Skip to main content

Хөөрхөн

Хавар хөөрхөн зүйлс мөрөөдөөд тэрийгээ бусдад уншуулъя гэхээр гунигтай болоод хувирчихна. Өөрөө бодоод л байгаа, хүсээд л байгаа мөртөө гар нь эвлэж өгөхгүй. Өөрийг нь хүн царайлаг гэж хэлдэггүй болохоор тэр юм болов уу ч гэж бодно. Хавар нэрдээ дурамжхан. Яагаад цэцэг ногоотой Зун, цас мөстэй Өвөл байж болоогүй, шороогоор шуурсан хар бараан Хавар гэж?

Хавар нэрдээ таарсан бараан цоохор зүйлс бичих тавилантай мэт. Толинд өөрөөсөө өө сэв эрнэ. Шүршүүрээс дөнгөж гараад л уурт балартсан тусгал нь яах вэ ээ... Арай нэг гайгүй донжтой. Үс нь шулуун ч биш, буржгар ч биш хоёрын хооронд долгионтсон. Духан дээрээ сорвитой. Хөмсөг нь бүрэн дүүрэн биш. Хамар нь бага зэрэг мурий. Өөрт нь өөрөөс нь таалагддаг юм ганц л байгаа. Багад нь өвөө, эмээ нь магтаад байдаг байсан болохоор тэрэндээ л итгэдэг. Өөртөө байгаа зүйлээ хүн бусдаас эрдэггүй гэдэг бол Хавар тийм биш. Ганц байгаа эрдэнэ нь түүнийг хостой нь холбох ёстой юм шиг сэтгэнэ.

Өөрийнх нь дуртай зүйл нүд байдагт баярлалаа. Нүд бол сэтгэлийн цонх хэмээн төвийлгөнө. Нүдээр нь хүний сэтгэлийг таньж болдог бол Хавар даанч уншиж чадахгүй. Өөрөө эргэлзээтэй зун ч юм уу? өвөл ч юм уу? учир нь олдохгүй болохоор түмэн бодолд дарагдаж шанална. Үгүй ядаж Намар байгаад жимс, жимсгэнэ түгээдэг байсан бол буянтай байхгүй юу.

Хаварт аав нь хүйтэн хөндий хорвоог цэцэглүүлж, цэнгээж яваарай гээд алдар нэрийг нь хайрласан боловч хэлж байсан удаагүй болохоор Хавар түүнийг нь мэдэхгүй. Гундуу царайтай л урвайж явна. Хаврын синдром хочтой болохоор хүнээс зугтаж, зайдуу амьдарна. Алдар нэр нь хүний хувь тавиланг зурдаг гэж тэр бодож байгаагүй ч. Амьдраад ирсэн түүх нь тэгж илтгэнэ. Хүн нэрэндээ дүүрч амьдрах ёстой гэж хаана нэг газар уншаад сэтгэл зүрхэндээ тээсэн бол аз жаргалтай байсан байхдаа.


Солонго нүд булааж
Сэтгэл татаад
Солонго зүрх булааж
Сэтгэлээр унагана.
_________________________________
Утаанд суух Нартын Хавар 2022 он.


Ном зохиолд нь гардгаар сэтгэлээ илчильюү гэтэл өөрөө тэр шүлэгтээ гуниглана. Өөр хүн тэгэхээр яаж тоох билээ. Амаараа очоод хэлье гэхээр хэл ам халгай. Хайрын захиагаа эхлүүлэхээр:

Сайн уу, Солонгоо. Би чамд сайн болчихсон юм шиг байна. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байгаа ч гэсэн чамайг харахаар гунигаа мартаад. Миний Хаварт хур бороо болоод чи ороод байх шиг. Үүл мэт долгиолсон үснээс чинь аянга мэт цахих харцнаас чинь би бишүүрхээд сэтгэлийн үгээ хэлж чадахгүй юм. Хэрвээ намайг царай муутай гэж голохгүй, дуу муутай гэж гоочлохгүй бол хоёулаа хамт кино үзэх үү?

Ингэж бичээд л өөрийгөө үзэн ядна. Гай зовлон өөрт нь байгааг ойлгоно. Эм угаад эдгэдэг бол сайхаан гэж бодно. Эмчид үзүүлээд засагдах болов уу? гэж гайхна. Газарт буучихсан заяа тэнгэрт яаж нисэх билээ хэмээн санаа алдана.

Нойр нь хулжсан үед хааяа сонин бодол шургална. Яргуй нэртэй охин өөрийнх нь заяа төөргийг эргүүлэх юм шиг санагдана. Тэгж бодоод унтахаар ягаан даашинзтай охин яг л байдаг газраа түүнийг хүлээнэ. Хаана юм болоо хэмээн эргэн тойрноо харсан ч таних мэдэх зүйл харагдахгүй. Толгодын орой дээр л тэр Хаварыг хүлээн сууна. Бурханд итгэдэггүй ч тэр зүүдэндээ сүсэгтэй.


Зун намайг нар ээгээд жаргалтай
Намар надтай навчис бүжиглээд зугаатай
Өвөл надыг цас бүүвэйлээд таатай
Хавар би харин байдгаараа л.
__________________________________
Шалбаагтай ширтэх Нартын Хавар 2021 он.



Угаасаа Хавар уйтгартай хүн байсан юм болов уу? Уйлж, дуулж үзээгүй болохоор уртаашаа, өргөөшөө адилхан юм болов уу? Хүн төрснөөрөө л байдаг бол ургаж, цэцэглэх үндэсгүй гэж үү? Эцэг, эх нь үр үндсийг нь суулгаад өгсөн болохоор үржээд, өөдлөөд явмаарсан даа. Өөрийнхөө төрхөөс өөрөө нуугдаж, өөрийгөө тэр өөлж амьдрах жамтай ч юм уу даа.

Хаварын амьдрал дуусаагүй болохоор хувь тавилан нь хэрхсэнийг мэдэхгүй. Хөөрхий тэр хөөрхөн юм бичих гэж хичээж л яваа биз ээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...