Skip to main content

Танил

Салхи хааяа нэг цонх тогшиж нойрыг нь сэргээнэ. Одоо л унтахгүй бол маргааш босох гэж тарчландаа гэж бодох тусам Намхайн нойр хулжиж зүүд нь улиг болов. Өглөө эрт аятайхан босмоор байдаг. Тэгтэл маргаашийн ажил сэтгэл зулгааж, хийх зүйлс толгой дотор нь хөглөрнө. Нэг доошоо, нэг дээшээ хараад л. Утас ширтэж, ном гөлрөөд хэрэг алга. Юүтүб, Инстаа хоёроор бичлэг сөөлжин үзнэ. Эмэгтэй болгон нь хөөрхөн, эрэгтэй болгон нь баян. Намхай л өөрөө нэрдээ тохирсон намхан, номхон. Нэрээ солимоор ч юм шиг санагдав.

Үүлэн дээгүүр нисэж байна гэж тэр зүүдэллээ. Өөрийг нь хүмүүс шүтэж байна хэмээн сэрэв. Яршигтай сэрүүлэг нь шаржигнаж ярдаг өдөр эхэллээ. Нүүрээ угаасан болоод сахлаа маргааш авийдаа хэмээн дахин хойшлуулав. Зүсэм талх үмхэж хар ус гудрах зуураа утсаа нээн автобус хүлээнэ. Эрт гарвал хүлээх, оройтвол хоцрох болохоор шууд л гарахад бэлэн үүдэн дээрээ сууна. Хоёр буудлын цаанаас хөдөллөө гэхэд л гэрээсээ гарсан байх хэрэгтэй.

Намхай ямар машин барих биш үргэлжид автобусанд сууна. Өмнө нь микронд суудаг байсан бол одоо зогсоод л явна. Уул нь өөрөө бас хөгшрөөд л байгаа юм сан. Хэзээ хүнд суудал тавихгүй тухлан суудаг болох юм бол хэмээн гайхна. Эвтэйхэн дайрч чихсээр боломжийн байрлал эзлээд зүүрмэглэж явах нь жаргал. Сонин жолооч таарчихвал унаж гэмтчих гээд ядаргаа бас их бий. Цаг гаруй явах болохоор ирээгүй мөртлөө явахгүй нойрыг барахыг хичээнэ.

Зам гэж хэрэг байсангүй. Хичээл сургууль эхлээд хоцрох нь тодорхой. Санаа алдах мөчид буруу харах шиг боллоо . Өмнө нь харж байгаагүй хөөрхөн эмэгтэй эргэж харав. Бантсандаа нүдээ анин гараа дэрлэв. Долоо арвын автобусныхан бараг л холын хамаатан мэт санагдана. Ярьдаггүй боловч зүс таних хүмүүс. Ард хазгар сууна. Түүний хажууд хар цүнхтэй банди. Тэгээд хаа нэг газрын цэвэрлэгч. СУИС-ийн оюутан. Өнөөдөр харин шивээст харагдсангүй. Магадгүй урд шөнө шоудаа биз ээ. Би нэг шоудах юмсан. Намхай хувьд энэ бүсгүй шинэ хүн байлаа. Байс хийгээд нүдээ нээн харлаа. Араас нь харахад хөөрхөн биш ч юм шиг. Манай автобусанд шинэ хүн нэмэгдэж байгаа юм болов уу? Өнөөдөр л эрт гарч байгаа юм байх даа. Эсвэл өөр газраас яваа юм болов уу? хэмээн элдэв зүйл бодно. Бодолдоо сатаарч байхад нь жолооч залуу гэнэт тоормозлон хараал урсгав. Намхай бие тогтоож чадалгүй нөгөө хүүхнийг мөргөчихлөө.

Уучлаарай. "Хөөрхөн юм байна л даа." гэсэн бодол төрөв. Зүгээрээ, нойргүй явж байгаа юм уу? гэв. Намхай өөртэй нь ярьж байна гэж бодсонгүй. Өөдөөс нь гөлийнө. Бүсгүй ч урагшаагаа харлаа. Дагз өөд нь хүн цохиод авах шиг болов. ҮГҮЙ ЭЭ гээд өөрийн мэдэлгүй орилчхов. Эмэгтэй эргэж харсан аа сонин царайлаад урагшаа яваад өглөө. Намхай өөрийнхөө тэнэгийг зүхнэ. Араас нь нэг хүн буухгүй юм уу гэж байна? Гайхаад харвал хазгар байна. Буух буудал нь иржээ. Гэтэл одоо хаалганд урагшилбал нөгөө эмэгтэйд бүүр сонин байх юм болов уу? гэж бодоод хазгарыг зөрүүлэв. Хазгар эвэртэй туулай харсан мэт гайхаад дуугай зөрлөө. Бодол уншдаг байсан бол хазгар "энэ нүдний шилт өнөөдөр буудал дээрээ буухгүй юм байхдаа " гэж бодож байх нь гарцаагүй.

Нөгөө эмэгтэй ч буугаад явчихлаа. Тэнэг гэж өөрийгөө хараасаар нэг буудал алхав. Бодож байсан тэр өдрийн ажил будаа. Ноорсон ажил улам ноорч, овоорсон даалгавар бүүр л өндөрсөв. Тэгэвч Намхай тэр орой энэ бүхэнд санаа зовсонгүй. Өглөөний эмэгтэйд санаа алдаж. Өөрийн унхиагүйдээ сэтгэл гутарна. Тэгэвч тэр маргааш бас тааралдах юм болов уу? хэмээн горьдлого тавина. Бүх л юм хэвээрээ. Нар мандаж, сэрүүлэг дуугарч, Намхай сэрэв. Энэ өдөр гэхдээ Намхай сахлаа хуслаа. Юмыг яаж мэдхэв гээд долоон цагийн автобусанд гарав. Тэр байсангүй. Зөрчиж магадгүй гээд өөрийн автобусаа хүлээв. Өнөөдөр хазгар урд сууж байна. Цэвэрлэгч харин хойно зогсоно. Шивээст дэргэд нь утсаа ширтэнэ. Шартсан төрх алга. Унтаад л хоцорчдээ.

Намхай унтчихгүйг хичээнэ. Тэгж явсаар буудал дээрээ ирлээ. Заяа минь юм даа хэмээн санаа алдав. Тэгээд тэр тааралдлаа гээд яах ч байсан юм билээ. Ярьж чадахгүй, найрч чадахгүй. Танил болоод л өнгөрөхөөс цаашгүй.

Ажил ч их. Тэр хэрээр өр ч их. Ажиллаад байгаа юм уу, өр үйлдвэрлээд байгаа юм уу? Өдөр хоногууд л өнхрөөд л. Нэг өдөр Намхай шинэ танилтай болсноо анзаарлаа. Хөөрхөн эмэгтэй. Хазгар тэр гурав шадар гурван цэрэг шиг нэг буудал дээр бууна. Хааяа нэг толгой дохицгооно. Унтсан байвал нэгнийгээ сэрээнэ. Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтдээ санаа тавиастай. Цаг хугацаа явах тусам түүнтэй танилцах сонин мэт санагдана. Танил хүнтэй хэрхэн танилцах билээ. Намхай заримдаа нэрээ сольдог юм билүү гэж бодсон хэвээр л. Тэгэх юм бол тэр шинэ хүн болоод түүнтэй танилцаж чадах юм шиг санагдана.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...