунд гардаг тасарсан сайхан зүйлс энд тэнд огло доголыг мэдэв. Нүд нээж, ухаан тэлээд. Хүнтэй танилцаж амьдрал үзсээр хэлсэн дээ хүрч байртай, машинтай болоод ирлээ. Эхнэрээ, ээжтэй нь түшсээр шинэ гэрт оруулав. Цэлгэр хойморт залав. Хэд хоногоос гэрээ цэвэрлэж хувцсаа угаах гэтэл угаалгын машин байсангүй. Хөөрхөн эхнэр нь мацаж олсон мөнгийг нь харамласаар  туяхан хуруугаа махийтал зүтгэсээр өөрийг нь ирэхэд нүүрийн элэхээс ичиж гараа нуусныг нь ухаарав.

Орой болж эхнэр нь ирэхэд залуу гэрийн гадаа салхилж суулаа. Эхнэрээ хараад инээмсэглэл тодруулж энгэртээ тэврээд мартсан зүүн хацрын үнэрлэв. Гарын өргөн чангаар атган үнсэв.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...